antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 2 comments

Мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа явуулах газруудын байршил

нийтлэсэн Admin

p1a99k854413fo1v3p1hul1pfhh242_700x700

С.САРУУЛ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэхэд аах арга хэмжэний талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар амралтын өдрүүдээр буюу энэ сарын 30, ирэх сарын 06-ны бямба гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, энэ сарын 31, ирэх сарын 07-ны ням гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтын бүс, Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан.
Мөн энэ өдрүүдэд “Нарантуул”, “Хүчит Шонхор”,“Дүнжингарав” худалдааны төвийн чиглэлд шинэ чиглэлээр автобус явуулахаар болжээ. Мөн ирэх амралтын өдрүүдэд Дэнжийн мянгын замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулах юм байна. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах,
цагаан идээний өргөтгөсөн худалдаа
зохион байгуулах байршил

Дүүргийн нэр Байршил
1 Нийслэл Чингисийн талбай
2 Баянзүрх 1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбай
3 Сүхбаатар 2 дугаар хороо, АСА Цирк
2 дугаар хороо, Цэрэндоржийн гудамж гадна талбай
4 Чингэлтэй 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай
5 Баянгол 13 дугаар хороо, Leon tower худалдааны төв
15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхар
6 Хан-Уул 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв
15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазагийн дотор талбай
7 Сонгинохайрхан 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв
1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төв

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (January 18, 2016 3:37:43 pm )

    gadaa zarahaa boliochee hulduj uhlee

  • монгол эмэгтэй (January 19, 2016 8:50:19 am )

    БаянМонгол Дүнжингарав хороололуудын дунд худалдаа гаргачээ түүгээр чинь хүн ам маш шигүүн сууршиж байна шүү БЗД-н 26-р хороо

antalya rent a car