antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 8 comments

Ноцтой мэдээ: Улаанбаатарын утаанаас болж онгоцны осол гарахад ойрхон болжээ

нийтлэсэн Admin

1451012566_ongots

Туркийн “Turkish Airlines” компани нислэгийн бизнесийнхээ хүрээг тэлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болсондоо ихэд баярлаж, реклам гэдгийг ч цацах шиг болсон. Манайхан Туркт ажиллах, сурах нь нэмэгдсэн энэ үед Туркийн агаарын компани манайд үйл ажиллагаа явуулах болсон нь аль аль талдаа ашигтай, сайхан ажил. Харамсалтай нь нэгэн зовлон байна. Өчигдөр идэр есийн хүйтэн биш жирийн нэг өдөр байсныг санаж байна уу. Ийм л “дулаахан” өдөр иргэдийн дулаацахын тулд гаргасан утаа Улаанбаатарыг харагдахгүй болгожээ.

Тиймээс “Turkish Airlines” /Туркиш Эйрлайнс/ компанийн онгоц Улаанбаатар хотын дээгүүр хоёр цаг гаруй нисчээ. Туркээс Турк, Монгол зэрэг цөөнгүй орны иргэдийг тээсэн энэ онгоц утааны улмаас газардах талбайгаа харж чадахгүй Улаанбаатар хотын дээгүүр хий дэмий хоёр цаг гаруй нисчээ. Шатахуун, тос яамай гэхэд ард нь ажил, хайран цаг хугацаа. Мөнхүү тэднийг тосох гэж нисэх буудалд хоёр цаг гаруй хүлээх ар гэрийнхэн нь хөөрхийлөлтэйеэ.Туркийн онгоц Улаанбаатарын утаанаас болж бууж чадахгүй хотын дээгүүр 21 дэх тойргоо хийснийг дуулаад “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын лавлахаас тодруулахад “Өчигдөр үдээс өмнө 10:05 цагт Туркийн иргэний агаарын тээврийн онгоц Улаанбаатарт газардах хуваарьтай байсан. Гэвчутааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас 12:20 цагт газардсан. Уг онгоц 13:45 цагт Улаанбаатараас Туркийг чиглэн ниссэн” гэж хэлсэн юм.

Энд ганцхан Туркээс Монголыг зорьж буй иргэдийн асуудал яригдахгүй бөгөөд Турк уруу нисэх гэсэн Монголчууд болон гаднынхан ч мөн хугацаа алдаж, хоцорчээ. Мэдээж энэ байдал даамжирвал аль аль талд нь хохиролтой. Нөгөө талаас “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд утаанаас болж онгоц бууж чадахгүй байх иймэрхүү тохиолдол өмнө нь хэд хэд гарч байжээ. Тэгвэл өчигдөр өдрийн 12:00 цагийн үед агаарын чанар буюу тооcонцрын хэмжээ Нисэх орчимд дунджаар нэг шоо метрт348 микрограмм байсан бөгөөд энэ нь бидний хэлдгээр зүгээр буюу бага зэргийн бохирдолтой үе байжээ.

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдэх болсон Улаанбаатарыг ДЭМБ-аас тогтоосон хэвийн хэмжээнээс 25 дахин их бохирдолтой /хоёрт орсон Дели 24 дахин их, гуравт орсон Бээжин 21 дахин их/ хэмээн олон улсын шинжээчид дүгнэсэн. ДЭМБ-аас тогтоосон нэг шоо метрт байх агаарын бохирдлын хэвийн хэмжээ буюу тоосонцорын үзүүлэлт 50 микрограмм байдаг гэж үзвэл 25 дахин их Улаанбаатарын агаарын нэг шоо метр тутамд 1250 микрограмм тоосонцор байна. Гэвч Улаанбаатарт нэг шоо метрт оногдох тоосонцорын хэмжээ нь 2685 микрограмм хүрч байсан баримт бий. Ямартай ч, муу амалж байгаа юм биш олон хавар нэгэндээ гэдэг шиг ямар нэгэн гай болж утааны улмаас онгоц осолдвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Монголын Улсын Засгийн газар уу.

