antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 1 comment

Барилгын компаниуд айл өрхүүдийг хохироож, цахилгааны төлбөрийг шамшигдуулжээ

нийтлэсэн Admin

oronsuutsЖигүүр гранд”, “Bluesky“, “АО жаргалан” зэрэг нийт 174 аж ахуйн нэгж 17500 өрхийг хохироосон талаар “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” мэдээлэл хийлээ. Тодруулбал тус холбоо “орон сууцны айл өрхөөс цахилгааны үнийг үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифаар авч байна” гэсэн  хэрэглэгчдийн өнгөрсөн 2014 оны гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар дээрхи нэр хүндтэй бүхий байгууллага болоод бусад аж ахуй нэгжүүд айл өрхүүдийг хохироож байгаа нь батлагдсан байна. ЦЭХ-ний тариф аж хуй нэгж байгууллагийн эрчим хүчний үнэ к/ц нь 128.5 төгрөг, ахуйн хэрэглэгчийнх 498.4 төгрөг байна хэмээн заасан байдаг. Тиймээс тус холбооноос үнийн зөрүүг судалж үзэхэд нэг өрх жилд 54180 төгрөгөөр, нийт хохирсон өрхийн дүнгээр 948 сая 150 мянган төгрөгийг шамшигдуулсан байна. Эдгээр айл өрхийн орон сууцыг барилгын компанууд барилга бүрэн ашиглалтад орохоос өмнө ЦЭХ-ний тусгай зөвшөөрөл авалгүйгээр орон сууц худалдаалсан аж. Тиймээс өмнө бүртгэгдсэн компанийн хувиар эрчим хүчний төлбөр төлөгдөх болсон гэнэ. Цахилгааны үнийн талаар оршин суугчид гомдол гаргасан тохиолдолд цахилгааныг тасалж хүндрэл учруулдаг байжээ. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” нь “Эрчим хүчний зохицуулах хороо” мөн “УИХ-ын өргөдөлийн байнгын хороон”-д албан ёсны гомдол гаргасан боловч хүлээж аваагүй байна. Үүнээс харахад төр хэний төлөө ажлаад байгааг ойлгоход бэрх. Иргэд нь нэр нөлөө бүхий том байгууллагуудад шулуулж сөхөрсөндөө асуудлыг шийдүүлэхээр холбогдох газарт хандахад төр төмөр нүүрээ харуулж хүлээж аваагүй нь харамсалтай. 

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • гггг (January 18, 2016 4:54:44 pm )

    эд нар ч биш манай байрны тог өндөр гардаг бүгдийг нь шалгуулна мөлжигч

antalya rent a car