antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 31 comments

ХААН БАНК ХАРИЛЦАГЧИЙНХАА ДАНСАН ДАХЬ МӨНГИЙГ ӨӨР ХҮНД АВЧ ӨГСӨН НОЦТОЙ АСУУДАЛ ГАРГАСАН НЬ ИЛЭРСЭН.

нийтлэсэн Admin

aa1df10bcaf98f8424cf2979fd930251

Орчин цагт бид бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явах болон гэртээ хадгалахаас татгалзаж, голдуу банкин дахь дансандаа хадгалдаг  болсон.
Тэгвэл таны дансан дахь мөнгө бүрэн бүтэн байна гэсэн ямар ч баталгаа алга болох нь 2жилийн өмнө нэгэн ноцтой жишээгээр батлагдсан билээ.
Тодруулбал үндэсний хэмжээний томоохонд тооцогддог ХААН банкны  нэгэн харилцагчийн  данснаас мөнгө дутжээ. Гайхсан харилцагч ХААН банк руу холбогдож, нэлээд ажил төрөл болон хөөцөлдсөний эцэст түүний дансан дахь мөнгийг өөр хүнд авч өгсөн болохыг мэджээ.
Бүр тодруулах юм бол ХААН банкны 6-р Бичил хороолол дахь салбарын теллер Баярцэцэг 2 жилийн өмнө хоёрдугаар сарын 20-ны өдөр харилцагчийн данснаас 350 мянган төгрөгийг С.Катя гэгчид гаргаж өгсөн байдаг.
Ийм бүдүүлэг алдаа хийж, харилцагчийнхаа итгэлийг хөсөрдүүлсэн ХААН банкныхан энэ “но”  нь илэрсний дараа уг харилцагчаас уучлалт гуйгаад, данснаас мөнгө авсан С.Катя гэгчийг шалгуулна хэмээгээд л өнгөрсөн  удаатай. Мэдээж данснаас нь авсан мөнгөө буцааж  өгсөн.
Харин хамгийн ноцтой асуудал  болох нэр нь өөр, регистрийн дугаар нь өөр, хүйс нь хүртэл өөр С.Катя гэгчид юуны учир өөр харилцагчийн данснаас мөнгө авч өгснөө тэд тухай үед  тайлбарлаагүй билээ.
Бид энэ асуудлаар уг харилцагчтай холбогдоход “Ямар үндэслэлээр миний дансан дахь өөр хүнд гаргаж өгсөн нь тодорхойгүй байгаа. Үнэхээр их гайхаж байна. Банканд итгэх аргагүй юм байна гэдгийг л мэдэрлээ” хэмээсэн юм.
Ийнхүү  Танд ойрхон түмэнд итгэлтэй гэх уриатай ХААН банкныхан харилцагчийнхаа дансан  дахь мөнгийг дураараа зувчуулж, өөр хүнд авч өгдөг болох нь тодорхой боллоо.
Үндэсний  хэмжээний, тэргүүлэгч гэж өөрсдийгөө тодорхойлдог тус ХААН банкны үйлчилгээ нэг иймэрхүү.
Хамгийн ноцтой зүйл гэвэл бидний өөрөөсөө харамлах шахам банканд хадгалдаг тоотой хэд бүрэн бүтэн байгаа гэдэгт итгэхэд хэцүү гэдгийг энэ баримт нотолж байгаа юм.
ХААН банканд итгэх биш болгоомжлох хэрэгтэй бус уу.  Харилцагчид ХААН гэж наанаа хошуу дэвсдэг ч  цаагуураа харилцагчдаа басамжилж байгаа  тэдэнд итгэх арга үнэндээ алга.
Ард иргэд  итгэж байгаа . Тиймээс иймэрхүү алдааг дахин  гаргаж, иргэдээ хүлээлт үүсгэлгүй, бухимдуулахгүй хурдан шуурхай үйлчлээсэй.  Иргэд  ч бас өөрсдийнхөө хүч хөдөлмөрөө шавхан, хоол нойргүй хонож олсон  хэдэн төгрөгөө найдвартай аюулгүй газар  хадгалуулж байх нь зүйтэй шүү  гэдгийг сануулах үүднээс  дахин нийтлэн оруулж байна. Удахгүй та бүхэнд бид бас уг банк програм болон диеллер эдийн засагчийн алдаанаас гардаг зээл нөхөн төлөлт дээр иргэдийг хохироодог тухай баримттай мэдээллийг бэлтгэж ард олонд сэрэмжүүлэг хүргэх гэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Zochin (January 18, 2016 4:23:25 pm )

