antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 16 comments

ЗГ-ын Х байрыг худалдаж олсон хөрөнгийг хүүхдийн эмнэлэг барихад зарцуулсангүй

нийтлэсэн Admin

1452824841__1

Барилгачдын талбайд байрлах Соёл Спорт аялал жуучлалын яамны буюу Засгийн газрын X дугаар байрыг салбар яамыг нь татан буулгаж, нэгтгэсний дараа худалдан борлуулж, олсон орлогоор нь хүүхдийн эмнэлэг барих тухай яриа өнгөрөгч жил гарч байлаа.

Гэвч “хуучирч, муудсан барилгыг худалдаж авах хүн олдохгүй байна” гэх мэт олон шалтгаан хэлсээр нэг л мэдэхэд Засгийн газрын X дугаар байрны тухай асуудал мартагдаж орхисон хэрэг.

Харин энэ үед л манай төрийнхөн идэвхтэй ажиллаж, барилгыг шуурхайлан худалджээ. Үнэхээр л тухайн үед юу юу болж байсныг зах зухаас нь мартаж орхисон байна. Гэхдээ явж явж ССАЖЯ-ны барилгыг дуудлагаар худалдаж, олсон орлогоор нь хүүхдийн эмнэлэг барихаар болж төгсч байсныг л мартахгүй санаж байна.

Тэгвэл манай төр ЗГ-ын Х барилгыг 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн дуудлага худалдаагаар Хаан банкинд 6.7 тэрбум /6.715.850.000/ төгрөгөөр зарсан байна.

Өөрөөр хэлбэл хүүхдийн эмнэлэг барихад шаардагдах 6.7 тэрбум төгрөг улсын төсөвт орж ирсэн гэж ойлгож болно. Гэвч энэ жил хүүхдийн эмнэлэг барих нь битгий хэл өргөтгөхөд ч хөрөнгө төсөвлөөгүй тухай эх сурвалж мэдээлж байна. Хэлсэн хийсэн хоёр нь алд дэлэм зөрсөөр л байх юм даа.
Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Зочин (January 15, 2016 2:39:46 pm )

    АРДЧИЛСАН ХУЛГАЙЧ НАР МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ХОЛ ХЭВТЭНЭ. ТЭД ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫГ УСТГАЖ СӨНӨӨХ ХОРТ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСАН ЛУЙВАРЧИД.

    • зочин (January 16, 2016 7:25:59 pm )

      Харинч Ардын нам шиг хулгай хийж нэгэндээ бэлэг болгосонгүй. Бас нэг дэвшил.

  • ард иргэд (January 15, 2016 3:30:03 pm )

    Ардчилсан намынхан “амны хишигтэй” улс аа. 1990 ээд онд бүх үйлдвэрийг эд нар барсан өнөөдөр үлдэгдлийг нь хусам ч үлдээхгүй хувьчилж бна. Дандаа хулгайгаар. хотын төвийн Архивын байрыг хүртэл худалдаж аваад Улс Архивгүй болсон шүү дэ. Наад чинь юу ч биш шүү. Хувьсгалыг ухаантнууд санаачилж зоригтнууд хийж адгийн тэнэгүүд ашгийг нь хүртдэг жамтай.

  • зочин (January 15, 2016 4:30:38 pm )

    Ямар хямдхан зарсийн. Дуудлага худалдаанд оруулсиймуу

  • Anonymous (January 15, 2016 4:43:50 pm )

    Ч.Сайханбилэг зугээр л иргэдийг мартдаг гэж бодоод лшоудсан шуу дээ.

  • Anonymous (January 15, 2016 4:49:53 pm )

    Ч.Сайханбилэг унэхээр иргэдийг мартдаг гэж бодоод л шоудсан л байхгуй юу. Ер нь хуухдийн эмнэлэг энэ тэр гэдэг чинь бугд худлаа. Тухайн уед иргэдэд таалагдах гэж худал ярьсан байхгуй юу, чи иймэрхуу юмыг шууд мартаж бай. Тэгэхгуй бол Сайханбилэг хэлэгнэнэ. За.

