antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 8 comments

ОГЦРУУЛАХ АСУУДЛААР ОНОО АВДАГ ЦАГ БИШ, “ПОП”-УУДАА

нийтлэсэн Admin
olloo_mn_1453336784_zas-as
Өс хонзонгийн сэдлээр төр засгаараа тоглож болдог дампуурсан тогтолцоогоо засахгүй гэж гүрийсний гай өнөөдөр гарч байна. Хэн нэг улстөрчийн баг зүүсэн нөхөр ард түмнээс “кок” үнэлгээ авахын тулд сайд огцруулж гүйдэг “гажиг” тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр халах тухай асуудал шинэ оны өмнөхөн яригдсан ч “эх оронч” популистуудын эсэргүүцэлтэй тулгараад чадаагүй юм. Чадуулахыг ч тэд хүсээгүй гэдгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж харууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй 20 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс төрийн хүрээнд анхаарал татах гэхээсээ илүүтэй шүүмжлэл дагуулж эхлэв.

Огцруулах төслийг өргөн барьсан даруйд цахим сайтууд огцруулахыг дэмжиж байгаа, эсвэл дэмжихгуй юу гэсэн санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь “Улс төрийн тогтворгүй байдал сайн зүйл дагуулахгүй. Тиймээс огцруулахыг дэмжихгүй” гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын гишүүд дотор ч ийм бодолтой гишүүд олон байсан учраас аргаа барсан намын дарга шантааж хийхийн тулд дөрвөн гишүүнийг шодож тогтоолын төсөлд гарын үсэг зуруулсан гэх. Эрхэм гишүүн Г.Уянга огцруулах шалтгаанаа Оюутолгойн далд уурхайн төсөлтэй холбон тайлбарлаж байгаа. Гэсэн ч үндсэн зорилго нь өөр байсан гэдэг нь улс төрийн хүрээнд өрнөж буй олон үйл явдлаас тодорхой байгаа юм.

Үндсэн хуулиа зөрчсөн, хүн амын тоондоо үндэслэж мандатыг нэмэх зарчим алдагдсан гэдгийг эрх баригч нам сүүлийн үед их ярьж буй. Тиймээс энэ асуудлыг  гарган тавьж иргэдийн дэмжлэгийг хүлээж эхэлсэн. Харин үүнийг тууштай эсэргүүцэгчид нь МАН- ынхан. Нөгөө талд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаанд ороод байсан барилгын салбарын ипотекийн зээлийг АН-ын гишүүд хэвийн үргэлжлуулэх гарцыг олж хуулийн төсөл санаачлан батлуулсан. Улмаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг батлуулж ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгосноор урьдчилгаа төлбөрийг нь 20 хувь, зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулах боломж бий болно. Энэ мэт иргэдийн талархлыг хүлээсэн ажлыг эрх баригч нам шуурхай хэрэгжүүлж эхэлсэн нь Ардын намыг сандралд оруулсан хэрэг. Сандарч байгаа нь ч ил тод харагдаж эхэлсэн.

Ямар ч хамаагүй аргаар эдгээр бодлогын ажлыг гацааж, иргэдийн анхаарлыг сандал суудлын хэрүүл рүү чиглүүлэх гэсэн явуургүй улстөрдөө тэд Г.Уянга гишүүний тогтоолыг ашиглаж АН руу чиглэсэн шантаажаа эхлүүлсэн нь энэ юм. Цаг хугацааг ч тэд нарийн тооцож. Тогтоолд гарын үсэг зурсан бие даагч гишүүдийг бол ойлгоход ядах зүйлгүй. Тэдний хувьд сонгууль эхэлсэн нь чухал. Оюутолгой ярьчихвал оноо авах болов уу гэсэн ядмагхан улс төр хийж байгааг нь одоо хүн бүхэн мэддэг болсон. Огцруулах бичигт гарын үсэг зурсан 20 гишүүн гэхээс илүү АН-ын гишүүд энэ удаад эв нэгдлийг эрхэмлэж чадвал энэ тийм ч сүржигнэх тогтоол биш.

Гэхдээ эрхэм популист, шантаажлагчдын энэ бичиг улс оронд ямар хорр хохирол учруулахыг бодоод үзэхэд гэмгүй юм. Энэ долоо хоногт Лондон, Нью-Йорк гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурахаар байжээ. Харамсалтай нь огцруулах бичиг үүнд саад болж, гэрээ хойшлохоор болсон аж. Төрийн том ажилд тээг болсон эхний шалтгаан энэ.

Хоёрдугаар олон улсын хөрөнгийн бирж дээр Монгол Улсын гаргасан “Мазаалай” бондын үнэлгээ өсч байх үед огцруулах бичиг өргөн барьсан нь бондын үнэлгээг буурахад хүргэсэн байна. Энэ шийдвэр эх орноо боддог, иргэдийн эрх ашгийг өмнөө тавьдаг улстөрчдөөс гараагүй гэдэг нь илт. УИХ-ын чуулганаар хэлэлцэх түм буман хуулийн төсөл дарааллаа хүлээчихээд байхад “Энэ сайд таалагдахгүй байна. Эхнийх нь ч угаасаа таалагдаагүй. Дараагийнх нь бүүр таалагдахгүй” гэсэн хөгийн популизм хийсэн 20 гишүүний улстөржилт газар авахгүй өнгөрөөсэй.

