antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 Comments are off

Манай улсын нөөц мөнгө 2459.6 тэрбум төгрөгт хүрчээ

нийтлэсэн Admin

6666

Монгол Улсын нөөц мөнгө өнгөрсөн сард 2459.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 17.9 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс мөн 28.2 хувиар буурчээ. Тайлант сард Төв банк дахь харилцах, хадгаламж 27.3 хувь буюу 376.5 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 6.0 хувь буюу 25.8 тэрбум төгрөгөөр өссөн бол банкуудын касс 10.8 хувь буюу 29.7 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Мөн банкуудын Төв банк дахь харилцах, хадгаламжийн нөөц мөнгөнд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.1 нэгж хувиар буурч 71.4 хувь, хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 4.1 нэгж хувиар өсч 18.6 хувь, банкуудын кассын эзлэх хувь 1.0 нэгж хувиар өсч 10 хувьтай байсан аж.

Харин зээлийн хувьд хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өөрчлөлтийн хурд оны эхнээс буурсаар 6-р сараас хасах утгатай болсон бөгөөд тайлант сард өмнөх сараас 0.5 нэгж хувиар буурч жилийн -6.5 хувийн өөрчлөлттэй байна. Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 1.6 хувь буюу 193.5 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувь буюу 806.8 тэрбум төгрөгөөр буурч 11.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин банкуудаас МИК ОССК-д шилжүүлсэн зээлийг оруулж тооцвол зээлийн үлдэгдэл 13.7 их наяд төгрөгт хүрчээ. Хадгаламжийн байгууллагуудаас хувийн хэвшилд олгосон зээл өмнөх сараас 0.5 хувь буюу 34.5 тэрбум төгрөг өөр өсч, өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувь буюу 216.7 тэрбум төгрөгөөр буурч 6436.5 тэрбум төгрөгт, иргэдэд олгосон зээл өмнөх сараас 5.5 хувь буюу 295.1 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 12.0 хувь буюу 684.3 тэрбум төгрөгөөр буурч 25026.2 тэрбум төгрөгт хүрсэн байна

Mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car