  • хөх (January 15, 2016 6:00:24 pm )

    эд нарын хулаа ярьсан нь Монголын ямар ч салбарт бодитоор харагдаж байгаа ш тээ.Иргэдийн хөдөлмөрийг мөлжиж цалин тэтгэвэр халамж хүсэгчдэдийн эрхийг зөрчиж өчүүхэн бага мөнгөөр хуурсаар өдийг хүрсэн.Цалин доод тал нь 800 мянга, тэтгэвэр доод тал нь 500, халамж авагчид доод тал 300 мянга хүүхдээ харсан ээжүүд доод тал 200-250 мянгыг авч байж иргэд хангалттай амьдрах байтал бид нарыг мөлхүүлээд сурчихсан засаг шүү дээ.Аль нь үеийн засагт гомдолтой явдаг даа.

  • Anonymous (January 16, 2016 9:37:48 am )

    Хоног цөөдөхгүй сонгууль хүртэл энэ Сайханбаллуурдаж ихийг луйвардаж сүйтгэнэ. Тэгээд АН сонгуульд яллаа гэхэд Монгол бүрхэг болно.

  • длор (January 16, 2016 12:23:38 pm )

    ходоодоороо санал өгдөг 17-р зууны сэтгэхүйтэй эргүү номадикууд хохь нээ ийм дээрэмчдийг толгой дээрээ гаргасан даа. Эби наадуул ччинь удахгүй Хятад иргэний үнэмлэх өгөөд хужаагийн боол болгоно. Тэр үед л мэдэрнэ дээ

  • BAYANSELENGE (January 16, 2016 12:51:00 pm )

    mongolchuud eniig hussen uchraas 12 ond songoltoo hiisen,husel tani bielsen boloo yum bishuu uhernuudee

  • Зочин (January 16, 2016 3:47:56 pm )

    ХЭН НЭГЭНД ХҮН НЭГ Л УДАА МОЛИГДУУЛААД ХАШИРДАГ. МОЛИГДОГЧ ХҮН БЭЛЭН АМ ШАЛДАН ГУЯ ГЭГЧ БАЙДАГ. МОНГОЛ УЛСАА ШИНЭЧЛЭЭД БИД Л ХӨГЖҮҮЛЖ ЧАДНА ГЭЖ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ, ОРИЛЖ ЧАРЛАСАН АРДЧИЛСАН НАМЫН ЗАЛУУЧУУДАД ИТГЭЭД СОНГОГЧ ОЛОН 1996 ОНД УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИАР 50 СУУДАЛ ӨГЧ ИТГЭЛ ҮЗҮҮЛЭН ТӨР, ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРГАЖ БИЛЭЭ. АРДЧИЛСАН НАМЫН ЭРХ БАРИГЧИД 1996-2000 ОНД МОНГОЛ ОРНОО БУСИНУУЛАН ЖИНХЭНЭ ТОГЛОЖ, ХӨГЖҮҮЛЭХ БИШ ХӨГЛӨРӨӨЖ, САНДЧААЖ ТУЙЛДУУЛСАН БИЛЭЭ. ӨНӨӨГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ЭРХ БАРИГЧИД ТЭР ҮЕД ИХ ХӨРӨНГӨТЭЙ “АРД”, “СЭРГЭЭН БОСГОЛТ” БАНКНЫ МӨНГИЙГ ЗЭЭЛ НЭРЭЭР ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ АВААД ДАМПУУРУУЛСАН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Л ТӨРИЙН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД ЦАЛИНГАА АВЧ ЧАДАХГҮЙ, ХӨГШИД ТЭТГЭВЭРИЙН МӨНГӨГҮЙ 4-6 САР БОЛДОГ МАШ ХЭЦҮҮ, АРД ОЛНЫ АЖ АМЬДРАЛ ТУЙЛДААД ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ ГЭГЧ БОЛЖ БАЙВ. БАС БОЛООГҮЙ ТЭР ҮЕИЙН АРДЧИЛСАН ХОЛБОО ЭВСЭЛ, ӨНӨӨГИЙН АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГА БҮГД Л ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛ СҮҮТЭЙ ҮНЭЭ ШИГ ӨГӨӨЖТЭЙ ГЭЖ БОДООД ТЭНД ТУХЛАХ ГЭЖ ӨРСӨЛДӨНӨ. ЭХЛЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ М.ЭНХСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ 1998 ОНЫ ЭХЭЭР УНАГААД Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛОВ. ТЭРБЭЭР ГУРАВХАН САР БОЛОХДОО СЭРГЭЭН БОСГОЛТ БАНКИЙГ ДАМПУУРУУЛААД ОГЦОРЧ БИЛЭЭ. ТЭД ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ ГЭЖ ӨРСӨЛДӨӨД Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ЗАСГИЙН ГАЗРАА ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ДӨРВӨН САР БАЙЛГАЛАА. ОГЦРОХ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ ГЭГЧЭЭР ОГЦОРСОН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗАСГИЙН ГАЗАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ДӨРВӨН САРЫН ТУРШ ЮУ ХИЙХ БИЛЭЭ. ТЭД ҮЙМСЭЭР УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ УНАСААР ТУЙЛДСАН ДАА. ТҮҮНЭЭС ХОЙШ ЧИНЬ БҮТЭН 16 ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭР ҮЕД ДӨРВӨН НАСТАЙ ДЭГДЭН ДЭРВЭН ГҮЙЖ ЯВСАН ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР 20 НАС ХҮРЧИХЖЭЭ. ТЭР ҮЕД НАЙМТАЙ БАЙСАН ХҮҮХЭД 24 ХҮРЭЭД СУРГУУЛИА ТӨГСӨӨД АМЬДРАЛАА ТӨВХНҮҮЛСЭН БАЙХ ШИВ. ИРГЭД СОНГОГЧДЫН ИХЭНХ НЬ 1996-2000 ОНД ӨНӨӨГИЙН АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГА УЛС ОРНОО ХЭРХЭН ҮГҮЙРҮҮЛЭН ЗОВООЖ, САЙД ДАРГА БОЛЖ ТОГЛОСНЫГ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ. ТИЙМЭЭС ӨНӨӨГИЙН АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГА “ОДОО Л БИДЭНД ТӨР, ЗАСГИЙН ЭРХ БАРИХ БОЛОМЖ ОЛГООД ОРХИ. БИД МОНГОЛЫГОО ДИВААЖИН БОЛГОНО” ХЭМЭЭН ОРИЛОН БАЙНА. ҮНЭНДЭЭ ОДОО МОНГОЛЫН МААНЬ МӨНГӨНИЙ САН ХӨМРӨГ АРВИЖИН, ХӨГЖЛИЙНХӨӨ ЗАМД ШУУДАРЧЭЭ. ТЭР МӨНГӨН ДЭЭР ТАРВАЛЗАН ХАЛААСЛАХСАН ГЭХДЭЭ АРДЧИЛСАН НАМЫН УДИРДЛАГЫН ШУНАЛЫН ШҮЛС САВАРЧ БАЙНА. АРД ТҮМЭН ӨМНӨХ ТҮҮХЭЭ МАРТААГҮЙ ЮМ. АРДЧИЛСАН НАМЫНХАНД ДАХИН МОЛИГДУУЛАХГҮЙ БИЗ ДЭЭ. АРД ТҮМЭН СОНГОГЧИД НЭГ Л УДАА МОЛИГДУУЛСАН ТҮҮНЭЭ СЭТГЭЛДЭЭ ХАДГАЛАН ЯРЬСААР БАЙГАА.

