Майкрософт корпораци Хятадын China Electronics Technology Group (CETG)-тэй хамтарсан компани байгуулж Windows 10 бүтээгдэхүүнээр Хятадын засгийн газар, төрийн өмчит компаниудыг хангахаар боллоо.
Майкрософт нь өөрийн сүүлд гаргасан Windows 10 үйлдлийн системийн зөвхөн Хятадын төрд зориулсан тусгай хувилбарыг нийлүүлж байгаа юм. 40 сая ам.долларын хөрөнгөтэй шинэ компанийг бүртгүүлэх ажиллагаа одоо явагдаж байгаа бөгөөд Майкрософт 49 хувь, CETG 51 хувийг тус тус эзэмших гэнэ.
Үүнээс өмнө Хятадын эрх баригчид Windows 8 үйлдлийн системтэй персональ компьютерүүдийг төрийн байгууллагуудад хэрэглэхийг хориглоод байсан юм. Тиймээс дэлхийн хоёрдагч том зах зээлийг алдахгүйн тулд Майкрософт Хятадад онцгойлон үйлчлэхээр болсон байна.
Эх сурвалж: Shanghaiist.com
Холбоотой мэдээ
Comments are closed.