antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 24 comments

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ИХ НАЯДЫГ ХЭН ЗАРЦУУЛЖ, ХЭН ХЯНАЖ БАЙНА ВЭ?

нийтлэсэн Admin
olloo_mn_1453771567_nd
Нийгмийн даатгалын ерөнхий газрын шилэн дансны сонин хачин

Монгол Улсын нэгдсэн төсвийн хамгийн том хэрнээ хамгийн хаалттай хэсэг бол Нийгмийн даатгалын сан юм. Монголчуудын ирээдүйн амьжиргааны баталгаа болсон уг сангийн хөрөнгө гэж жилд нэг удаа Улсын төсөв батлагдах үеэр аманд багтахгүй том тоонууд бичигдэхээс биш гарт баригдах баримт, нүдэнд үзэгдэх тодорхой мэдээлэл нэн хомс.

Хааяа зарим улс төрчийн амнаас “үнэн хэрэгтээ тийм их мөнгө байхгүй”, “улс үрэн таран хийж байгаа” гэх мэтийн үгс цухалзаад өнгөрдөг. Тэгвэл ядахдаа уг санг хариуцдаг гэж ойлгогддог Нийгмийн даатгалын ерөнхий газрын төсөв хөрөнгийн зарцуулалт хэр байна вэ? 2015 оноос эхлэн мөрдөгдөж байгаа Шилэн дансны тухай хуулийн ачаар нээлттэй болж чадсан уу?
Ямарваа байгууллагын санхүүд байх ёстой гүйлгээнүүд орж, гарах нь зүйн хэрэг. Гэхдээ НДЕГ-ын шилэн дансанд (http://shilendans. gov.mn/main/agency/185) тавигдсан 5 саяас дээш дүнтэй гүйлгээнүүдийн утга ойлгомжгүй, хуулиар бол заавал хавсаргах ёстой тогтоол шийдвэрүүд нь огт байхгүй ба буруу зөв, бүрэн бүтэн эсэхийг нягтлах боломж хараахан алга.

Харин барилга байшин, тавилга, эд хогшилд чамгүй хөрөнгө зарцуулдаг юм байна. Зөвхөн 2015 оны аравдугаар сард гэхэд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 132,5 сая, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст барилгын үнэ 149,4 сая, Налайхын Нийгмийн даатгалын хэлтэст барилгын зардалд 100,6 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна, барилгын зургийн үнэ, тавилга, эд хогшлын үнэ гэж багагүй тоо цааш үргэлжилнэ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрийн сайтад “Шилэн данс” гэсэн дориун ангилалтай булан нээжээ. Тэнд “Байгууллагын зардлаар суралцагчдын мэдээлэл”, “Халамжийн зардал”, “Жилийн хандив”, “Шагнал урамшууллын мэдээлэл” гэх мэт олны анхаарлыг татахуйц хэд хэдэн дэд хэсэг байгаа ч хоосондуу ажээ. Тухайлбал, “Халамжийн зардал” хэсэгт ороход “Мэдээлэл байхгүй” гэсэн бол байгууллагын зардлаар суралцагсдын мэдээлэлд “2015 онд байгууллагаас ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төсөвлөсөн зардал батлагдаагүй” хэмээн бичсэн байна.

Харин удирдлагуудын гадаад томилолтын мэдээллийг байршуулсан нь сайшаалтай. 2015 онд нийт долоон удаагийн гадаад томилолтын дөрөвт нь байгууллагын дарга явжээ. Бас хоёр томилолтод ерөнхий нягтлан Ч.Чулуунчимэг өөрөө явалцсан нь харагдана.

