antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 4 comments

Эх имж үхэхийнхээ өмнө зулзагандаа хүрэхийг хүсчээ

нийтлэсэн Admin

40

Өнгөрсөн даваа гарагт Австралийн нэгэн гэрэл зурагчин цэцэрлэгт хүрээлэнд өөрийн харсан нэгэн сэтгэл хөдөлгөм  дүр зургийг гэрэл зургийн хальснаа буулгасныг “Daily Mail Australia” сайтад нийтэлжээ.

Гэрэл зурагчин Эван Свицер даваа гарагийн өглөө цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа имжний дуу сонссон байна. Түүнийг очиход  гурван имж байсан бөгөөд зурагчин тэдгээр гурван имжийг эрэгчин, эмэгчин, зулзага байна гэдгийг төвөггүй ойлгосон байна. Гэвч эмэгчин имжийн бие нь их муудсан харагдсан тул тэрбээр буцаж яваад тусламж дуудахын зэрэгцээ өөрийнхөө зургийн аппаратыг авчирсан байна.

Харин түүнийг ирэх мөчид сэтгэлийг нь хөдөлгөсөн гайхалтай зүйл болж. Энэ талаар гэрэл зурагчин “Тэрийг хараад би үнэхээр шоконд орсон. Тэд яг л хүмүүс шиг байсан. Эрэгтэй имж нь газарт унасан эмэгчин имжийг толгойноос нь өргөж босгохыг оролдож байсан. Бас хүзүүгээр нь тэврээд өөртөө нааж байсан. Харин эмэгчин имж үхэхээсээ өмнө хүүхэддээ хүрэхийг хүсч буй хүн шиг л зулзагандаа хүрсэн. Үнэхээр сэтгэл шимшрүүлж байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: MNB.MN

41

42

43


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 15, 2016 1:58:37 pm )

    Amitad hurtel iim bhad humuus mini bie bienee hairlaj ur huuhed hani ijlee bagahan zovootsgoo l do. Hargis erchuud ih bdg shu

  • зочин (January 15, 2016 5:39:05 pm )

    амьтан хүртэл ийм байхад хүмүүс бид ямар байдаг билээ

  • гүндэн , (January 16, 2016 9:28:49 am )

    төрүүлсэн үрээ орцонд орхиод даанч дээ үрийн мөрөөдөл болсон хүн байгаа шүү

  • Anonymous (January 17, 2016 3:03:35 pm )

    Яасан өрөвдмөөр юм бэ

antalya rent a car