antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 5 comments

С.Эрдэнэ, “Эрдэнэ тавантолгой” компани хоёрын хэн нь үнэн ярив…?

нийтлэсэн Admin

“С.Эрдэнэ Солонгост эмчилгээний мөнгөгүй гацсан”

fdbe77c3c92c88a0d2b10bf09a44a87c

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Гэмтэл судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан тэрээр БНСУ-д эмчлүүлэхээр өнгөрсөн оны  дунд үеэр явсан билээ.

С.Эрдэнийн эмчилгээний зардал  байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нь нийлээд 130 орчим сая төгрөг болсон бөгөөд эдгээр зардлыг “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргана хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл бодит байдал дээр хэрэг буруугаар эргэж, С.Эрдэнэ Солонгост эмчилгээний мөнгөгүй гацсан мэдээлэл сошиал ертөнцөөр  түгэж буйг  бид өчигдөр фээсбүүк мэдээ буландаа онцлон нийтэлсэн.

6fb3c5d6eddc97bfe79ee55e9f5807fd


“Эрдэнэс Тавантолгой: Эмчилгээний зардалд 100 сая төгрөгийг төлөөд байна”
6a4c8ce8e0991f2df3e3b236c53bccec

Мэдэгдэл: 2016 оны 1-р сарын 21-ний өдөр “Эв санааны нэгдэл Эрдэнэс таван толгой” нэртэй “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн “Hangang-Soo эмнэлэг С.Эрдэнийн эмчилгээг зогсоож, үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд барагдуулахгүй бол шүүхэд хандахаа мэдэгдлээ” гэсэн мэдээлэлд “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн зүгээс  дараах мэдэгдлийг хийж байна.

“Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нь эхнэр, хүүхэд, эмчийн хамт 2015 оны 12-р сарын 7-ны өдөр БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд эмч нь хүргэж өгөөд буцаж ирсэн. “Эрдэнэс-Таван Толгой” компанийн  зүгээс түүний эрүүл мэндэд анхаарч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар С.Эрдэнийн дотоод болон гадаад улсад хийлгүүлсэн эмчилгээ, холбогдох бусад зардлыг “Эрдэнэс-Таван Толгой” ХК хариуцаж, нийт 100 сая төгрөгийг төлөөд байна. С.Эрдэнэд хийсэн эмчилгээ, эмчилгээнд шаардлагатай эм тарианы гүйцэтгэлийг “Hangang-Soo” эмнэлгээс авч, ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн компанийн зохих журмын дагуу эмчилгээний төлбөрийг шилжүүлж байгаа болно.

С.Эрдэнийн эмчилгээ болон эмчилгээний хугацаа нь эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран өөрчлөгдөж, эмчилгээний төлбөрийн урьдчилсан дүн нэмэгдсэн бөгөөд “Hangang-Soo” эмнэлэгтэй эмчилгээний төлбөрийн талаар хэлэлцэж, компанийн зүгээс зохих журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэтэл олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулах буруу ташаа мэдээллийг сошиал сүлжээгээр түгээж байгаа нь үндэслэлгүй юм. “Hangang-Soo” эмнэлгийн зүгээс шүүхэд хандсан тухай бидэнд ямар нэгэн мэдээлэл, албан бичиг ирүүлээгүй болно. Тус эмнэлгийн зүгээс С.Эрдэнийн эмчилгээний үлдэгдэл төлбөр /ойролцоогоор 190 гаруй сая төгрөг/-ийг нэмж төлөхийг хүссэн нэхэмжлэх ирүүлснийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс-Таван Толгой” ХК нь С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд тухай бүрт нь анхаарал хандуулж ирсэн төдийгүй уг асуудлаар “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласаар байгаа болно.

“Эрдэнэс-Таван Толгой” ХК

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • гана (January 26, 2016 12:39:55 pm )

    Энэ хүн өөрөө өөрийгөө шатаасан болохоос, ЭТТ компани шатаагаагүй шүүдээ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад осол эндэлд орсон бол өөр хэрэг. Ардын баатар болох гэж олон түмнийг үймүүлж явж, асуудлыг шийдэх олон арга байхад өөрөө өөрийгөө шатаачихаад Монголын төрийг, ЭТТ компанийг буруутгаж байгаа нь дэндүү ёс зүйгүй, увайгүй үйлдэл. Монголын төр мөн ч сулхан байна даа.

  • Anonymous (January 26, 2016 3:23:07 pm )

    юун эх оронч аргаа барсан луйварчин, одоо үхсэнээ хийж тэнд буудалд хэвтэж бдаг бна, зардлыг өөрөөр нь бүрэн төлүүл, ЭТТ-д татвар төлөгчдийн, төсвийн мөнгө л бвал бгаа, тэндээс болиорой, мөнгө олох гэж ядсан арчаагүй эр, лонх бензинийх нь мөнгийг өгөөд тэгээд болоошдээ, дурак

  • od (January 26, 2016 4:53:28 pm )

    Gana bolon Anonymous ta 2 chin harin jinken durakuud bndaa .Mongol hvn bichee ta muu 2

  • zochin (January 26, 2016 7:53:05 pm )

    uuriiguu shataadag buruu jishig togtoh viidee.

  • zochin (January 27, 2016 9:23:34 am )

    ter yvuulsan mvngv ni haichsan ymbe aygvi bol zamaane s ni hen neg luivarchin ugaagaad yvj baigaa daa.

antalya rent a car