Анх 2008-2009 онд дуудлагын жолоочийн үйлчилгээ гэхээр иргэд үйлчлүүлэгч нар төдийлөн ойлголтгүй байсан. Иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаа орхиод явах, найз нөхдөө дуудах, таксигаар үйлчлүүлэх, эсвэл өөрөө бариад явдаг байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрөө автомашинаа барих нь зам тээврийн осолд орох, цаашлаад хүний амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж байсан. Одоо Дуудлагын жолоочийн үйлчилгээ нь Орчин үеийн том хотын соёлд заавал байх ёстой үйлчилгээний нэг хэлбэр. Үйлчлүүлэгчийн амь нас, эд хөрөнгөд тулгарч болох эрсдэлээс хамгаалж Улаанбаатар хот дотроо хүссэн газарт нь хүргэж өгөх зорилготой үйлчилгээ юм. Уг үйлчилгээг манай компани үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2010 оноос хойш тасралтгүй 24 цагаар эрхлэн явуулж байна. Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага гэдэг нь
Манай лавлах үйлчилгээний төв нь дуудлагын жолоочийн үйлчилгээнд анх удаа үйлчлүүлэгч, хэрэглэгчийг хамгаалсан 100 хувийн даатгал буюу гуравдагч этгээдийг даатгасан үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайн үед даатгалын компаниудад 3 дахь этгээдийг даатгах даатгал гэж байдаггүй байсан ба манай “ДУУДЛАГЫН ЖОЛООЧ”-ийн үйлчилгээнд зориулан шинэ бүтээгдэхүүн Номин даатгал компани нэвтрүүлж олон үйлчлүүлэгч компаниудад уг даатгалыг нэвтрүүлж чадсан.
Жолоочийн хариуцлагын даатгал нь үйлчлүүлэгчийн автомашинд үйлчилдэггүй бөгөөд үйлчлүүлэгч хохирч үлдэх эрсдэлтэй байсан тул үйлчлүүлэгч хохирогч тал буюу хоёр талыг аль алийг нь даатгаснаар 100% хамгаалдаг болсон. Сүүлд 2015 оны 09 сараас 01-с эхлэн замын хөдөлгөөний журамд өөрчлөлт орсоноор дуудлагын жолоочийн эрэлт хэрэгцээ ихсэхийн зэрэгцээ үүнийгээ дагаад дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэгч газрууд хувь хүмүүс их болсон.
Энэ нь нэг талын үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй сайн боловч нөгөө талаар эрсдэлийг их дагуулж байна. Замын цагдаагийн газрын 2015 оны 4 дүгээр улирлын мэдээгээр Дуудлагын жолоочтой холбоотой гарсан гэмт хэрэг, зам тээврийн осол тоо өссөн дүнтэй байна.
Тиймээс үйлчлүүлэгч та бүхийг найдвартай эргээд буух эзэнтэй буцах хаягтай тогтмол үйл ажиллагаа явуулдаг ажлын байртай компаниар үйлчлүүлж байхыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (January 15, 2016 12:36:49 pm )
sain bna zaluusaa sogtuursan shoudsan garuudiig ayulgui hurgej ugch bgaad
-
sss (January 15, 2016 12:43:42 pm )
dongoj say 3 udaa duudlaa utasaa avahgui bnaaaaaaaaaaaaaaaaaaa
-
Зочин (January 15, 2016 12:49:20 pm )
1 удаа авсан.муу барьж байсан бас гражид оруулахдаа хажуу талыг шүргүүлсэн.Халамцуу хүмүүсдээр ажиллах шинж харагдсан.
-
zochin (January 15, 2016 12:52:07 pm )
tanaih yagaad 40 garsan hvniig ajild avdgvi ym be ? zaluuchuud taalagddag ymuu zahiral guai
4 Comments