antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2012 4 comments

Холимог хуурга-2012 эхэллээ

нийтлэсэн Admin

Энэ жилийн сонгуульд урлаг, спорт, яруу найрагч гээд л олон сонирхолтой хүмүүс нэрээ дэвшүүлэхээр өөрсдийгөө сойгоод эхэлчихжээ. Харин туршлагатай улс төрчид аль хэдийн өөрсдийнхөө “пиар”-ыг хийгээд эхэлчихсэн. Зарим нэг нь тойргоо андуурч “пиар”-аа хийн, бэлэг сэлт өмд гутал архи тэргүүтнийг тарааж яваа. Өөрсдийнхөө зурагтай аягыг ам бүлийн гишүүдийн тоогоор тарааж эхэлсэн тул олон төрлийн цуглуулга аягатай байснаас дээр юм гэж зарим ярьж сууна. Харин зарим нь хэнд ч таарахгүй гутлаа цагаан сараар бэлгэнд өгөхөөс дөө ч гэж байна. Ард түмнийхээ төлөө биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө улайрч, сонгуульд ялахаар зорьж буй энэ хүмүүсийг яанаа.
Яанаа гэж халаглахын хажуугаар энэ удаагийн сонгууль нь “юм юм”–тай холимог хуурга болох төлөвтэй. Холимог хуурганд Ахмадын холбооны тэргүүн Баасан, Дуучин Жавхлан, зохиолч яруу найрагч Ц.Хулан, Асашёору Давгадорж, монгол бадарчин Амай тэргүүтэй олны танил эрхмүүд лавтайяа оролцох нь ээ.
Баасан хатагтайн хувьд ахмадын холбооны байшинг хэзээ ч нураалгахгүй хэмээн бие сэтгэлээрээ хамгаална гэж байсан ч аль хэдийн ”хахууль”-д автаад нөгөө байшингаа нураалгачихсан гэж байгаа. Зүгээр ч нэг ярилцлага өгчихөж чадахгүй энэ удаагийн сонгуульд намайг өрсөлдөж байвал гайхах хэрэггүй шүү дэмжээрэй гээд л өөрийнхөө “пиар”-ийг хийгээд амжсан. Тэрээр нас суралцахад асуудал биш гэдгийг батлахаар улсын нэгэн томоохон их сургуульд “улс төр”-ийн ангид номын дуу сонсож суугаа гэнэ лээ.
2011 оны “Эгэл” баатар Дуучин Жавхлангийн хувьд бол ойлгомжтой. Энэ жил түүний хувийн амьдрал хийгээд ажил төрөл нь амжилт бүтээлээр дүүрэн байгаа. Эгэл баатар болж тулганы гал тахих ёслол үйлдээд тун завгүй явахад нь эхнэр маамуулж хүүтэй болсон гээд л.  Дараагийн хүн Хүүхэлдэйн театрын захирал хатагтай Ц.Хулан. Хүүхэлдэйн театрын ирээдүйг авч явах энэ эрхэм театр нь “үзэгчгүй” хүндхэн цагт театртаа анхаарлаа хандуулж байвал зүгээр юмсан. Гэвч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь “эзэнтэй”-гээ  багтдаг бололтой.
Эх орныхоо нэр алдрыг алс холын Японд гаргаж чадсан алдар гавъяаг нь мартахгүй байх аргагүй хүн бол Сумогийн 68 дахь Их аварга Асашёору Давгадорж. Сумо бөх барилддаг байсан цагаасаа өнөөдрийн хүртэл их бага хэмжээгээр хэл аманд орж явдаг аварга маань би Хувьсгалт намтай хэзээ ч холбогдохгүй ээ гэж нэгэн цагт ам гарч байсан. Тэгвэл сураг дуулахнээ энэ жил МАХН-аас хэсэг нөхдийн хамт хүчээ үзэх гэнэ.
Дэлхийг явганаар туулна гэж ганцаараа аялалд гарсан Амай гэгч шавилхан залууг танихгүй хүн үгүй биз. Гадаад дотоодоор явж, гахай шувууны мах идэж, юм үзэж нүд тайлсан тэрээр энэ жилийн сонгуульд нэр дэвших ч сураг дуулдана.

 

 

Ийнхүү сонгуулийн жилийн сонин хачин “нууц” эхнээсээ задарч эхэллээ.  Сонгуульд нэр дэвших сонирхолтой “холимог хуурга”-нд оролцохоор “Эра модель” агентлагийн Эрдэнэтуяа захиралын нэр ч дуулдсан. Ямартаа ч, шинэ содон хүмүүс онцлог үйл явдлаар дүүрэн сонгууль болох нь тодорхой боллоо, Харин хэнийг сонгох нь эрхэм сонгогч таны гарт байна. Дуучинтай, яруу найрагчтай, бөхтөй, ахмадын холбооны даргатай сайхан сонгууль болохнээ  гэж…

С.Хүслэн NUUTS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 10, 2012 7:13:29 am )

    Eragiin Erdenetuya omdondoo baahaas ooriig chadahgvi ee.Heden hogshin uls torchidiin owriig dulaatsuulj anusduulaad ner dewshiheer bolj bgaa gesen shv.Balair zawaan zawhai awgai.Bas boloogvi Battulgiin hvvgees salah durgvi bainga ochij agsam sogtuu tawiad ergvvldeed awgai ch awahuulahgvi vnen sejigiin tombogor unjuu hamartai zawaan zawhai awgai vhwel taarna.

antalya rent a car