antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 Comments are off

Цагаачдын хөлд дарагдсан ГЕРМАН

нийтлэсэн Admin

4f2ad33377bd0c8doriginal

   ёльн хотноо эмэгтэйчүүдэд халдсан үйл явдлыг харгалзан үзэж, тус улсын цагаачлалтай холбоотой хууль тогтоомжийг чангатгах шаардлагатайг мэдэгджээ. Тэрбээр эрх баригч Христийн ардчилсан холбоо (ХАХ) намын холбооны төвшний хурлын дараа бямба гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Канцлер “Шинэ жилийн шөнө болсон үйл явдал нь ичгүүртэй гэмт хэрэг тул шийдмэг хариу өгөх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, тус улсын иргэдийн болон цагаачдын олонхийн эрх ашгийн үүднээс хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ. ХАХ-ны удирдах зөвлөлөөс баталсан мэдэгдэлд өгүүлснээр орогнол хүсэгч нь тэнсэн харгалзах ял авахаар хөнгөн зөрчил гаргасан ч тус улсад оршин суух эрхгүй болох ёстой аж. Намын удирдлага цагаачдын урсгал татраагүй, нийгэмд ирээдүйд шийдвэрлэхэд бэрхшээлтэй болон асуудалтай тулгарч болзошгүйг харгалзан Германд ирэх цагаачдын тоог хязгаарлахын төлөө гэдгээ илэрхийлсэн байна. Кёльн хотноо өнгөрсөн бямба гаригт 1000 гаруй эмэгтэй цугларч, хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг цуглаан зохион байгуулж, “Үгүй гэсэн бол үгүй. Энэ бол манай хууль. Биднээс сал”, “Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхээ зогсоо” гэсэн уриа гартаа барин жагсчээ. Иргэд нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан цуглааны тухай зар тарааж, нэгдсэн байна. Кёльн хотноо энэ өдрийн үдээс хойш исламын эсрэг “Пегида” хөдөлгөөнийхөн “Гадаадынхан болон исламынхны дарангуйллыг зогсооё” уриатай цуглаан хийхээр төлөвлөжээ. Гэвч тэднийг эсэргүүцэгч хөдөлгөөний 1000 гаруй идэвхтэн цугларч “Нацистууд зайл”, “Нацист суртал ухуулгыг зогсооё” гэсэн уриатайгаар жагссан байна. “Пегида”-г дэмжигчид болон барууны үзэлтнүүдийн жагсаалд 1700 гаруй хүн оролцож, тэд цагдаа нартай мөргөлдсөний дараа цуглааныг хүчээр тараасан аж. Мөн герман иргэд цахим сүлжээгээр дамжуулан сайн дураараа нэгдэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, баярын үеэр гудамж талбайд эргүүл зохион байгуулж, эмэгтэйчүүдээ хамгаалах санаачилга дэвшүүлж, олон мянган хүн нэгджээ. Гэвч хуулийн байгууллагуудын энэ санаачилга нь иргэдийн хоорондох зөрчилдөөн үүсгэх эрсдэлтэй, хууль бус үйл ажиллагаа хэмээн шүүмжилсэн аж. Германы Кёльн хотын төвд шинэ жилийн өмнөх орой араб, африк гаралтай 1000 гаруй цагаач залуу цугларч, эмэгтэйчүүдэд халдсан хэрэг гарсан билээ. Хотын цагдаагийн газарт дээрэмдүүлсэн, хүчирхийлэлд өртсөн гэх 200 гаруй эмэгтэй хандаж, өргөдөл өгчээ. Германы бусад томоохон хотод үүнтэй төстэй үйл явдал гарсан ч эрх баригчид энэ тухай мэдээллийг нуун дарагдуулж буй тухай олон хүн цахим сүлжээнд өгүүлжээ. Мөн Финландын нийслэл Хельсинки хотноо ирак гаралтай 1000 цагаач иргэн үүнтэй төстэй халдлага зохион байгуулахаар тө- лөвлөж байсныг цагдаагийн ажилт- нууд таслан зогсоосон байна. Германы иргэдийн тэн хагас нь тус улс нэг жилд хүлээн авах цагаачдын тоог 200 мянгаар хязгаарлах тухай санаачилгыг дэмжиж буйг “Bild am Sonntag” сонин мэдээлжээ. “Emnid” хүрээлэнгээс зохион байгуулсан олон нийтийн санал асуулгаас үзэхэд тус улсын иргэдийн 48 хувь нь ийм хязгаарлалт тавихыг дэмжсэн бол 44 хувь нь эсэргүүцсэн байна. Германы зүүн бүс нутагт уг санаачилгыг иргэдийн 58 хувь дэмжиж, 37 хувь нь эсэргүүцсэн аж. Өмнө нь Бавари мужийн Ерөнхий сайд, эрх баригч эвслийн гишүүн Христийн нийгмийн холбоо намын тэргүүн Хорст Зеехофер Герман улс нэг жилд дээд тал нь 200 мянган цагаач хүлээн авах боломжтой гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн одоо цагаачдын тоо дэндүү их болсон, Европын холбооны гишүүн орнууд энэ ачааг хуваалцахыг хүсэхгүй байна гэдгийг ярьсан юм. Германд 2015 онд албан ёсны тоо баримтад бүртгэгдсэнээр нэг сая гаруй цагаач ирсэн бол үүнээс гадна 250 гаруй хүн тус улсад нэвтэрч, хууль бусаар амьдарч байна гэж үздэг. Эдгээр үйл явдал нь Германы улс төрийн амьдралыг орвонгоор нь өөрчилж, А.Меркелийн эрин үе дуусахын дохио боллоо хэмээн зарим ажиглагч дүгнэжээ.

Д.МӨНХБОЛД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car