 “Энэ тэтгэврийн мөнгөөр Эрдэнэ сайд байшин бариад дуусгалаа ш дээ”

Оны өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр эрхэм гишүүн Ө.Энхтүвшин Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтын талаар зарим ноцтой баримтыг дэлгэж байр сууриа илэрхийлснийг дор сийрүүлэв:

-Байшингуудын гадна талд 128 тэрбумаар хайс барина гэж. Эрдэнээ сайд өөрөө алга байх юм. Та нар энэ 2015 оны тодотголын НДС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хар даа. Энэ жил 15 тэрбум төгрөгөөр Нийгмийн даатгалын сан байшин барина, хашаа барина, хайс барина гэсэн байна. Хямралын үед ийм юм барьдаг юм уу, нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ Нийгмийн даатгалын сан чинь байшин барьдаг юм уу. Тэтгэвэрээ тавих, нэмэгдүүлэх, санг өсгөх юм бодож байдаггүй юм уу.

[Барилга, хот байгуулалтын сайд] З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явж байна. Хэд хэдэн газар байшин барина, буулгана гэнээ. Байшин буулгах зардал 119, 79 төгрөг гээд явж байна. Энэ нь тэгээд 15 тэрбум болж байгаа юм. Тэгээд ирэх онд 30 тэрбумаар ахиад байшин барина гэж байна, тэтгэврийн мөнгөөр. Энэ тэтгэврийн мөнгөөр чинь Эрдэнэ сайд чинь байшин бариад дуусгалаа ш дээ. Энийг яагаад ярихгүй байгаа юм бэ, тэгээд яагаад цалинг 1,8 тэрбумаар буулгана гэж яриад байгаа юм бэ. Тэгээд бас Архангай аймгийн Хайрхан суманд С.Эрдэнэ сайд хоёр байшин барьж өгөх гэж байна ш дээ, энэ хямралын үед.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хэн нь хэн бэ?

Сүүлийн үед Нийгмийн даатгалын сангийн төсөв, өмч хөрөнгө, барилга байгууламжийг тойрсон элдэв ноцтой баримт дэлгэгдэхийн хэрээр “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл юугаа харж сууна вэ?” гэсэн асуулт урган гарч байна. Тийм ээ, та бид одоо, эсвэл ирээдүйд хэрэглэхийн тулд өчигдөр, эсвэл өнөөдөр төрдөө хураалган хадгалуулж байгаа  тэр их хөрөнгө мөнгийг зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хэмээх төрийн байгууллага, албан тушаалтнуудад даатгаж орхих нь эрсдэлтэй (“төр хамгийн муу менежер” гэдэг үгийг санацгаая) учраас манайд дэлхий нийтийн жишгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг.

Энэ бол Нийгмийн даатгалын удирдах дээд байгууллага бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих гээд эрх, үүрэгтэй, нэг ёсондоо шимтгэл төлөгч иргэдийн ганц найдвар юм. Чухам ийм учраас тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ- аас, олон талын оролцоотойгоор байгуулж баталдаг билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтад тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар танилцуулжээ.

Бас ажлын албатай, ажлын алба нь дарга, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аудитор буюу хянан шалгагч зургаа, нягтлан бодогч нэг, гэрээт ажилтан нэг, нийт арван хүний орон тоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэг. Нийгмийн даатгалын тухай хуулинд, Засгийн газрыг төлөөлж Сангийн, Хууль зүйн, Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр 1 хүн, Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн, Ажил олгогчийг төлөөлсөн 3 хүн орно гэж заажээ. Талуудыг тэнцвэртэй оруулж, улмаар зөвлөлийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн заалт байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг 2012 онд УИХ-аар томилсон билээ. Үндэсний зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Мөн тухайн үед Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар албан тушаалаараа орж байсан бол одоо Б.Болор, Д.Дорлигжав нар болж өөрчлөгдсөн байж таарна. Харин бусад төлөөллийг нягталбал санаанд оромгүй дүр зураг ажиглагдах нь тэр.

Даатгуулагчийн төлөөлөл:

1.Х.Амгаланбаатар – Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Энэ хүний хувьд тодорхой.

2.Д.Дулмаа – Монголын Чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн. Үндэсний зөвлөлд ийм байгууллагыг төлөөлж орсон бол өдгөө Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга хэмээх албан тушаал эрхэлдэг. 2012 онд зөвлөлийн гишүүнээр сонгогдохдоо бас “Сэлэнгэ транс” ХХК-ийн захирал байсан нь УИХ-ын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үлджээ. Бас 2012 оноос өмнө одоо Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаа Д.Үүрийнтуяагийн туслахаар ажиллаж байжээ.