…Байгалийн баялгаа ашиглаж баян тансаг амьдрал өгнө гэж амласан улстөрчид өнгөрсөн дөрвөн жил юу хийв. Тэд зөвхөн албан тушаалаар нэгнээ шантаажилж, телевизээр гоё харагдахын тулд аманд орсноо бурсан…

УИХ-д, улстөрчдөд одоо сандал ярьж хэрэлдэх цаг үлдсэн билүү. Намрын суулган завсарлахад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдчихээд байна. Хаврын чуулганы хугацаа байгаа ч сонгуулийн сезон эхэлчихсэн цаг үед тэдэнд хууль хэлэлцээд суух цаг зав байхгүй нь тодорхой. Бүтэн дөрвөн жил хэрэлдэж хэлэлцээд баталж чадаагүй түм буман хуулийн төслөө баталж чадаагүй байж дахиад л сандал суудал оруулж ирсэн нь С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн цагаа олсонгүй. Улстөрч хүнд өөрийн гэсэн үнэ цэнэ, үзэл бодол байлгүй л яахав.

Гэвч одоо цаг нь биш.”…. Ерөнхий сайд ирж л байдаг, явж л байдаг. Гэхдээ алдагдсан боломж ард түмний амьдралд эргэж олддоггүй. Сайханбилэг тийм ч чухал дүр биш боловч улс төр тогтвортой, Засгийн газарт хийх ажил их байна.  Оюутолгой бол одоо гучдугаар асуудал. Таны хэлж байгаа улс орны эрх ашиг бол өнөөдөр дэнслэх бус өчигдөр бодох зүйл байсан. Эх орондоо үнэхээр хайртай, бидний амьдралыг бодож, санаж байгаа бол өнөөдөр Оюутолгой-г явуулахаас өөр сонголт, хувилбар байна уу. Хүн маргаашаа харах боловч өнөөдөр өлсөхгүй байхыг хүснэ. Өвдөхгүй, гундахгүй явахыг бодно. Ер нь ам нээхэд улстөрчдийн гаргаж буй уйваагүй үйлдэл бүр тээр дор байгаа бидний амьдралд хүндрэл үүсгэж байна. Амьдрах хүслийг минь унтрааж байна. ……” Энэ бол өөрийн нүүр номын хуудаснаа сэтгэгдлээ бичиж үлдээсэн жирийн нэг залуугийн бодол. Түүн шиг бодолтой олон зуун залуус байгаа. Тэд ч үгээ хэлж эхэлсэн. Оюутолгойдоо ч асуудал биш. Тэр залуусын сонирхох асуудал биш. Амар тайван хотдоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж, өөрийн гэсэн орон байртай сайхан амьдруулах боломжийг өгнө гэж амласан улстөрчид өнөөдөр түүнийгээ өгсөн бил үү.

Байгалийн баялгаа ашиглаж баян тансаг амьдрал өгнө гэж амласан улстөрчид өнгөрсөн дөрвөн жил юу хийв. Тэд зөвхөн албан тушаалаар нэгнээ шантаажилж, телевизээр гоё харагдахын тулд аманд орсноо бурсан. Уул уурхайн том ордуудыг зөв явуулахын оронд тэндээс хэдэн төгрөг ахиухан авахын тулд тээг садаа тавьж шантаажилсан. Сайдыг огцруулах болохоор танхимдаа багтах зайгүй цуглаж, улсын хөгжил ярихаар өрөө өрөөндөө ороод нуугдаж суусан. Залуус бухимдаж байна. Нийгэм өөрчлөгдөж байна, улстөрчид өө.

Бидэнд тогтвортой төр, бодлоготой улстөрчид хэрэгтэй байна. Юу ярьж байгаагаа мэддэггүй, хэсэг бүлэг шоучид бидэнд хэрэггүй. Төр тогтворгүй байсан өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэн хожсон юм бэ. Хэн ч хожоогүй. Гуравхан сая хүнтэй Монгол Улс гуйлгачны дүрээр амьдарлаа. Баялгаа ашиглаад явах гэхэд эх орон ярьсан шантаажлагчид гацаадаг учраас энэ улс хөгжсөнгүй. Уянгын халилтай огцруулах бичиг бидний амьдралд огтхон ч хэрэггүй.

Бидэнд бодлого шийдвэр, зоригтой өөрчлөлт, хямралгүй сайхан амьдрал чухал. Сайдыг өөр хэн нэгнээр солиод сайжирдаг байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад амьдрал сайхан болох байсан биз дээ. Гэсэн ч тийм зүйл болоогүй. Цаашдаа ч болохгүй. Өргөдөл өгсөн нэг нь шударга дүртэй харагдаж мэдэх юм. Огцруулах бичгийг ашигласан МАН- ынхан хүссэнээ авч болно. Гэвч эцсийн дүнд ард түмэн л хохироод үлдэнэ. Эрх баригч нам өөрсдөө үүнийгээ ойлгож, Засгийн газраараа туг тахихгүй гэдэгт итгэе.

Чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар тэд нэг нам шиг нэгдмэл байж ард түмний эрх ашгийг хүндлээсэй. ҮЗХ-ны хурлаараа эв нэгдлээ чухалчилна гэсэн хүлээлт ард түмэнд бий. 20 гишүүний огцруулах бичиг ганц л хангалттай баримт байсан ч хоёр гараа өргөөд дэмжихсэн. Харамсалтай ч энэ улс төрийн өчүүхэн шантааж, нэр алдрын төлөөх амбийц хөөсөн үйлдэл болсон нь харамсалтай. Засгийн газрыг өнөөдөр огцрууллаа гээд дахиад л албан тушаал хуваарилах, орны сайдуудыг томилох гэсээр хугацаа алдана. Дараагийн сонгуулиас өмнө сайдуудаа томилж чадахгүй, эмхэндээ орох гэж хугацаа алдсаар байгаад өнөөдөр хэрэгжүүлэхээр эхлүүлсэн бүх ажил нурж унана. Ийм сонголтыг мөрөг хүчнээс өөр хэн ч хүсэхгүй.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (January 21, 2016 1:58:19 pm )

    Бидэнд тогтвортой төр, бодлоготой улстөрчид хэрэгтэй байна. Юу ярьж байгаагаа мэддэггүй, хэсэг бүлэг шоучид бидэнд хэрэггүй.Tiim l eh oron ch yum bol yadaj 9 sard ogtsruulahgui yasiin be.

  • zochin (January 21, 2016 2:02:22 pm )

    Утсан хүүхэлдэй болсон Уянга мэтийн гудамжны хүүхэнд л дэнжигнэж байдаг төр засаг ч байх гэж үнэхээр харамсалтай

  • Улс тор судлаач. (January 21, 2016 2:58:21 pm )

    Огцруулж оноо авах гэж нэг ч хун энд байхгуй. Харин ажил хийж мэдэхгуй, алдаа гаргасан хунд арга хэмжээ авч, улс орны эдийн засаг улам хэцуу болохоос нь омно улс аа л аврах гэсэн хэрэг. Харин АН-ын дарга З.Энхболд нь Еронхий сайдаа ямарч хамаагуй унээр хамгаалж авч улдэхээр ажиллаад байхад, наад Ч.Сайханбилэг чинь намынхаа УЗХ-ны гишуудийг уруу татаж АН-ын даргыг авах гэж новширсноос л болж байдал буцдаад хундрээд алдаанд нь арга хэмжээ авахаас оор гарцгуй болгоод байгааг та бид харж байна. Одоо олон юмгуй шууд Еронхий сайдыг огцруулж, З.Энхболд оороо Еронхий сайд болж сонгуулиа оороо удирдах нь юу юунаас чухал болж байна шуу. Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь зарчмын асуудал шуу дээ.

  • Zochin (January 21, 2016 3:13:02 pm )

    Zasgaa ogtsruulna gej baigaa humuus yavch uils ornoo bodson humuus bish.

  • Улс тор судлаач. (January 21, 2016 3:25:49 pm )

    Хэрэв О.Баасанхуугийн мэдэгдэл унэн бол “Шударга ес” эвсэл Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор солих зов шийдвэр гаргасан юм шиг байна. Гол нь илэрхий алдаа гаргасан Еронхий сайд аа ямарч хамаагуй унээр хамгаалж улдээвэл эрх баригчдын чинь нэр хунд шавар шалбаагт хутгалдана шуу дээ. Одоо МАН л ухаалага шийдвэр гаргах улдсэн байна даа. АН ч яах вэ? алсын бодлогогуй юм чинь Еронхий сайдаа нэг хэсэг нь хамгаалж, ногоо хэсэг нь огцруулж санал хуваагдаж тэнэгтэх л байхгуй юу. УИХ-ын гишууд та бухэнд эх орон ард тумнийхээ талд байж, эдийн засаг хундэрсэн уед шударга шийдвэр гаргахыг хусье.

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:15:45 pm )

    Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:49:52 pm )

    Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь энгийн узэгдэл шуудээ. Гэтэл Ч.Сайханбилэг оорчлогдоход иргэдийн амьдрал сайжрахгуй ч гэх шиг тэнэг юм бичих юм. Болохоо байхаас нь омно энэ хунээс засгаа салгаж авахаас оор аргагуй болсон байна шуудээ. “Бухын доодохыг хараад унэг турж ухнэ” гэгчээр энэ хунийг хараад юу ч бутэхгуй оронд баригдаад дампуурсан улс л болох гээгуй юм биш бол одоо энэ тухай ярих хэрэггуй. Ер нь ажил хийж сураагуй хунийг харж, туршилт хийдэг газар ч биш.

  • bantan (January 21, 2016 7:42:59 pm )

    Энэ засаг хийсэн олигтой юмгүй.Байлаа гээд нэмэргүй,огцорлоо гээд гарзгүй.

antalya rent a car