antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 1 comment

Хятадын террористууд Далай Ламыг дахин заналхийлжээ

нийтлэсэн Admin

Хятадын террорист халдлага үйлдэгсэд Түвдийн Дээрхийн Их Гэгээнтэн XIV Далай Ламыг Энэтхэг рүү хууль бусаар нэвтэрч, оргон зайллаа хэмээн заналхийлж, түүнийг чиглэсэн гэнэтийн халдлагыг хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл Мумбайн цагдаагийн газарт ирсэн байна.

Тус мэдээлэлд Түвд гаралтай Хятадын иргэн Таши Пхунцокын тухай дурьдсан байсан бөгөөд тэрээр Түвдийн засаг захиргааны талаархи мэдээлэл цуглуулж, улмаар Далай Ламыг зүйл дуусгахаар төлөвлөж байгаа тухай дурьдсан байжээ. Пхунцокоос гадна таван Түвд гаралтай Хятадын иргэн тус нууц хэргийн цаана байгаа тухай дурьдсан байна.
Хятадын залуучууд ажлын шугамаар виза гаргуулж, Энэтхэг улсыг зорих нь элбэг байдаг бөгөөд тэд тус иргэдийн дунд орж нэвтэрч магадгүй байгаа гэнэ. Далай Лам Мумбай хотод төдийгүй Махараштра хотын хэд хэдэн газруудад үргэлж ирдэг бөгөөд халдлагат өртөх өндөр эрсдэлтэй байгаа ажээ.
Түүний эсрэг хийж байгаа тус заналхийллийг хий хоосон зүйл гэж үзэж болохгүйг анхааруулсаар байгаа бөгөөд Далай Ламын эсрэг халдлага үйлдэгсдээс болгоомжилж, сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн байсан байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 10, 2012 6:10:16 am )

    Maharashtra gej hot bish neg mujiinh ni ner.

antalya rent a car