antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 Comments are off

Хамар даваа, хайлааст манханыхаа дунд өтөлж буй хоёр

нийтлэсэн Admin

5

Б.ЭНХЗАЯА

“Дарийн утааг хамгийн түрүүнд үнэртсэн ард түмэн бол халхголчууд” гэсэн өгүүлбэр зочны маань ярианаас чихэнд хоногшжээ. Монголын он тооллын хуудаснаа хараар мөрлөн үлдсэн “зарлагдаагүй дайн” гэх тодотгол Дорнод аймгийн Халхгол сумынханд хүндээр туссан нь гарцаагүй. Зарлагдаагүй дайны сүүдэрт хамгийн түрүүнд өртсөнөөс болоод ч тэр үү Монголын хамгийн том, 2.8 сая га газар нутагтай, 10 гаруй багтай байсан Халхгол сум хэдэнтээ буурь сэлгэж, өдгөө зөвхөн багийн статустай болжээ. 4000 хүн амтай, газар тариалангийн сор хөрсөнд нь нэг биш нэлээд хэдэн сангийн аж ахуй байгуулахаар гадаад дотоодын мэргэжилтнүүд ирж эрдэм шинжилгээний ажлуудыг гялалзуулж байсан сайхан цагийг дурсч цөөн тооны хөгшчүүл бууриа сахин хоцорчээ. Тэдний нэг бол Б.Алтангэрэл гуайнх юм.

6

Тэднийх найман хїїхэдтэй єнєр єтгєн гэр бїл. 

1939 онд Б.Алтангэрэл гуай долоон настай, малчин айлын хүү байжээ. Тэрээр ах дүү 13-уулаа. “Агаарын бөмбөг байсхээд л дэлбэрэх үед хонин дундаа шурган орж амь гарч байсан” хэмээн тэрээр дайны утаа үнэртсэн хүнд жилүүдийг ийн дурсав.

Дайн эхлэхэд та долоон настай жаахан хүү байжээ. Гэсэн хэдий ч дайж дажин гэдгийг өөрийн нүдээрхарсан учраас сэтгэлдээ мартагдахын аргагүй дурсамжтай үлдсэн байх?

-Нүд хальтирмаар шүү дээ. Хүүхэд болохоор их айна. Гэнэт энд тэнд бөмбөг дэлбэрч, холбоотой хониныхоо дундуур шургаад орчихно. Тамсагийн саад гэж уртаараа гурван метрийн гүнтэй, зургаан метрийн өргөнтэй нуувч ухчихсан. Цэргүүд гараар ухна. Ухахад амар ч шороог нь зөөж асгахад амаргүй. Шархадсан хүмүүсийг харахад хэцүү. Ээж, аавыгаа дуудаж орилоод байна. Зарим нь дуудаж амжилгүй газар дээрээ бурхан болно. Дайн гэдэг бол хүн хүсээл байх зүйл биш. Халхголчууд бид дарийн утааг хамгийн түрүүн үнэрлэж байсан улс. Олон залуус амиа зольж үлдээсэн нутаг. Энх цагт айх аюулгүй сэтгэл тайван амьдрах шиг сайхан зүйл алга.

Танайх арын албанд байжээ. Чухам юу хийцгээдэг байв?

-Дайны ар талд үлдсэн хүн бүр үүрэгтэй. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд зүгээр суухгүй. Мэргэжилтэй, мэргэжилгүй хамаагүй шархадсан хүмүүсийн шархыг нь бооно. Гэр орноо эзэнгүй орхиод л тусалдаг байсан. Дайны үед барагтай юм амжуулдаг юм билээ. Аав маань хэлдэг байсан. Хүн хоёр хоногоос илүү нойр даадаггүй юм гэж. Морь ч адил. Тэгэхээр нойр хоолгүй явж байсан байгаа юм.

Халхгол гол сум олон удаа буурь сэлгэсэн гэдэг. Ямар учраас хаашаа нүүсэн юм бэ?

