Б.БАРС
Санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг АНУ-ын зүүн эргээр өнгөрсөн “Жонас” цасан шуурга тус улсад харьцангуй бага буюу гурав орчим тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж мэдээлжээ. Худалдан авагч, үйлчлүүлэгчидгүй үлдсэн дэлгүүр, зоогийн газрууд хамгийн их хохирол амссан байна.
Тэгвэл 2012 оны аравдугаар сард АНУ-ын зүүн эргийг нөмөрсөн “Сэнди” хар салхи бизнесийн салбаруудад 26 тэрбум, дэд бүтцэд 45 тэрбум ам.долларын хохирол учруулж байсан аж. 2005 оны хөнөөлт “Катрина” хар салхины шууд хохирол 129 тэрбум ам.доллар, бизнесийн алдагдал 28 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.