antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2016 24 comments

ХАНГАЙ ХОТХОН нэртэй ХОГИЙН ЦЭГ

нийтлэсэн Admin
Capture

Орон сууцны компаниуд байраа борлуулахын тулд гоёмсог зураг төсөл барилгын чанар, таатай  цэвэр орчин гээд бүхий л талаараа рекламддаг. Гэвч ашиглатанд орсон зарим орон сууц, хотхонууд бодит байдал дээрээ дээрх амлалтаасаа тэс өөр дүр зурагтай байх нь нууц биш. Тэдний нэгэн бодит жишээ бол   “ХАНГАЙ ХОТХОН”  юм.

“Бэрэн мортгейж групп” ХХК-ийн захиалгаар “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК нь, СБД 11-р хороо, 7-р хороололд ХАНГАЙ ХОРООЛОЛ-ыг барьж байгуулжээ.

хангай

Харин тус компаний барьж гүйцэтгэсэн “Хангай” хотхон харагдах байдлаасаа нэг иймэрхүү.

x16

Тус хорооллын оршин суугчид “Хангай хотхон”-ыг иймэрхүү чанар, орчинтой байна гэж сонголт хийгээгүй нь лавтай. Иргэд халуун хүйтэн устай, хананаасаа халдаг тав тухтай орон сууцанд амьдрахын тулд урт хугацааны зээл авч, зарим нь газар, хашаа байшин гээд бүхий л зүйлээрээ дэнчин тавин байж  арай ядан байртай болж байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. Гэвч тэдгээр иргэдийн сонголтоо хийсэн орон сууц нь хотхон нэртэй ч хогийн цэгээс ялгаагүй аж. Оршин суугчид ийм орчинд амьдарна чинээ санаагүй биз.

x7x6x5x4x3

Хариуцах эзэнгүй асуудлын учир шалтгааныг бие биендээ тохсон контортой. Явган хүний  замгүй эргэн тойронд хөглөрөх хог,  муу усны үнэр үнэртсэн хэзээ мөдгүй халих, хөлдөх,тог цахилгааны монтаж нь ил гарсан утас зэргээс нь харж болно.

x1x2x8x9x10

Дөрвөн блокоос бүрдсэн  12 давхар 2800 айлын орон сууц байх агаад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.  Хотхон нэртэй хогийн цэгийн орчны бохирдол, эрчим хүчний дамжуулалтын утасны ил гарсан байдал, лефт зэрэг бусад зүйлсээс харахад барилгын чанарт хангалтгүй гэсэн дүн тавихаар. Түүнчлэн иргэд тэр дундаа хүүхэдүүдээс хамгаалсан хашаа хайсгүй  щит, трансформаторын нэг холболттой  далдалж булаагүй ил утас зэрэг нь сэтгэл дутсан барилгын гүйцэтгэлээс харж болно.

x11  x13

Оршин суугчидынхаа эрхийг зөрчиж буй эл барилагыг улсын комисс хүлээж авсан нь хачирхалтай.  Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт,  барилга угсралтын ажлын чанар болон хүний ажиллаж амьдрах таатай орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргаж байж хүлээж авдаг журам нь хаагуураа яаж үйлчилсэн нь сонирхолтой юм.

x12

Эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч эрхээ зөрчүүлсэн иргэний гомдлын мөрөөр хогон дундаас сурвалжлав.

Эх сурвалж: Факт.мн  Э.Энхтуул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • zochin (January 26, 2016 11:38:58 am )

    yamar zavaan yum bee hog shoroogoo tseverleech

  • асемчин (January 26, 2016 11:45:03 am )

    эзэнгүй төрийн эмгэнэл. бас АСЕМ хийнэ гэд дарцаглаад давхиад явах юм мэдрэл удирдлагатай мэдрэл монгол улс

  • Зочин (January 26, 2016 2:19:53 pm )

    Негее МХЕГ, НМХГ -ууд нь хаа байнаа??? Аливаа орон сууц, байшин барилгыг хулээн авах комисс нэртэй нехдууд нь хаа байнаа? Арай чононд идуулчихээгуй л байлтай!!! Эсвэл егсен хээл хахуульд нь хахаж гацаад дашийшог болчиховуу???!

  • Зочин (January 26, 2016 2:22:48 pm )

    Хахууль өгөөд улсын комисс нь хүлээгээд авчихсан байлгүй дээ,

  • Anonymous (January 26, 2016 2:36:54 pm )

    Комисс гэдэг чинь авилгачдын уурхай.

