Хамтарсан Засгаас гарах гэнэтийн шийдвэрээ Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мэдэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн дуулиан болов. Цочирдоод байх мэдээлэл биш л дээ. АН МАН-тай манан дундаа хөтлөлцөн төөрсөөр сонгуульд хамтарч оролцох гээгүй л юм бол засгаас гарах л байсан. Үүнд маргааш уу, өнөөдөр үү гэдэг цаг хугацааны л ялгаа байсан байх. Хамтарч байгуулсан засгаас нэг нь гарах байтугай Засгийн газар унах нь хаа ч байдаг л зүйл болчихсон шүү дээ. АН МАН-тай хүнд хэцүү үед нь хамтарсан. Одоо Засгийн газраа дангаараа аваад явна биз. Үүнд МАН-ынхан гайхаж цочирдсон мэт жүжиглэж хаягдсан эхнэрийн дүрд тоглоод байгаа. Өрсөлдөгч намтайгаа тэврэлдээд сонгуульд орно гэж мөрөөдөөгүй л бол МАН-ын ийм хуурамч гайхшрал, өрөвдүүлэх тактик хол явахгүй.
Тэдний энэ өрөвдөлтэй дүр эсгэхэд нь хэвлэлийнхэн мөн ч их тус болж байна. Нөгөө л улиг болсон пиар нь хэвээрээ телевиз сониноор Ардын намыг дэмжигч эмээ, өвөө нараар Хамтарсан засгаас АН гарсан нь улс орон сүйрэлд хүргэх гэж байгаа юм шиг, харуусал гомдлын үг яриулсан хэвээр.
Цочирдоод ч байх зүйл юу байхав. Нэлийтэл гомдлын уг унагаж хэвлэлүүд араас нь салж хагацашгүй хоёр салчихсан юм шиг “гуниглав”. Хэзээ ийм байлаа. Ямар их нялуурч байх юм.
Сонгууль дөхөж байгаа үед болдог юм болдгоороо л боллоо. МАН өмнө нь хамтарч байхдаа тэр байтугай л ханилгаагүй загнаж байсан. Нэг шөнө хуралдаж гарын үсэг зураад сайд нар нь Засгийн газрыг унагаж байлаа. Тэр үедээ ханилж явсан нөхрөө бодсон билүү. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унана гэж үг бий. Ардчилсан нам долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр хүний амь эрсэдсэнд ард түмнээсээ уучлалт гуйх санал гаргасан. МАН айгаад эсэргүүцсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж тэд айсан. Энэ л гэхэд Хамтарсан засгаас гарах хангалттай шалтгаан мөн. Аргаа бараад ардчилсан Ерөнхийлөгч төрийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйсан.
Одоо халамжаар бөмбөгдөх үй түмэн аянг МАН хийсээр байна. Ирэх онд хэрэгжүүлэхээр ярьж байгаа гэж далдуур сонгуулийн амлалт өгч, баахан ээж нарыг горьдоож төсөвт суугаагүй мөнгө яриад ирлээ. АН энийг нь хэлэхээр эхчүүдээсээ мөнгө харамласан гэсэн нэр хаяг зүүж эхлэв. Нөгөө мөнгө төгрөг амлахгүй гээд байсан яасан. Ингэж хамтардаггүй л байхгүй юу.
Гэхдээ АН-ын дарга Хамтарсан засгаас гарах шийд гаргахад дотоодын хүчин зүйлс нөлөөлсөн нь бол үнэн. Н.Алтанхуягийг яаран ийм шийд гаргахад Х.Баттулгын Засгийн газартаа шүүмжлэлтэй хандаж, намын даргадаа хатуу үг шидсэн нь нөлөөлсөн. Нам дотор Хамтарсан Засгийн газар, намын даргатай холбоотой шүүмжлэл газар авч байсан учир гэнэтийн довтолгооноос урьдчилан хамгаалалт хийж авсан арга хэмжээ нь энэ гэж олон хүн харж байгаа.
Төдийлөн хүчтэйд тооцогддоггүй МҮДН фракц албан ёсоор фракц гэдгээ зарлаж эхний акцаа Хамтарсан Засгаас АН-ыг гаргах тухай мэдэгдсэн нь үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн тоглолт байсан аж. Нэг үгээр хэлбэл МоАХ буюу МоАХ-ны тэргүүн Х.Баттулгад барьсан “бэлэг” байж. ҮЗХ-ныхоо хурлыг зарлахгүй хойшлуулж байсан зэрэг нь тус хурал дээр өөрийг нь унагах үйл явц болзошгүй гэж бодсоных гэнэ. Тийм зүйл болох магадлал ч өндөр байсан. Тийм ч учраас Н.Алтанхуягийн энэ шийдвэрийг Алтан гадас, МҮДН фракц мэдэж байсан бол МоАХ болон бусад фракцууд мэдээгүй байж.
