antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 18 comments

Германы сэтгүүлч: Хамгийн ихээр царай алдан мөнгө гуйж явсан улс нь Монгол байсан

нийтлэсэн Admin

Өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Давос хотноо болсон “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр Монгол улсыг онигоогоо чирсэн талаар Германы сэтгүүлч өөрийн цахим хуудаснаа онцолжээ. Olaf Gersemann гэх сэтгүүлч нь эдийн засгийн чиглэлээр бичдэг сонины эрхлэгч бөгөөд тэрбээр “Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хамгийн ихээр царай алдан мөнгө гуйж явсан улс нь Монгол байсан” хэмээн бичжээ.

Үүнээс үзвэл сая болж өнгөрсөн дэлхийн эдийн засгийн чуулганы хуралдааны үеэр тус арга хэмжээнд оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан бусад улсаас мөнгө гуйж, зээл хөөцөлдөж явсан байх нь.  Аргагүй юм. Өнөөдөр улсын төсөв бараг улайчихсан хаанаас, яаж мөнгө олох аргыг Засгийн газар өдөр, шөнөгүй ярьж байна. Тиймээс ч ичих, эмээхийг мартаж олон улсын эдийн засгийн чуулганы үеэр хүртэл мөнгө гуйж явж.

Сүүлийн өдрүүдэд Засгийн газар асар их хэмжээний зээлийг авахаар хөөцөлдөж байгаад бүтэлгүйтсэн нь тодорхой болоод байгаа. Тодруулбал, “Мазаалай” бонд гарган зээл авахаар бэлтгэж байсан аж. Нью-Йорк, Лондонгийн олон улсын санхүүгийн зах зээлээс босгохоор бэлтгэсэн бонд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын сургаар гацаанд орсон гэж АН-ын зарим гишүүд ярьж байна. Одоогийн нөхцөлд бонд гаргавал эрсдэлтэй учир 600 сая долларын зээлийг 16 хувь хүртэлх хүүтэй авах сураг байна. Мөн ОХУ-аас нэхэж эхэлсэн их өрийн үлдэгдэл гэх 3.8 сая доллар байгаа. Үүнийг хаанаас, яаж олох вэ гэх мэт олон асуудал Засгийн газрын өмнө тулаад байна. Энэ мэт олон асуудлаар Сангийн сайд Б.Болор гадагшаа явах сураг байна. Түүнээс өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хүмүүс гаднаас мөнгө зээлэхээр яваад бараг сар болж байгаа аж. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бас мөнгөний эрэлд морджээ. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү барьдаг Монголын нөлөө бүхий хүмүүс бүгд гадаадад бадар барихаар явж байна. Тэд хэд хэдэн газраар орж эцэстээ мөнгө зээлэх болтол Засгийн газрын асуудлыг өргөн барьчихсан. Гэтэл мөнгө зээлүүлэх гэж байсан улс түүнийгээ өгөхөө эргэн харья гэж ярих болсон байна. Учир нь танай улс тогтворгүй байна. Эргэн төлөх баталгаа муу. Өмнөх бондуудын зарцуулалт замбараагүй. Өгвөл өндөр хүүтэй өгнө гэсэн түмэн шалтгаан тоочиж эхэлжээ. Дээрээс нь УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтнүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьснаас болж олон улсын зах зээлд манай улсын нэр дээр бүртгэлтэй бонд, хувьцааны үнэ унаж эхэлсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болж олон улсын зах зээлд Монголын нэр хүнд дахин унажээ. Хөрөнгө оруулагчдын Монголыг сонирхох хандлагыг бууруулж, дахин эргэлзээнд орууллаа гэж шинжээчид дүгнэжээ.

   Засгийн газар нэмж зээл тавих асуудлаар УИХ-ын гишүүд юу гэж ярьсаныг хүргэе.

c6431ed711ff2bf5originalСангийн сайд Б.Болор:  Сангийн яам олон улсын зах зээлээс нэг тэрбум ам.долларын эх үүсвэр босгохоор бэлтгэл ажлаа хангаж, хөрөнгө оруулагч нартай тохиролцоо хийж байхад нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндсөн нь гаднын орнууд хөрөнгө оруулахад эргэлзэх байдал үүссэн.

cfeb3d45cc2a324originalУИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Саяхан чуулган дээр Засгийн газар “840 сая ам.долларын эрэлд мордсон” тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдсан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.

ae4fbc9d295facboriginalУИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм.

ceb5130ae61d5575greatУИХ-ын гишүүн Г.Батхүү: Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байгаа.

9fa0f9049755e1c9original                                                                                                                                                                                                       Зам тээврийн сайд М.Зоригт: Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж, улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж хардаж байгаа.

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • tsetsgee (January 26, 2016 12:07:01 pm )

    энэ хэдэн дарга нь ичээсэй Би айлын эзэгтэй хүн ямарч байсан хүнээс мөнгө гуйхыг цээрлэдэг дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй нөгөө зээлсэн мөнгөнүүдээ яасан юм бэ төрийн тэргүүн нь өөрийгөө Орос Хятадын ерөнхийлөгчтэй эн чацуу юм шиг аядах юм өмнөөс нь ичмээр уул нь 3хан сая иргэнээ сайхан амьдруулаад нүүр бардам тэдний дэргэд зогсож байвал бахархмаар санагдах юм

  • ИРГЭН (January 26, 2016 12:13:33 pm )

    ХЭЛЭХ ЮМ Ч АЛГА ДАА

  • эгогоол (January 26, 2016 12:51:32 pm )

    түй чёрт энэ засаг хурдан зайлж шорондоо ор
    цгоо

  • гана (January 26, 2016 12:53:02 pm )