-1939 оны зун Хөлөнбуйр руу нүүсэн. Тэр үед бага байсан болохоор бүдэг бадаг санадаг юм. Хөлөнбуйр руу хөдлөхөд ганц л айл үлдсэн гэдэг. Мэдээж дайны хөлд малчин ард хэцүү. Тэр бол анхны нүүдэл. Тэндээ таван жил болоод буцаж ирсэн байдаг.

Дараа нь?

-1946 онд байх аа. Сумын нүүдлийн дуу хүртэл гарч байсан. 1958 онд бас нүүсэн. Тэндээсээ 1963 онд буцаж ирээд одоогийн Ялалт баг дээр суурьшсан.

Дараагийн нүүдлүүд нь зуд турхнаас болсон гэл үү?

-Тийм. Бичин жилийн зуднаар нүүж байсан. 1958 онд чоно, шумуулаас зугтаж нутгаасаа гарч байсан юм. Шумуулаас болж мал хуй тарга тэвээрэг авч чадахгүй болсон. Тэр үед мал элбэг. Ялаа, чоно ихтэй учраас нэг газраа тогтохгүй. Адуугаа хоёр хүн манаж байхад захаас нь чоно барьж байдаг. Баянцагааны отряд руу нэвтэрч цэрэг рүү дайрч байсан гэдэг. Баруун тэрхэд суурьшаад таван жил болсон. 1963 онд энд Сангийн аж ахуй болох сургаар буцаж ирсэн. Гэхдээ нэг сонин зүйл нь тэр үед сумын дарга удирдлага, захиргаа гэж байсангүй. Сайд нар сумын ахмадуудтай ярилцаж томоохон шийдвэрүүдийг гаргадаг байлаа. Ахмадууд л нутаг орноо залж явлаа. Манай сум шиг нүүсэн газар Монголд байхгүй байх. Халхголынхон нүүж сурсан улс. Оросын хилээр гарах дөхсөн. Баян-Өлгий аймгийн Баян-Уул сумаар гарахаа шахсан. Тэндхийн буриадууд гайхмаар ажилсаг хүмүүс. Манайхныг дээр үед нэгэн мэргэн хүн долоон удаа нүүнэ гэж хэлсэн юм гэнэ лээ. Хамгийн сүүлд Хэрлэн бар хотод төвлөрнө гэж хэлсэн гэсэн.

Сонин түүх байна?

-Манай энд 1000 ламтай Тамсгийн хийд байлаа. Го вангийн үед нэгтгэсэн том хийд. Харчин Бавуужавын дүү нэг сайхан залууг Тамсагт наймаа худалдаагаар ирэхэд манайхан хорлочихсон гэдэг. Түүний хариуд Харчин Бавуужав манайхыг сүйтгэж өгсөн гэлцдэг юм билээ. Сумаа нэгтгээд нүүчихсэн болохоор долоо дахь нь болчихсон

Халхгол сум одоо Ялалт баг болсныг хэлж байна уу?

-Тийм. Халхгол сумыг Сүмбэр сумтай нэгтгэсэн. Одоо бол халхголчууд Сүмбэр сумын нутагт төвлөрч байна. Нүүдэл суудалд хамт явсан, нутгаа гэсэн хөгшчүүл Ялалт багтаа үлдсэн гэсэн юм.

Халхголын дайны тэмдэглэлт ой Б.Алтангэрэлийн гэр бүлд ч онцлох баяр ажээ. Ой бүрээр тэднийг ОХУ-аас хүндэт зочин зорьж ирдэг юм байна. ОХУ-ын Аж үйлдвэр, эрдэм шинжилгээний нэгтгэлийн ерөнхий зохион бүтээгч Студнев Владислав Васильевич тэднийд хэдэнтээ зочилжээ. Түүний аав отрядын улс төрийн орлогч Васильевич Халхголын дайнд амиа алдаж, Ерөн баатрын хөшөөнд мөнхөрчээ. Студнев Владислав Васильевич аавыгаа дурсч тэмдэглэлт баяруудаар ирдэг бөгөөд нутгийн уугуул Б.Алтангэрэлтэй хуурай ах дүүс болсон байна.

