antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 8 comments

З.Баянсэлэнгийн популизм ба дарамт үүрүүлэх далд санаа

нийтлэсэн Admin

527-1381285933untitledҮнэндээ өнгөрсөн зунаас хойш өдийг хүртэл орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувь болох тухай хүлээлт иргэдийг зовоолоо.

Одоо ч энэ байдал дээрдсэн шинжгүй. Сайд З.Баянсэлэнгэ “Заавал 10 хувь болгоно” гэж хүртэл амалж, үүний автор нь болчих санаатай өнгөрсөн хугацаанд багагүй гүйв. Гэвч тэр үнэнд гүйцэгдэж ээ…

Гэтэл бодит байдал дээр 10 хувийн урьдчилгаа гэдэг хүсэн хүлээгээд байх үр дүн биш юм. Маш товчхондоо З.Баянсэлэнгэ сайдын ярьж байгаа шиг 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж чадахгүй байгаа олон өрх байртай болчих юм биш. Учир нь арилжааны банкуудаас тавих шаардлага найман хувийн зээлийн босгоос ч өндөрсөх учиртай. Тухайлбал 30 хувийн урьдчилгаа төлж, найман хувийн зээлд хамрагдсан иргэн сард 600 мянган төгрөг төлдөг байсан бол 10 хувь болж буурснаар 800 мянган төгрөг төлөх шаардлагатай болж байна. Үүнийг дагаад өрхийн орлогын хэмжээ дээшлэх нь ойлгомжтой. Хамгийн энгийн аргачиллаар бодож үзэхэд найман хувийн зээлд хамрагдахын тулд 1.2 сая төгрөгийн өрхийн орлоготой байх журамтай байсан бол урьдчилгаа төлбөрийг 20 хувиар бууруулснаар өрхийн орлого 1.4 саяас дээш болж өсөх юм. Тэр цагт ипотекийн зээлийн журамд байх өрхийн орлогын 45 хувиас илүүгүй төлбөрийг сар бүр төлөх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ цагт хатуухан хэлэхэд барилгын салбарт “Стоп кран” татсан үзэгдэл болох юм. Харин иргэн, арилжааны банк хоёрын сонирхолыг нэгтгэж, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох хувилбар бололцоотой тухай ч албаныхан ярих болсон. Үнэндээ энэ байдал ч сайн үр дүн авч ирэхгүй. Харин иргэнээс гарах мөнгө нь 20 хувь болж, төрөөс үлдсэн 10 хувийг нь төлөх хувилбар бол байж болох юм. Гэвч энэ тухай ярихад эрт. Учир нь улсын төсөв баталсан тул шаардлагатай байгаа 20 тэрбум төгрөгийг гаргах боломж байхгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (January 12, 2016 5:35:17 pm )

    Тоо бодож чадах болуу.

  • medrel avgai (January 12, 2016 6:50:52 pm )

    estoi teneg avgai

  • bu (January 12, 2016 7:07:12 pm )

    bolobsrolgui ene abgai yaj chadah be hochnognii ats

  • Anonymous (January 12, 2016 7:39:45 pm )

    Сайхан хүүхэн шүү

  • mongol (January 12, 2016 8:26:11 pm )

    ene balai erguu avgaig xaraxaar sejig xurex yum. yu xelj yarixaa medexgui doldoi

  • togtson meregjsen ylas terch bol Bayanselnge!!!! (January 12, 2016 8:40:10 pm )

    Ataarhagchid aa!!!ta nariig hyz l geh bna!!!!!byy ataarhzgaa!!!ta nar hichneen ch hyzaad yliaad Bayanselengiin derged hen be?….yostoi hyzbaa!!!

  • Anonymous (January 12, 2016 9:36:53 pm )

    ee chaavaas ene avgai odoo bolihchih heregtei

  • Irgen (January 13, 2016 1:04:12 am )

    Yamarch medleg bolobcrolgyi xyn shuudee icheed baix yum

antalya rent a car