3.Ц.Отгонбаяр – Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, харин өмнө нь “Молор- Эрдэнэ” пүүсийн дэд захирал, “Молор трейд” ХХК-ийн өрөнхий менежер, “Төгс эрдэм сан” ТББ- ын зохион байгуулагчаар ажиллаж байв. Эдгээр нь эрхэм гишүүн С.Эрдэнэ, түүний эхнэр ба охины удирдаж байсан буюу удирдаж байгаа байгууллагууд юм.

Ажил олгогчийн төлөөлөл:

Х.Ганбаатар – Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч.

Д.Ганбаяр – Түүнийг Удирдлагын академиас тодорхойлж Байнгын хороонд нэр дэвшүүлж байв. Санхүүгийн Зохицуулах хорооны гишүүн. Мөн UCG хэмээх зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанитай гэсэн мэдээлэл явдаг.

Л.Ганпүрэв – Хүн ба технологийн эвсэл хэмээх уриа бүхий “Тайж“ группын захирал. Компани нь анх 1996 онд “Тайж трейд“ нэртэйгээр байгуулагдаж хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж эхэлсэн байдаг.

Дашрамд дурдахад Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарын өмнө НДҮЗ-ийн гишүүнээр АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, “Кассандра Монгилиа” ХХК-ийн захирал Ж.Батбаяр нар ажиллаж байсан юм. Энэ хүний тухай тодорхой мэдээлэл байхгүй ч нэгэнтээ УИХ- ын гишүүн Я.Содбаатар “НДҮЗ- ийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүрдүүлэх ёстой юм уу. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж, агентлагийн дарга /Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа/, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дулмаа, Ж.Батбаяр нар байна. Зөвхөн Баянгол дүүргээс бүрдүүлнэ гэж заагаагүй юм байгаа биз дээ” гэж асууж байсан удаатай.

Тэгвэл тэдний оронд дээр дурдсан Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр баталжээ. Ийм бүрэлдэхүүнтэй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бүхэл бүтэн их наяд төгрөгөөр хэмжигдэх сангийн хөрөнгөнд хяналт тавьж чадах уу?

Урьд, одоогийн ажил албан тушаалаар холбогдсон, илт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс давамгайлсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаан зөв шийдвэр гаргах, наад зах нь хариуцлага тооцож чадах уу?

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэхдээ “булавч бултайна, даравч далдайна” гэгчийн үлгэрээр ийм бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэйг Улсын Их хурал ч өөрөө ойлгож байгаа бололтой. Саявтар зарим Байнгын хороогоор уг асуудлыг оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн ч таг чиг.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • зочин (January 26, 2016 11:45:22 am )

    Хүмүүсээ гадаадад өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалах амьдралаа сайжруулахын тулд янз бүрийн тэмцлийг хэлбэрийг сонгодог юм байна цөмөөрөө энэ жил цагаан сарыг бүх нийтээрээ тэмдэглэхгүй байж цалингаа нэмүүлэхээр тэмцэцгээе

    • Anonymous (January 26, 2016 12:44:20 pm )

      ЗӨВ

  • зочин (January 26, 2016 11:46:22 am )

    Энэ бол зайлшгүй бөгөөд маш хурцаар ярих сэдэв мөн.