  • zochin (January 26, 2016 3:55:26 pm )

    za ene hothond amidardagiin huwiar ene bol gujirlege gdgiig helie.Odoohondoo gadna talbain tohijuulalt muu baag ch arai ch iiim bish shuu.Hangai haothon shig sain barisan buren tsutgamal bairiig bichsen setguulch ta haanaas ch olhgui shuu

  • zochin (January 26, 2016 4:41:13 pm )

    irged ene ter gej bugdiin amnaas sonsson yum shig yum yarihaa bolij uz.End olon ail ay tuhtai amidraj bna .HOOLIIG iim argaar olj iddegui yum setguulchee

  • Zochin (January 26, 2016 4:47:39 pm )

    Het tuilshirsan medeelel tavih yum. Dunguj ashiglaltand orood tseverlegee hiij amjaagui uyiin zurguudiig tavisan bn. Ailuud n orood jigdersen blok n saihan l bgaa shuu

  • zochin (January 26, 2016 4:56:02 pm )

    Ulsiin komissiin erh buhii alban tushaaltnuud ichij amidraasai, tednii yos surtahuunii dogoldoliig ur huuhduud ni yag duuraina.

  • zochin (January 26, 2016 4:58:01 pm )

    edgeer zurguud ni 2016 onii 1-26nii buyu unuudriin zurag buh zuil barimt notolgootoi bgaa.

  • www (January 26, 2016 4:58:16 pm )

    avilga avaad boloo todorhoi yum shini

  • Orshin suugch (January 26, 2016 5:39:17 pm )

    Hangai hothon bairnii orchinoo hurdan tseverleevhee arai chdee

  • Orshin suugch (January 26, 2016 5:39:54 pm )

    HURDAN TSEVERLEEREI

  • zochin (January 26, 2016 5:40:11 pm )

    Ailuudiinh n gazriig hyamdhan chanargui oron suutsaar solison bna daa. Iim baliar orchintoi . ..heleh ch vg alga. Beren kompanid!!!

  • orshin shuugch (January 26, 2016 5:47:20 pm )

    gadna orchin iim baigaa n odoohondoo unen enees gadna ter olon humuusiin 2 jil garan huleelgej baij oruulsan aldangiin mongoo yadaj ogoosoi ene beren

  • Зочин (January 26, 2016 6:03:07 pm )

    Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт ямар нөхөр томилогдсон юм бэ, урьдны дарга нар нь иймэрхүү асуудлын хажуугаар дуугай өнгөрдөггүйсэн, ийм юм хүлээж авч байгаа улсын комиссыг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар шүүхэд өгөх, цаашид барилга барих эрхэнд нь хориг тавих хэрэгтэй. Арай л дэндүү байна шүү улсын комисст багтсан нөхдүүдээ…..

  • Зочин (January 26, 2016 9:21:14 pm )

    Заас юун сүржин юм бэ..! Гурван хүн гаргаад л нэг өдөр хийчих ажил бнлээшдээ Аатмийн бөмбөг дэлбэрсэн юм шиг аашлах юм.

  • Zochin (January 27, 2016 12:46:46 pm )

    IIm dutuu barigiin orchniitohijiltguigeer huleen avsan ulsiin comissiiin nehedtei hariutslaga tootsoh heregtei,

  • Anonymous (January 27, 2016 1:44:08 pm )

    гадна хог шороог цэвэрлэчихнэ. барилгын чанар ямар вэ гэдэг л асуудал. нар харахгүй чөлөөтэй гишгэх газаргүй барилгууд хаа сайгүй бна.хуучины хорооллууд шиг төлөвлөттэй чанартай барилгууд барихгүй бол сүүлийн 15 жилийн барилгууд балгас болох нь

  • зочин (January 27, 2016 10:47:21 pm )

    1м.кв ын үнэ нь1200000 дээш үнээр зарсан
    бол дээрэмчин л гэсэн үг.

  • zochin (February 02, 2016 2:18:24 pm )

    iim barilgiig tegeed komiss avchihaj bgaamuu arai ch dee!!!!!

  • Зочин (February 03, 2016 2:32:16 pm )

    Элий балай худлаа хуцсан нөхдүүд болиоосой.сайн чанартай баригдсан сайхан л байрнууд байна лээ шд.худлаа захиалгаар сөрөг хар пиар хийхээ больж үз.энэ хэдэн хийх юмаа олж ядсан нийтэлчих өөр олигтой ч сэдэв нь олдохгүй боловсролгүй сэтгүүлчдийг зайлуулбал таарна.

  • 80779861 (February 07, 2016 10:25:59 am )

    mongolia 2018 on.

  • Зочин (February 15, 2016 1:44:26 pm )

    orchinii tohijilt vneheer muu shono oroi ymarch gerel gereltuuleg baihgui!

antalya rent a car