Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч Леброн Жэймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн өндөр цалинтай тоглогч аж.
Хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг дөрвөн удаа хүртэж байсан Леброны өнгөрсөн жилийн орлого 71 сая доллар болжээ. Ингэхдээ Леброн талбайн гадна хоёр дахин их орлого олсон гэнэ. Элдэв зар сурталчилгаанаас Жэймс 48 сая долларын ашиг олсон байна.
“Оклахома-Сити”-гийн довтлогч Кэвин Дюрэнт өнгөрсөн жил 56.2 сая долларын орлого олсноор жагсаалтын хоёрт бичигдэв. Харин талбай дээр бараг гараагүй Кобе Брайантын орлого 50 сая доллар байжээ.
Хамгийн өндөр орлоготой тоглогчид:
1. Леброн Жэймс “Кливлэнд Кавальерс” – 71 сая доллар
2. Кевин Дюрэнт “Оклахома-Сити” – 56.2 сая
3. Кобе Брайант “Лэйкерс” – 50 сая
4. Дэррик Рөүз “Чикаго” – 34.1 сая
5. Жэймс Харден “Хьюстон” – 32.8 сая
6. Дуэйн Уэйд “Майами” – 32 сая
7. Кармело Энтони “Нью-Йорк” – 30.9 сая
8. Крис Пол “Клипперс” – 30 сая
9. Дуайт Ховард “Хьюстон” – 27.4 сая
10. Блэйк Гриффин “Клипперс” – 26.9 сая
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.