  • Anonymous (January 26, 2016 12:45:26 pm )

    энэ эрдэнэ мэтийн үл бүтэх амьтадаа АН , намаасаа хөөх хэрэгтэйшд …

  • yag zao (January 26, 2016 1:01:22 pm )

    их мөнгөнд амташсан байна.Ирээдүйн тэтгэврийн мөнгөөр байшин бариад төсөв муу байна мөнгө байхгүй байна л гээд байдаг гэтэл хөдөө аймаг болгонд Улсын бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын газар, Мэргэжлийн хяналтын газар, бүгд шинэ байшин бариад орсон тэгэхээр жижүүр, үйлчлэгчээс эхлээд орон тоо нэмэгдэхгүй яах юм дээр нь байшингын халаалт дулаан гэрэл цахилгаан ДАРГА нарын төсөв ДАРГА нарын өрөө нь бараг л 3 өрөө байрны дайтай тэр өрөөнд нь ганц хүн сууна хурал хийвэл дээд тал нь 10 хүн цуглана үрэлгэн МОНГОЛ улсын төсөв ийм байна

  • Зочин (January 26, 2016 2:19:17 pm )

    С.Эрдэнэ гэдэг хүн Нийгмийн даатгалаар тоглоод дууслаа. Тэтгэвэрийн хөгшчүүлийн мөнгөөр олон байшин барьдаг. Энэ нь мөнгө угааж байгаа хэрэг үү. Мэдэхгүй юм. Үндэсний зөвлөлөө хүртэл байгуулж байгааг нь хараач. Сонин хүн байна шүү. Дахиж л С.Эрдэнэгүй нийгмийн даатгал, Баянгол байх болтугай

    • Монгол (January 26, 2016 7:49:32 pm )

      Ур хуухэд ач зээ нар нь бугд тамд хэдэн уеэрээ унах их нугэл хий ж дээ энэ Эрдэнэ. Уг нь ганцаараа тамын зовлон амссан бол дээр байсан байх. Одоо уе удмаараа тамын зовлон амсах нь дээ. Хуний нас их богино шуу дээ. Ийм богинохон амьдралдаа олон тумэнд , хойч уедээ нугэл хийгээд дэмий биз дээ. Яасан дуусдаггуй шунал вэ

  • Зочин (January 26, 2016 2:26:18 pm )

    Нийгмийн даатгалын сангийн их наядыг Эрдэнэ сайд зарцуулж , Эрдэнэ сайд хянаж байгаа байлгуйдээ!Тийм ч учраас АНУ-д дипломат албанд томилогдож байгаа байх!!!

  • учир мэдэх хүн. (January 26, 2016 2:46:47 pm )

    Эрдэнэ гуайд хувийн барилгын компани бий түүгээрээ энэ тэндгүй барилга барьж байгаа. нэрлээд барахгүй. их мөнгөөр олон жил туйллаа.

  • zochin (January 26, 2016 5:27:27 pm )

    nigmiin daadtgaliin mongoor daatgaliinhan bugdeeree l idej uuj bgg shuu dee mongoor bol us togloj bgaa shdee unendee shudrag bus bn shudraga hun gej bn uu humuus bur tsohorch guitslee neg alban gazar n neg hun ch gesen shudra baigaasai gej hush bn

  • Zochin (January 26, 2016 5:53:53 pm )

    Baabar gyai estoi unen helsen bn.Erdene gedeg ” Haan” iig ergej shalgah tsag udahgui irnee

  • Зочин (January 26, 2016 6:26:59 pm )

    Эрдэнэ ба түүний нөхөд Монголын нийгмийн даатгалын хөрөнгийг идээд, зориулалтын бусаар зарцуулаад дууссан. Нэгэн өдөр шалгагдаад дуусна даа чи Эрдэнээ

  • зочин (January 26, 2016 6:29:20 pm )

    Баабар НД-ын мөнгө солонгосын банкинд нэг их наяд 1 000 000 000 000 төгрөг байршдаг. хүүгий нь эрдэнэ авч иддэг гээд байсан шалгахгүй юм байх даа

  • zochin (January 26, 2016 7:04:12 pm )

    Erdene luivarching ta nar diilekhgui ee

  • Монгол (January 26, 2016 7:59:17 pm )

    Энэ Эрдэнэ яасан их тэнэг шуналтай хун бэ. Хятад хумуус л ийм шуналтай байдаг юм гэсэн. Эрдэнэ ч оорийнхоо хойч уе, ур хуухэд дээ дундаршгуй нугэл хийж байна даа. Хэдэн уеэрээ тамд унах байх даа. Их богино насалдаг хун ийм их нугэл хийх гэж дээ. Эрдэнэ хэдэн уеэрээ тамд унах болтуугай