Хий дэмий эргэлдсэн Туркийн онгоцны тойрог хийсэн байдал

1451012593_ongots-1

Э.Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • зорчигч (December 25, 2015 3:17:16 pm )

    манай дарга нар дамжин өнгөрөх заал барьсан болж мөнгө цохиж байхаар онгоцыг буулагдаг төхөөрөмж авчихгүй дээ

  • хонх (December 25, 2015 8:33:07 pm )

    Гэр хороололыг хотоос зайдуу нүүлгээд ард иргэдээ энэ олон баригдаад эзнээ хүлээж байгаа орон сууцнууддаа хямд зээлийг нь өгөөд оруулах хэрэгтэй штээ. Тэрнээс нааш утааны асуудал шийдэгдэхгүй. Утаа бууруулах зуух элдэв юманд хэдэн тэрбумаар нь хий урсгаж байхаар орон сууцжуулах, цахилгааныхаа үнийг бууруулаад цахилгаанаар хангах дэд бүтцүүдэд хөрөнгө оруулаач төр засгийн малуудаа. Ард түмний эрүүл мэнд муудаж хэцүүдлээ. Агаарын чанарын алба энэ хортой утаагаа сайн хэмжээч. Асуудал яагаад тавьдаггүй юм бэ? Хүний уушиг мэдрээд байхад. Зүгээр л хэдэн хэмждэг самбар зоочихоод тэр нь зөв хэмждэг ч юм уу. Хараад суухаас өөр юу хийлэг хүмүүс вэ? Яг л канцлагерт хорт утаагаар хордуулдаг шиг гашуун оргиод эвгүй бна шүү.

    • DEMJIJ BN (December 27, 2015 1:31:02 am )

      ZUBUUU

  • зочин (December 27, 2015 12:24:20 pm )

    Улаанбаатарын утааг ийм байдлаар байгаад байвал хэний хүү хэнбэгуайч яаж ч чадахгүй юм байхаа үнэхээр гамшиг болж байна шүү.Утаа гардаг яндаг л байхгүй болгож байж л сая нэг утаанаас салах байх.Тэгэхээр энэ олон айл өрхийг яах ч арга алга даа.Ганц гарц нь айл өрхийг нүүлгэх.

  • УТАА (December 27, 2015 2:15:10 pm )

    УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЧИХСАН БОЛ ОДОО ИНГЭЖ УТААНДАА ХАХАЖ ЦАЦАЖ БАЙХГҮЙ БАЙСАН УЛААНБААТАР Ч БИШ ХӨДӨӨ АЙМГУУДИЙН БАЙДАЛ ЯГ Л АДИЛХАН УТААНДАА ХАХАЦГААЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНДЭЭС ГАНЦ ГАРАХ ГАРАМ НЬ ХЯМД ҮНЭТЭЙ ЦАХИЛГААН ГЭТЭЛ МАНАЙХАН ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ УЛАМ НЭМЖ ЗӨВХӨН НҮҮРС Л ШАТААХААС ӨӨР ГАРАМГҮЙ БОЛГООД БАЙГАА УСАН ЦАХИЛГААН СТАНЦИЙН ГАНЦ ТУРБИН 1000 МЕГАВАТТЫН ЧАДАЛТАЙ ШҮҮ НАР САЛХИНЫ СТАНЦ МОНГОЛ ШИГ ХҮЙТЭН ОРОНД ХООСОН ҮЛГЭР 2000 МЕГАВАТТЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ 3 ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛ УЛСЫГ УТААГҮЙ БОЛГОЖ ДӨНГӨНӨ ШҮҮ

  • baagii (December 28, 2015 12:23:10 am )

    tiim shuu tsahilgaanii une hyamd baih yum bol irged tsahilgaanaar dulaanaa shiideh bolomjtoi gevel utaa bagasana hen ch nuurs tulehiig husehgui shuu

  • Anonymous (December 28, 2015 10:21:30 am )

    shine nisex buudal ajild ortol tesne shyy, Utaanbaatarchuudaa…

  • zochin (December 29, 2015 5:40:20 pm )

    niisleliin zahirgaag Harhorin ruu shiljuulj hotiig zadlah heregtei. esvel orosoos gaz tatah heregtei deee

antalya rent a car