    Зүгээрээ. Монголчууд бид өлсөж цангаж,өвдөж зовж, даарч хөрж байж сая ухаан сууна. Шинэ жолооч: “Сууж байж сурдаг” гэдэг шиг бид сүүлийн хэдэн жилд дэндүү их улс төржиж, дэндүү их цатгалдсан даа. Сонголтоо зөв хийгээгүйн балгийг бид 3 саяуулаа амсах болно. Телевизийн нэвтрүүлгийг хар л даа. Энд тэндгүй бөхийн барилдаан,морины уралдаан, дуулачдын тэмцээн,хөөрөгний наймаа, Нэг л их улс төр, ардчилал, хүний болон, хүүхдийн эрх ярьсан эрхэмүүд. Монголд хэн их худлаа ярина,тэр од болдог. Ганбаатар, Уянга, Болорчулуун Даваасүрэн зэрэг сүгсэлзүүрүүд хаа сайгүй дүүрэн.

  • yag zao (January 26, 2016 12:54:05 pm )

    юу ч гэхэв дээ 3 хан сая хүн шүүдээ байгалийн асар шх баялаг байна.гуйлга гуйгаад явж байхад Азийн баячуудыг монголын долларын саятанууд өсөлтөөрөө тэргүүлээд гээд мэдээ явж байдаг энэ юу болоод байна хүмүүсээ инэж амьдрах гэж АРДЧИЛАЛыг сонгов уу ийм нийгэм байгуулах гэж 25 жил АРДЧИЛАЛ гэж орилов уу

  • Anonymous (January 26, 2016 1:56:18 pm )

    Heleh ug daanch alga. 3 sayauulaa iodiin dutagdaltai

  • Anonymous (January 26, 2016 2:18:17 pm )

    АРДЧИЛАЛ МАНДТУГАЙ, БИ АРДЧИЛАЛАА ХАА Ч ӨМӨӨРНӨ ЖАЛГА ДОВНЫ МАНУУДАА

  • МАА (January 26, 2016 2:46:11 pm )

    энэ хэдэн баагийгийн зургийг харахаар бөөлжис хүрэх юмаа

  • зочин (January 26, 2016 4:09:31 pm )

    дэлхийн шившиг болж гүйцлээ ичиж үхлээ

  • эхлэл гоё (January 26, 2016 4:34:23 pm )

    эхлээд гоё байсан шүү бүгдээрээ мөнгө амлаад, мөнгө тараагаад л шоу хийгээд л с. Баяр согтуу гарч ирж монгол улс хөгжлөө гэж орилоод л тээ. эдийн засаг өслөө гээд л .

  • Anonymous (January 26, 2016 6:14:08 pm )

    zaildaa

  • mandah (January 26, 2016 6:48:35 pm )

    90 onooshoish 17 jil tor barisan ardiin namiin buyand guilga guigaad saihan amidarch baina daa.

  • Хүрэлбат (January 26, 2016 7:11:43 pm )

    төрийн хөрөнгийг хувааж идчихээд дэлхийгээр нэг шившгээ тарьж явах ч гэж дэа. МАНАН-гаас маш хурдан салахгүй бол тун богино хугацаанд эх орноо дампуурах орны тоонд бүрэн багтааж чадлаа. тэгээд тэд яасан их томорч хаа сайгүй сургааль хайрлаад байхаар ард түмэн үнэхээр дургүй нь хүрч үзэн ядаж байна. ядахдаа худал ярихаа боливол сэтгэл амар байхсан. Их Монгол гүрэн ингэж шившгээ тарьж явах ч гэж дээ. үнэхээр их ичиж байна.

  • Эрдэнэ (January 26, 2016 8:52:50 pm )

    Хоронго оруулалтын итгэлийг олж авах гэж монгол улс арга ядаж байна л …..гэж байна шдээ.юун монго гуйх тийм юм алга

  • Зочин Эр хүн (January 27, 2016 11:31:27 am )

    Ашгүй дээ, монголчуудыг дахин дахин дааж давшгүй өрөнд орохоос огцруулах бичиг аварчээ, Уянгад баяр хүргэье шантарч болохгүй наад офшор луйварчид чинь гүтгэж доромжил л байг сонгуулаар арчаад өгнө бидний монголчууд.

  • Bagsh (January 27, 2016 12:47:49 pm )

    Ene setguulch odoo bolio!!!!!!!!!!!!!!!! Helnii medlegguigee ta nar hend gaihuulsan uym be?!!!!!!!!!!!
    Orchuulga ni: Mongolchuud horongo oruulgachdiin itegliig olohiig hamgiin iheer hicheej bgaa oron gsen bn!!!!
    Neg bol gadaad dotoodiin horongiin zah zeelees horongo bosgono. Esvel gadaad dotoodiin banknaas zeel avna. Esvel shuud horongo oruulaad ashigaa huvaana. Mongolchuud bid asuudald medlegtei ul suuritai handmaar bn!!!!!!!!!! Setguulchidee ta nar medlegee deeshluul!!!!!!!!

  • Anonymous (January 27, 2016 2:25:22 pm )

    MAN-iig gargahgui bol zasag ch togtohgui l bolovuudaa.Tsaaduuliig chini gargach haar Bayar,BIlegt nar shig ee alga bolchih bolovuu?gej aih yum.Ed nar ni bolhoor yum ch hiij chadahgui durluuleed. negiigee tataj ungahdaa sainiig ni yanaa.

  • nn (January 27, 2016 2:30:21 pm )

    MAN-iig gargahgui bol zasag ch togtohgui l bolovuudaa.Tsaaduuliig chini gargach haar Bayar,BIlegt nar shig ee alga bolchih bolovuu?gej aih yum.Ed nar ni bolhoor yum ch hiij chadahgui durluuleed. negiigee tataj ungahdaa sainiig ni yanaa.

antalya rent a car