7

Б.Алтангэрэл гуай нутагтаа олон жил трактор барьж, ажил амьдралаа залгуулжээ. Зүгээргүй бас залуудаа барилдаж, сумын заан цол хүртэж явжээ. Ялалт багтаа дайны үеийг улаан гар, нүцгэн хөлөөрөө туулсан хүмүүсээс бараг ганцаар хоцорч.

Тэрээр нутгийн бүсгүй М.Пагматай гэр бүл болж нэгэн жарныг үдэж байна. М.Пагма гуай бас л дайны зах зухаас мэдэрч өссөн аж. Хожим мэргэжил эзэмшиж, Халхгол сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албыг олон жил хашжээ. Тэрээр нийгмийн идэвхтэй нэгэн. Утга зохиол, яруу найраг сонирхдог бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй болохыг мөрөөддөг байжээ. Хэдийгээр мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч хэл зохиолд шимтэж, яруу найргийн ном бүтээснээ дурссан юм. Бага залуудаа ээж, ааваасаа өнчирч хоцорсноос хадам аав, ээждээ ихээхэн элэгтэй.  Өөрийн ээж ааваас өөрцгүй хүндэлж иржээ. Хадам аав, ээждээ зориулж дөрвөн мөртүүд зохиосноо уншиж өгсөн юм.

Тэднийх найман хүүхэдтэй. Хүүхдүүд нь эрийн цээнд хүрч аймаг, хот барааджээ. Зарим нь сумандаа ч үлдэж. М.Пагма гуай ч нутаг амьтай, гэрийн эзэнтэй үг санаа нэг бололтой.

Халхгол сумыг 1994 онд татан буулгаж Сүмбэр сумтай нэгтгэжээ. Халхгол сумын хуучин туурь Ялалт баг нэгэн цагт 10 гаруй багтай томоохон нэгдэл байсан гэж хэлэхээргүй хуучирч муудсан хэдэн барилга үлджээ. Үүнийг зочид маань ч хөндөн ярьж байв. “Энэ нутгийг бид эзэмших ёстой, эзэнгүй орхих ёсгүй. Хот суурин бараадаж аймгийн төвд ойр амьдарч болох байсан. Гэвч хүн, мал аль аль нь нутгаа санаад эргэж ирсэн юм. Анх 10 гаруй багтай том нэгдэл гурван багтай хоцорсон. Сум баг боллоо. Үүнийг төр засаг ойлгох хэрэгтэй. Халхгол сумын 30 жилийн түүх Ялалт багтай холбоотой. Гэвч тэмдэглэлт баяр ёслол, сумын түүхийн ном товхимолд тэр тухай бага дурдсан байдагт эмзэглэж явдаг” хэмээн М.Пагма гуай ярив.

8

Сүүлийн жилүүдэд тэдний нутгаар газрын тосны тээвэрлэлт дайран өнгөрдөг болсноор гомдол нэгээр нэмэгджээ. “Петрочайна дачин тамсаг” компани газрын тос олборлож Баянхошууны боомт руу тээвэрлэх зам Ялалт багийн дэргэдүүр өнгөрдөг юм байна. Тээвэрлэлтэд зориулсан замгүйгээс багийнхан шороон дунд л амьдардаг аж. Байгалийн баялгийг нь ашиглаж байгаагийн хувьд засмал зам тавиад, нутаг оронд нь ганц ч болов бүтээн байгуулалт хийдэг болоосой гэсэн хүсэлтэй явдгаа хоёр хөгшин ярина лээ.

Ямартаа ч тэдний залуу нас Халхгол сумын нутагт өрнөсөн түүхэн үйл явдлын гэрч болж өнгөрсөн учраас орж гарах айлчин гийчин бүрт дайны үеэс эхлээд олон удаагийн нүүдлийн тухай сонирхолтой яриа өрнүүлэх тун дуртай ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car