antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 5 comments

Аваргын далласан газарт ил гарч, далайсан газарт далд ор

нийтлэсэн Admin
1665

Ардын намын залуус Хэнтийд гал гаргах бололтой. “Их засаг”-аар овоглох шахам болсон

Н.Учрал УИХ-ын 2016 оны сонгуульд Хэнтий аймагт нэр дэвших бэлтгэлээ хэдийнээс хийгээд эхэлчихсэн. Нутгийн бөхийг наадмын барилдаанд түрүүлэхэд орон сууц бэлэглэж зангаргаа харуулсан энэ залуу У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллах богино хугацаанд менежерээр нь ажиллаад амжсан сүүхэйтэн.

Тэгвэл түүний өрсөлдөгчөөр Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ тодроод буй. Тэрбээр сонгуулийнхаа бэлтгэлийг хангаж, АНУ-ын Харвардын их сургуульд өөрийн зардлаар суралцаад ирсэн бас л сүүхэйтэй аавын хүү.

Хэнтий аймгийн Ардын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба энэ сонгуулиар намынхнаа царай алдаж байсан ч нэр дэвших нь бараг бүтэхээргүй болсон учир тэдэнд Н.Ганбямба нэг их тээг болоод байхааргүй болсон. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ л хэцүүхэн учраа нь. Тэгэхээр Н.Учррал, Л.Оюун-Эрдэнэ аваргын далласан газарт нь ил гарч, далайсан газарт нь далд орж байгаад л намын нэрийн жагсаалтад нэрийг нь бичүүлчихийг хичээх хэрэгтэй болж таараад байнаа юм.

Аваргыг намын нэрийн жагсаалтад бичүүлэх эрхийг атгах нь зөвхөн тэдний хувьд ч бус Ардчилсан намын нэр дэвшигчдийн хувьд ялалтын тугаа мандуулсантай ижил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэд ижилхэн гараанаас уралдаж байгаатай утга дүйхээр болж байгаа юм. Хэнтий аймгаас УИХ-д 2012 онд сонгогдсон “Монроуд”-ын Б.Гарамгайбаатарын хувьд энэ хугацаанд нэлээд муу нэр зүүсэн учир намын нэрийн жагсаалтад бичигдэхийг илүүд үзэж байгаа. Тиймээс Ардчилсан намынхан ч шинэ залуусыг Хэнтийд нэр дэвшүүлэхээр итгэл хүлээлгэж байгаа сураг дуулдсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Б.Хүдэрбаатар Хэнтийд нэр дэвшихээр бэлтгэлээ аль хэдийнэ базаагаад эхэлчихсэн. Аваргыг нэр дэвших үү, үгүй юу гэдгээс шалтгаалж дараагийн горилогч нь тодорно. Тэгэхээр аваргын далласан газарт ил гарч, далайсан газарт далд ороос өөр яахав.

У.Жанцан

Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • och (January 12, 2016 9:28:06 pm )

    hentiichuudee odoo ene mahan tolgoid zailuul

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (January 13, 2016 2:37:48 am )

    Abargig l songono doo busad ni eer toirog erthen haibal taarna

  • Улс тор судлаач. (January 13, 2016 10:31:41 am )

    За дуу нар минь барагтайхан байгаараа. Юманд хэмжээ хязгаар байдаг юм шуу.

  • монгол хүн (January 13, 2016 11:12:35 am )

    хэнтийнхэн аваргыг гаргах байлгүй. Ямар ч байсан эх эцгийнхээ хөрөнгөөр дулдуйдаж нэр хүнд олоогүй. Одоо юманд шунах нас нь өнгөрсөн. Эх орноо гэх сэтгэлтэй.
    Залуучууд нь биеэ засаад гэрээ засах хэрэгтэй.

    • зочин (January 13, 2016 12:36:52 pm )

      ёстой үнэн шүү аварга УТийн халуун тогоонд шанагдсан бэлэн хоолшүү Хэнтийнхээн

antalya rent a car