Өнгөрсөн лхагва гарагт Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан гэдгээ мэдэгдсэн нь АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд төдийгүй гол холбоотон Хятад улсын дургүйцлийг хүргэсэн.
Дээрх улсууд Умардын эл үйлдлийг улс орных нь аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл боллоо хэмээн үзэж, НҮБ-аас тус улсын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан.
Ням гарагт Умард устөрөгчийн бөмбөг туршсаны хариуд АНУ Б 52 онгоцыг Өмнөд Солонгосын дээгүүр нисгэлээ.
АНУ-аас хийсэн мэдэгдэлд Гуам баазад байрлах Б 52 онгоц Осан агаарын бааз дээгүүр нислэг үйлдсэн гэв.
Б 52 онгоц нь цөмийн зэвсэг тээвэрлэх багтаамжтай аж.
Осан нь Умард Солонгосын хилээс 100 км-т байрлах БНСУ-ын өмнөд хэсэгт байрладаг агаарын бааз юм.
Умард Солонгосын дөрөв дэх удаагийн цөмийн туршилтын тухай залуу удирдагч Ким хэлэхдээ: Бидний цөмийн туршилтыг шүүмжлэх эрх хэнбугайд ч байхгүй гээд, устөрөгчийн бөмбөг туршсан нь империалист Америкаас өөрийгөө хамгаалсан, Солонгосын хойг, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд хийсэн алхам гэсэн юм.
Умардыг цөмийн зэвсэг туршиж, Өмнөдийг өдөөн хатгасан явдалдаа зохих хариугаа хүртэх ёстой гэж хэлж буй Өмнөд Солонгос баасан гарагт эхлүүлсэн чанга яригчаар явуулж буй суртал ухуулгын нэвтрүүлгүүдээ цацсаар байна.
Хилийн ойролцоох тосгон болон Умардын цэргүүдийн сонорт хүрч буй ухуулгын нэвтрүүлгээр орчин үеийн дуу хөгжим, мэдээ мэдээлэл болон Умардын засгийн газрыг шүүмжилсэн мэдээллүүд цацагдсаар байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: Today.mn
Холбоотой мэдээ
-
XAP (January 12, 2016 5:53:57 pm )
pee ene ongots nudruu orwol alhanee
1 Comment