    Ooo buur 600,000-g zeel tolov geed tatchixsan bsn sh dee yu bsn be yaj bgaan bi taniad zellgui gsn chin uuchilaarai systemiin aldaa bj geed butsaagaad xiichixsen

  • зочин (January 18, 2016 4:55:03 pm )

    хаан банк мөн үү тэгвэл хэцүүл юм

  • zochin (January 18, 2016 5:27:43 pm )

    Haan bank ch hachin bank da zeel tololtiig 7 honogiin omno dansnaas tatna / dragon salbar

  • Мөн дөө (January 18, 2016 5:49:36 pm )

    Тэгээд би энэ луйварчинг сонгохгүй гээд хаашаа зайлах вэ дээ

  • zochin (January 18, 2016 5:55:11 pm )

    Dans nd hiisen mengenees shuud tataad avchihbal vaah bolj baina .hunii mengiid gar dursen telleriig otsootol torgoj torogson mengee abs an hand uuchillalt guij egen heregtei

  • Anonymous (January 18, 2016 6:01:09 pm )

    unuudur buyu 2016.01.18 sansart bairlah haan banknii atm.n suljee unaj dansnaas avah gj bsan 160000 tugrug bhku bolson buguud uldsen mungu n ch uldegdel hureltsehgui bn gj bsan ih gaihaj bn.

  • irgen (January 18, 2016 6:22:25 pm )

    Булган аймгийн Гурванбулаг сумын ХААНБанкны эрхлэгч Л.Дүүрэнжаргал гэгч урьд нь алдаа гаргаад ажлаасаа халагдсан байтал дахин авч ажилуулсанаар иргэдийн 300 орчим сая төгрөгийг ашигласан хэрэгтэй ажлаасаа гараад шалгагдаж байгаа байх. Энэ хүнийг хэн дахин авсан юм бэ? Өнгөрсөн зун тус банкны теллер Батнарангийн боож толгойлсон мөнгөнөөс дутсаныг доогуураа аргалаад өнгөрсөн гэдэг энэ талаар удирдлагууд нь мэддэг бол уу

  • zochin (January 18, 2016 6:39:04 pm )

    humuus hoorondoo medeelel muu bgaagaas bolj HAAN bankniihnii aldaa IHEE . Tuhain tsagt ne teruuhen tendee Uuchlalt guigaad l boloo .AIMAAR UU.

  • unen (January 18, 2016 7:46:33 pm )

    Архангай Батцэнгэл сумын ХААН БАНК -ны эрхлэгчийг сайн шалгамаар байнаа Хүнээр их зээл гаргуулна шуналтай, үйлчилгээний салбар байж үргэлж намын бодлого ярих юм, НӨХӨР нь Хөнөг багт орж ирсэн зээрийг мотоцикли машинаар явж алаад өөрийнхөө гуанзанд хоол хийнэ ,сум хөгжүүлэх сангаас ирсэн зээлээс аваад юу ч хийгээгүй ба хүний дугуй засвар үзүүлнэ ирсэн хүмүүс нь хуурагдаад явна яасан ч их заль вэ банкны шалгалтыг өнгөрөөхийн тулд хүн бүрийг зээл би авсан гээд хэлчих гээд гүйнэ мэддэг ч болоосой

    • Anonymous (January 19, 2016 11:51:11 am )

