Яг л хулгайч шиг амралтын цаг таа руулж шатахууны үнийг нэм чихдэг байгаа. Шатахууны үнийг зохицуулах Ажлын хэсэг аанай л олноос нууж тааламжгүй шийдвэр гаргадаг баасан гарагийнхаа орой хуралдаж, үнэ нэмэх хар мэдээг иргэддээ дуулгав. ЭБЭХЯ, Сангийн яам, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэ рэглэгчийн төлөөх газрыг төлөөлсөн, Монголын эдийн засгийн амин судсыг атгаж суугаа эрхмүүдийн энэ бүлэглэл импортлогч компаниудын шатахууны үнэ нэмэх ямар ч үндэслэлгүй саналыг шууд дэмжчихэв. Энэ тухай сонсоод иргэд шатахуун нөөцлөх гэж ШТС-уудын гадна урт дараалал үүсгэн хэдэн цаг бухимдлаа. Хойд хөршийн дарамт дор үнээ нэмдэг байсан бид энэ удаад эрх мэдэлтнүүдийн үзэгний үзүүрээр амьжиргааны түвшин доошлох ирмэг дээр дэнжигнэж эхлэв.
Иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийн биеэ зольж яваа мэтээр ойлгуулдаг тэдний гайхалтай үг мартагдав бололтой. Татвар төлөгчдийн мөнгөөр машиныхаа бензинийг даалгадаг тэдэнд шатахууны үнэ хэрхэх нь падгүй байж мэдэх. Гэвч шатахууны үнэ, улс төр хоёрын харилцаа ямар дотно байдаг нь нэгэнт илэрхий боллоо. Хамтарсан Засгийн газар задрах үйл явцын өрнөл нь шатахууны үнийн өсөлтөөр үргэлжлэн ард түмнээр даажигнаж байна гэх мессеж нисэж эхэлсэн нь үнэний ортой юм. Эзэд нь МАН-аас угшилтай “Петровис”, “Сод Монгол” компанийн ШТСууд дээрх эрхмүүдийн гаргасан шийдвэрээс зөрж үнээ нэмээгүй бол АН-аас гаралтай нөхдийн халаасанд буй “Шунхлай”, “Жаст”, “Магнай трейд” компанийн ШТСууд үнэ өсгөсөн гэх хачирхалтай мэдээлэл түгжээ.
Засаг тарах гэж буй мөчид ирэх сонгууль угтсан шоуны эхлэл нь энэ байж мэдэх юм. Гэвч үргэлжлэл бий. Үнэ нэмсний маргааш орой нь Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан МҮОНТ-ээр Ажлын хэсгийнхний шатахууны үнийг 230-260 төгрөгөөр нэмсэн шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлэв. Бололцоотой бүх арга хэмжээ авч хилийн үнийг сүүлийн гурван сард нэг ч центээр нэмээгүй гэж гашуудлаа. Засгийн газар бүх боомтоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татвар, гаалийн татварыг тэглээд байгаа гэж онцлов. Ганц экспортлогчоос хамааран өгсөж байдаг үнэ дотоод дахь ам.долларын ханшийн өсөлт өөс үүдэлтэй гэж оношилж импортлогчдын саналыг дэмжин ярих юм.
Чөлөөт үнэ үйлчилдэг зах зээлийн тогтолцоог төр зохицуулах эрхгүй ч төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэг хүлээдэг төрийн бай гууллага болох Монголбанк ажлаа хийгээгүй гэж буруутгав. Сарын өмнө гаргасан нефтийн нөөц бүрдүүлэх тухай Засгийн газрын шийдвэрийг мөрдөөгүй өөрийн буруугаа тэр илчилчихэв үү. Д.Амарсайханы жүжгийг хэн дэглэсэн нь бүү мэд. Уржигдраас иргэд нийтийн тээврээр 600, таксигаар 800 төгрөгөөр зорчиж эхэллээ. Өргөн хэрэглээний барааны үнэ ч хөөрөв. Цаашид юу болохыг таашгүй. Одоо цалин нэмлээ гэж эрх баригчид цээжээ дэлдээд ч нэмэргүй. Энэ бол нефть импортлогчдын бизнесийг дэмж сэн шийдвэр л болж үлдэх нь. Хэдхэн улстөрчийн халаасанд явдаг нефть импортлогчдын бизнест шударга өрсөлдөөн бий болно гэж итгэх аргагүй болж. Бизнес, улс төр дамжин нүүдэллэж байгаа эрхмүүдийн дөрвөн жилийн цикль даган амь зуудаг өрсөлдөөнд бор зүрхээрээ амьдрах гэж ядаж буй жи рийн иргэд хохирох ёсгүй. Монголчууд бид яг одоо л өөрсдийн эрх ашгийнхаа төлөө жагсмаар байна.
Өдрөөс өдөрт дарамт болж буй үнийн өсөлтийн дороос өндийж чадахгүй байгаагаа эрх баригчид хийгээд хүссэн үедээ үнээ нэмдэг эздийн нүдэнд нь харагдтал тайлбарлаж ойлгуулмаар байна. Тэд хөрсөн дээр бус, тэнгэрт амьдардаг учраас таны, бидний амьдрал ямар байгааг огт мэдэхгүй. Улаан лоолио шийдээд, уриа лоозонгоо бариад улстөржсөн талцал жирийн иргэдийг даажигнаж буйн төлөө, гаднаас гуйхгүй амьдрах нефтийн нөөцтэй ч түүнийгээ ашиглаж чадахгүй байгаагийн төлөө бид үгээ хэлэх эрхтэй. Хэн нэгэн хүний улс төрийн гишгүүр болж жагсах бус, үнийн өсөлтөд өвдөг сөхөрч буйнхаа төлөө бүгдээрээ тэмцэх учиртай. Өрцлүүлэх гэж буй хонь шиг байхаа болих цаг иржээ. Өт хүртэл яагаад атирдагийг сана.
Холбоотой мэдээ
Comments are closed.