antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 12 comments

Засгийн газар их хэмжээний мөнгө зээлэх гэж байгаад бүтэлгүйтлээ

нийтлэсэн Admin

20f5c627cd4abbf5original

        Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байнгын хороо хуралдаж чадахгүй байна. Үүнтэй зэрэгцээд МАН-ын зарим гишүүд гэнэтхэн Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурав гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байна. Өмнө зурахгүй удаагаад л байсан. Нэг л өглөө гэнэт зурчихав. Үүнийг олон янзаар тайлбарлаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Засгийн газар асар их хэмжээний зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ зорилгоор Сангийн сайд Б.Болор гадаадад яваа гэнэ. Түүнээс өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хүмүүс гаднаас мөнгө зээлэхээр яваад бараг сар болж байгаа аж. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бас мөнгөний эрэлд морджээ. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү барьдаг Монголын нөлөө бүхий хүмүүс бүгд гадаадад бадар барихаар явж байна. Тэд хэд хэдэн газраар орж эцэстээ мөнгө зээлэх болтол Засгийн газрын асуудлыг өргөн баричхаж. Гэтэл мөнгө зээлүүлэх гэж байсан улс түүнийгээ өгөхөө эргэн харья гэж ярих болсон байна. Учир нь танай улс тогтворгүй байна. Эргэн төлөх баталгаа муу. Өмнөх бондуудын зарцуулалт замбараагүй. Өгвөл өндөр хүүтэй өгнө гэсэн түмэн шалтгаан тоочиж эхэлжээ. Ингээд Засгийн газрын мөнгө зээлэх гэсэн операци бүтэлгүйтэж эхлэв. Гэхдээ ямар хэмжээний мөнгө зээлэх гэж байсан нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан чуулган дээр Засгийн газар “840 сая ам.долларын эрэлд мордсон” тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдасан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.

Зээлэх гэж байсан мөнгө нь бүтэлгүйтсэн учир АН-ын гишүүд ихээхэн бухимдалтай байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж “Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү “Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна. Тэндээс ирсэн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас болж хөрөнгө оруулагчид гарын үсэг зурахаа азнаж байгаа” гэж тайлбарлав. Мөн Зам тээврийн сайд М.Зоригт “Энэ долоо хоногт Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Г.Уянга нарын хүчин чармайлтаар энэ асуудал хойшилж байна. Энэ цаг мөчийг тааруулж, улс төрийн хүчнүүд наймаа хийх тоглолт явж байна гэж хардаж байгаа” гэж тайлбарлаж байна.

Эндээс дүгнэж үзвэл МАН-ынхан дахин их хэмжээний зээл авахуулахгүй байхын тулд гэнэт гарын үсэг зурсан гэж хардахад хүргэж байна. Бид удахгүй Засгийн газар ямар хэмжээний зээл авах гэж байсан, хаанаас, хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугцаатайгаар, МАН-ын бүлгийн зарим гишүүд яагаад гарын үсэг зурах болсон шалтгаан зэргийг эргэн мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (January 21, 2016 2:06:34 pm )

    за больёо өмнөх өрөө ард түмэнд тайлагнах хэрэгтэй

  • Zochin (January 21, 2016 2:37:02 pm )

    Manaihaan avaad bai Yamar bid nar tuluh yum bish

  • badara (January 21, 2016 2:47:28 pm )

    ardchalalin sdakud.zeel.avj.ulsaa.dampuurulahas.uur.hj.chadah.yum.bainu.taminee

  • ИРГЭД (January 21, 2016 4:14:15 pm )

    НЭГ ТЭНЭГ НЬ ӨРГӨН БАРЬЖ Л БАЙДАГ НӨГӨӨ СОЛИОТ НЬ ХҮЛЭЭГЭЭД Л АВЧ БАЙДАГ ЭНЭ УЛС УТААНД УГААРТААД СОЛИОТОЙ БОЛСОН БАЙХАА

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:13:54 pm )

    Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:52:45 pm )

    Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь энгийн узэгдэл шуудээ. Гэтэл Ч.Сайханбилэг оорчлогдоход иргэдийн амьдрал сайжрахгуй ч гэх шиг тэнэг юм бичих юм. Болохоо байхаас нь омно энэ хунээс засгаа салгаж авахаас оор аргагуй болсон байна шуудээ. “Бухын доодохыг хараад унэг турж ухнэ” гэгчээр энэ хунийг хараад юу ч бутэхгуй оронд баригдаад дампуурсан улс л болох гээгуй юм биш бол одоо энэ тухай ярих хэрэггуй. Ер нь ажил хийж сураагуй хунийг харж, туршилт хийдэг газар ч биш.

  • zolo (January 21, 2016 6:02:14 pm )

    MAN gj iim l teneg kommunistuud shuu .tedend eh oron ard tumnii erh ashig ogt hamaagui bdg bhgui yu da dahij hezeech buu songogdosoi, gai bolson maluud,bas Uyanga gj neg shulam garch ireed turiin ajliig gatsaaj uimuulj ehellee tolgoigui heden utsan huuheldei hutluuleed yavchihla..Baterdene malaas ehluuleed evree sejij bgaa uher shig muu novsh zailasai

  • bantan (January 21, 2016 7:50:47 pm )

    Өр өр өр .Хэн хэзээ төлөх вэ ардчилалын хар лаларуудаа.

  • Зочин (January 22, 2016 9:14:24 am )

    zolo гэдэг ч АН-ынхны бөгсийг долоож жаахан ч гэсэн орлоготой болж байгаа муйхар гөлөгнүүдийн нэг байна даа тэр хэлж байгааг нь хараач бүр өрөвдчихлөө

  • Зочин (January 22, 2016 9:15:41 am )

    zolo гуай та өөрөө тэр АН-тайгаа зайлаарай ард түмэн маш их хүсч байгаа шүү

  • зочин (January 22, 2016 12:50:50 pm )

    мөнгө зээлэх ямар шаардлагатай юм урд авсан мөнгөний тайланг гаргаад ирвэл их л юм гарах юм биш үү идсэн уусан мөнгөнүүдээ цуглуулчих аа зээлэх шаардлагагүй ч юм бил үү гадныханд үйлчилсэн гэрээнүүдээ эргэн хар болохгүй бол цуцал эндээс хэд дахин их мөнгө байгаа ч юм бил үү

  • зочин (January 22, 2016 12:55:21 pm )

    хугацаанд боогдож хууртах хэрэггүй л юм шиг 1 хоногийн дотор улс орныг асар их өрөнд оруулчих ч юм бил үү энэ байдлаар асеам ч будаа болох байх доо ер нь хэнд ч хэрэгтэй юм бол доо энэ асеам гэдэг нь

antalya rent a car