      Батцэнгэлийн хаан банкны эрхлэгч Б.Эрдэнэцэцэг хүний нэр дээр зээл гаргаж өөрөө ашигладаг нь үнэн ш дээ. Танил талаа харж иргэдэд ялгавартай ханддаг үйлчилгээний газар тохирохгүй л хүн ажиллуулаад байх юм. Сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөгжлийн сан ХААН банк гээд бүх газраас /өөр хүний нэр дээр/ зээл авсан, ИТХ-д сонгогдохын тулд надад саналаа өгөөрэй зээлийг чинь хурдан бүтээнэ, санал өгвөл зээл гаргана гэж дарамталдаг. Шалгалтын баг нь тийм чадвар муутай юм уу. Тэр зальтай хүүхэн аргалдаг л байх…

  • zochin (January 18, 2016 8:57:14 pm )

    itgel aldsan novshiin bank ve,

  • Зочин (January 18, 2016 9:10:04 pm )

    ИЙМ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛСАН НАМ ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙХААР АРГАГҮЙ ЮМ ДАА.

  • Anonymous (January 18, 2016 11:00:01 pm )

    luivriin bank. Companiin omnoh zahirliin huvidaa avsan mongiig baiguullagiin hariltsah dansnaas shuud zeeliin tololtoor suutgan avch terniigee huuliin undesleltei geed eliirsen huuliin zovlohoo urdaa turhirchihna. Hooj uzheer omnoh zahirliin huvid ni zeeliig gargahdaa salbariin zahiral, zeeliin ediin zasagch ni 10% bonus avsan bdag. Deed humuus ni eniig ni medsen ch medeegui tsaraildag yum shigee. Zeel toloh x zahiral guain medeeleliig banknii hamsaatnuudaasaa avchaad zugataastai. Hogjilruu bish moholruugee yavj baigaa bank daa

  • Zochin (January 18, 2016 11:41:25 pm )

    Eo haan bank bolii bi 10 jil banknd zeel tulj bga say 11 sard 8 % zeel awsan yg tuluh udrinhu umnu tulsen bhd margaash ugluu ni dansnsnas shuud dahiad mungu tatad awah arai bish yma hen ch awsan tuluh udruu medej bga arai l denduu yma haana handaha medehgui l bn..

  • Zochin (January 19, 2016 9:20:17 am )

    1 хүний алдааг тэгж их дэвэргэх хэрэггүйлдээ энэ том салбар харин ч танагтай байна ямарч хүн хохироогүй байна шүүдээ

  • хй хй (January 19, 2016 9:23:51 am )

    хаан банкны ажилчид үйлчлүүлэгч нарынхаа дансны мэдээллийг танил талаараа бизнесийн хүрээнийхэнд нь тараадаг. аймшигтай шүү энэ банканд мөнгөө хадгалах тийм ч нууцлалтай биш.

  • зочин (January 19, 2016 9:39:02 am )

    ганц нэг хүний алдаанаас болж банкийг бүхэлд нь үнэлж болохгүй байх л даа. Гэхдээ Булганы Гурванбулагийн Л.Дүүрэнжаргал гэгч бол өөртэйгээ гар нийлж ажиллах, өөрийн үгнээс гарахгүй ах дүү, найз нөхдийн холбоо сүлбээтэй хүнээ авч ажилуулсанаар дээрх алдаа гарсан бол уу даа. Дүүрэнжаргал орон нутагт харъяалалтай өөр газар амьдардаг хүний нэр дээр өөрөө зээл гарган авч түүнийгээ хугацаа хэтрүүлэн төлсөнөөр тухайн иргэн найдаргүй зээлдэгч болж дахин банкнаас зээл авах боломжгүй болсон зэрэг харилцагчаа хохироож байгаа тохиолдол байгаа шүү дээ

  • зочин (January 19, 2016 9:41:04 am )

    davarchihsan garuu Duurenjargal chini

  • amraa (January 19, 2016 10:10:56 am )

    Хөдөө орон нутагт ажиллаж буй ХААН банкын зарим салбарын эрхлэгч нар мэдлэг боловсрол сул байна үүнд Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын эрхлэгч, ахлах теллер нар хариуцлага сул хүн алагчилан харицах, мэдлэг сул хариуцлаггүй үүний талаар иргэд гомдол гаргадаг боловч цалин, тэтгэвэрийн зээлээ авдаг учир хий гадуур ярьж үйлдэл нь хэвэндээ байна даа хөөрхий ха хах ха…..