  • zochin (January 16, 2016 7:10:18 pm )

    AN Boloogui songuulias omno hiisleliinhen HUUHDIIN URLAN BUTEEH TOW. usan bassein hotiin zahirgaanii zaaliig huwidaa awahaar ulairch bgaa Mongoliin zaluuchuud huuhduud odoo choloot tsag bie byaldaraa hogjuuleh erhgui bolno yag uildweruud dampuursan shig yu ch baihgui bolno haramsmaar

  • зочин (January 17, 2016 11:23:19 am )

    6.7 тэрбумаар буцаад цэцэрлэг барих гэж талыг нь идээд хачин хулхи юм барихгүй гэж ерөөедөө

  • зочин (January 18, 2016 1:59:36 pm )

    Хулгайчууд хуссан байна аа, төсвийн мөнгийг иддэг улсуудад дуудлага худалдааны мөнгө бол бэлэг байх даа

  • zochin 0622 (January 18, 2016 3:34:33 pm )

    Ардчилсан намынхны хүн хулхиддагыг биеэрээ мэдэрч хохирч яваа хүн шороон түм байна Энэ зэргийн хулхи ч бас гайгүй байнаа

  • Зочин (January 22, 2016 8:56:20 am )

    Хотын төвийн хэвлэх үйлдвэрийн туурь 24 тэрбум хүрч байхад энэ том барилга газартайгаа яасан хямдхан зарагдсийн бэ ,тэнэг муусайн луйварчингууд үр үндсээрээ үхвэл таарсан хүний оронцогнууд ,бурхан гэж байдаг бол шийтгэлээ амсах л болно доо,олон мянган ард иргэд харааж байгаа шүү малнуудаа

antalya rent a car