  • Zlu gunochin (January 26, 2016 10:09:37 pm )

    erdene pizdaag odoo barij 461 d ni hiigeechee

  • Ама (January 26, 2016 11:38:53 pm )

    Шимтгэл нь ихдээд байвал 21 хувиа багасгал даа. ААН ажилтандаа цалин өгөөд дээр нь 11 хувь НДШ-д төлнө гэдэг маш хэцүү даваа шүү. Харин өөрийнхөө ирээдүйн баталгааны төлөө ажилтан цалингаасаа 10% төлж, ААН ядаж 5% төлмөөр байна.

  • Ама (January 26, 2016 11:41:02 pm )

    НД-ийн сангийн зарим хувийг НД-ын байгууллагын санхүүжилтэд зарцуулах хуультай, энэ нь цалин нэмэгдэх тутамд өсч байдаг, тиймээс НД-ынхан өөртөө, ах дүүдээ энэ шимтгэлийн мөнгөөр орон сууц авдаг гэдэг нь үнэн шүү.

  • Зочин (January 27, 2016 8:50:39 am )

    Монголд хамгийн баян төрийн албан газар Нийгмийн даатгалын газар байх ёстой. Гэтэл сүүлийн хэдэн жил дандаа байхгүй дууссан гэдэг үг их гарах боллоо. Энэ төрд ер нь заваан бохир мөнгө идэж уудаг арга барил нь хэвшлээ. АТГ тэмцээд ч үр дүнд тэр бүр хүрэхгүй байна. Нэг л гацаж дороо эргэсэн хүмүүс. Азид тэрбумтангуд Монголоос олон төрөх болллоо гэдэг. Гэтэл массаараа яаж амьдраад байнаа. Өмнөд Солонгос шиг улс эх орныхоо төлөө хандивын аян явуулбал яадаг байна. Гаднаас зээл хайж байхаар. Хагартлаа баяжаад түмний хөрөнгөөр тоглоод байгаа нөхдөөс мөнгөө улс буцааж авах хэрэгтэй. Худал үнэн нь мэдэгдэхгүзй хорьсон болж байхар шууд битүүмжилж хөрөнгийг нь хураадаг тогтолцоо руу шилжээчээ.

  • Тэтгэвэр авагч (January 27, 2016 9:26:49 am )

    Боловсрол нимгэн, шунахай хумуус намынхаа ачаар дээшээ гарснаа еерийнхее сайнд явж байна гэж бодоод ард тумний херенгеер тоглодгоо болих хэрэгтэй. Шилэн дансыг нь сайн ажиллуулахыг шаардаад бугд хянацгаая. Энэ менге монголын ард тумний татварт телеед буцааж тэтгэвэр болгож авах менге.

  • Тэтгэвэр авагч (January 27, 2016 9:34:32 am )

    Нийгмийн даатгалын сангийн менгийг буруу зарцуулахгуй бол тэтгэвэрийг ямар нэг хэмжээгээр уе шаттайгаар нэмэх боломжтой гэж бодож байна.

  • зочин (January 27, 2016 9:38:47 am )

    Нийгмийн даатгал насаараа төлчихөөд тэтгэврээ авах болохоор яаж ийж байгаад хамгийн бага тэтгэвэр өгөхийг зорьдог юм байна лээ. яаж тэтгэврийг нь хасаж тогтоох вэ гэдэг бүх аргыг хэрэглэдэг юм. би өөрөө үзсэн

  • Anonymous (January 27, 2016 11:37:05 am )

    энэ Эрдэнэ гэдэг хүний гарт монгол улсын нийгмийн даатгал буюу бүх хүний мөнгийг хуруун авч захиран зарцуулах эрхтэй хаан юмуу заан юмуу энэ хүнээ солиочээ

  • zochin (January 27, 2016 4:37:00 pm )

    temtseld negdetsgee mongolchuudaa

antalya rent a car