  • Иргэн (January 19, 2016 11:05:30 am )

    ХААН банкинд 20,0 мянган төгрөгөөр данс нээлгэчхээд жилийн дараа очиход банкны шимтгэл гээд авсаар байгаад байхгүй болгосон байдаг. Маш их шуналтай, хүндсурталтай банк

  • batgerelsaihan (January 19, 2016 11:48:57 am )

    Za oilgoloo .bi zasag darga ni bna.naad muu erdene tsetsgiig chini ajilgui bolgohgui bol bolohoo bj bgaa yum bna daa.batsengel sumaas

  • Anonymous (January 19, 2016 11:54:22 am )

    Батгэрэлсайхан гэнүү Засаг дарга нь гэнээ эргүү малаа чи халдаг хүн нь мөн үү Энэ хамсаатан л байгаа даа. Чи юм ойлгох уу

  • zochin (January 19, 2016 12:10:19 pm )

    Зээл 7 хоногийн өмнө төлчхөөд байхад ахиад мөнгө татаж луйварддаг банк хэлэхлээр праграммын алдаа гэж хуцаад байдаг юм

  • tumen (January 19, 2016 4:08:03 pm )

    Төв суурин газарт тийм булхай бдаг л юм блгүй дэ манай хөдөөд ийм балай юм бхгүй ээ НЭГ таалагддагүй юм гэвэл өөрийнхөө мөнгөнөөс авч бж мөнгө авах бүрт шимтгэл төлдөг тэр л бж боломгүй ют шигээ

  • Anonymous (January 20, 2016 11:17:59 am )

    ХАХА засаг дарга нь Банкны ажилтныг хална гэнүү. Яаж тэр бэ. Чадах уу.

  • Зочинzochin (January 23, 2016 8:56:06 pm )

    Haan bank gaiguyi Ulaanbaatar bank tsalingin zeelig 2-oos deesh udaa zeelgui baisgn ch olgohgui munggui baij tusvbin baiguullgig hucheer duurgees oruulsan.1savin tsalingin zeel absan ch hadgalamj neej 100.000 suulgadag ugui bol ugduggui hadgalamj neelgeegui bol dahin zeel olgodgui tsalin 20 honogin umnu buusan ch kart shuud haadag huu hasdaggui gaj bankig BGD- songoson, On gargaad bugd tatgalzah baih

  • Naraa (January 23, 2016 10:49:49 pm )

    Khanbank shig sain bank baixgui, Mongold.

  • zochin (January 25, 2016 9:29:22 am )

    Arhangai aimgiin Hairhan sumin haan bankni ajilchid medleg muu udaan, malchnii zeel udurt 2 l hvnd udurjin vzej bj gargaj ugnu. Malchid ni tiim bdag geed bodchihson.

  • Hulan (January 25, 2016 10:28:41 am )

    Ooo ymar hogiin garuud we bankni humuust
    Mash ondor harutsalga tootsooj bh heregtei shdee heden sar jileer hoirdog bh estoi yum biluu daa tegej bj uhaan suuh bh

  • Anonymous (January 25, 2016 12:13:48 pm )

    Hunii dansiiig shalgaj hund medeeldeg shuu

  • үүү (January 25, 2016 4:35:07 pm )

    ийм юм зөндөө л байдаг юм билээ Хас банкны салбарын захирал нь хүртэл харилцагчийнхаа мөнгийг хүнд зээлж өгөөд баригдаад ажилгүй болсон байсан ш дээ саяхан. Даварцан гарууд

antalya rent a car