АН-ын зарим нь намын даргынхаа энэ гэнэтийн шийдвэрийг зөв гэж хүлээж авч байгаа бол зарим нь Н.Алтанхуяг өөрийгөө аврахын тулд намаа алчихлаа” гэх нь ч байна. Нэг хэсэг нь АН-д ашигтай, нөгөө хэсэг нь ашиггүй гэж байна. Аль ч тохиолдолд МАНАН-гаас салж АНа МАНа болох нь буруу биш. Улс төрийн намын дарга улс төр хийсэн нь гайхаад байх зүйл ч биш.
АН сөрөг хүчнийхээ байр суурин дээр буцаж ирсэн нь сайшаалтай. Үүнээс үүдэж сөрөг хүчний байр суурин дээр тоглох гэж оролдож байсан Н.Энхбаярын нам болох МАХН бүдгэрч эхэллээ. Үүгээрээ харин МАХН хэмээх шүдний өвчнийг нь саармагжуулж өгч байгаа нь МАН-д ашигтай болж ирж байгаа. Тэгэхээр МАН гоншгонох хэрэггүй. Хүнд үед чинь ханилсан. МАН өөрийгөө аваад явах хэмжээнд очлоо гээд АН гарлаа. Өөрийнхөө замыг бодлоо. Тэртэй тэргүй сонгуулийн өдөр “АН-д саналаа өгөөрэй” гэж МАН-ынхан гүйхгүй лавтай. АН улс төрийн шийдвэр л гаргасан. Сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээр л ардчилсан төрийг жинхэнэ утгаар нь байлгах гэж ийм шийдвэрт хүрлээ.
АН хэцүү байдалд МАН-ыг үлдээсэн биш харин ч хэцүү хүнд үеийг хамтдаа туулаад одоо сонгуульд тусдаа орохоор явлаа. Гэтэл ард үлдэж байгаа МАН яав. Хамтарсан засгаас гарах тухай АН-ын мэдэгдлийн дараа хоёр хонохгүй шатахууны үнэ нэмэв. Сонгууль дөхөж байхад энэ нь хоолойгоо хэрчиж байгаатай адил. Шатахууны үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгдэнэ. Монгол төгрөгөө үнэгүйдүүлж дэлхийд цаас болж хувирч байгаа ам.долларын ханшийг харсаар байтал ямар ч арга хэмжээ авахгүй нэмсээр байгаа. Тэд амьдрал мэдэхгүй гэдгээ харуулж хөхөө өвлийн хүйтнээр ард түмнээ хүнд байдалд орууллаа. Олигархиудаар толгойлуулсан нам ингэдэг юм байна.
Тэд ард түмнээ яаж хавартай золго гэсэн юм бол. Хавар гэхэд та нарын төлөө сонгууль өгөх хүн үлдэх үү. МАН-ынхан Хамтарсан Засгаас АН гарснаас бүх зүйл болсон мэт өөрсдийн алдааг бусдад тохох гэж шатахууны үнийг хадаасан нь өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүйг сануулж байна.
Одоо Ардчилсан нам байр суурин дээрээ ирлээ. Дотоодын жижиг дайнаа зогсоож, сонгуульд ялалт байгуулахын тулд сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж атгасан гар шиг сонгуульд орох хэрэгтэй байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 09, 2012 10:31:47 am )
zahialgatai saihan bichsen bna.humsaa nuusan muur met l bna he he
-
Anonymous (January 09, 2012 10:44:19 am )
MAN IH BURUU YUM HIILEEDEE ODOO HOHI CHINI ODOO BUGD TA NARIIG UZEN YDAJ BN MALNUUD BENZINII UNIIG NEMEH HEREGGUI BSAN YUM
-
Anonymous (January 09, 2012 10:54:32 am )
kkkk
benzinii uniig MAN nemeegui sh dee naizaa. yum medehgui baij bas Ulsturjinuu. kkkk chinii enen ali hoshin shogiig shine onii shildeg onigoogoor shalagruullaa. -
Anonymous (January 09, 2012 11:03:53 am )
surug hichnii bair suurin deer irlee geed bhiin odoo yugaa suruh geed bga yumbe.songuuli oirtson bhad shiideh asuudal olon bas uls oron ni yaj hyamarch bgag haraad hamtarch asuudliig shiideed duusmaar yum odoo heniig buruutgah geed bga yu 2la buruutai shde
-
Anonymous (January 09, 2012 11:20:47 am )
MAN yamarch chadamjguim bn shdee. iimhen yum zohitsuulj chadahgui bjeej…
-
Anonymous (January 09, 2012 11:21:25 am )
Ugaasaa zasag barij chadahguim bn oo
-
Anonymous (January 10, 2012 3:15:41 am )
Zagatnasan gazraa maajuulsan um shig bolloo, yag bodit baidliig uneneer n bichjee, hevleleer arai l denduu buruu medeelel tugeed bn. Ankh hamtardag n buruu bsan harin odoo gardag n tumen zuv, ard tumend heregtei shiidver bolsoon. MAn-iinhan estoi l avgaigaa aldsan hun shig ineedtei um yariad l, Batbold yag uilah n ee kk
-
Anonymous (January 10, 2012 3:17:38 am )
Deerh setgegdliig demjij bn, uursduu gereegee zurchij bsniig bi martaagui bn, odoo u geed soliorood bgan muu lalar MANuud
8 Comments