antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 15 comments

Танилц: 2015 онд бэлэг тараалтаараа манлайлсан улс төрчид

нийтлэсэн Admin

 Улс төрчид иргэдэд хайр зарласан жил өнгөрч байна. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах тоо нь олширч, зурагтаар ярих нь ихсэж ер нь л сонгууль ойртож буйг илтгэх олон үйл явдал өрнөсөөр. Бүр зарим нь гарын бэлэгээ ард иргэдэд тараагаад тун завгүй. Тойргийнхондоо хайр, зарлан янз бүрийн бэлэгээр “булж” буй улс төрчдийг 24tsag.mn онцолж байна. Дашрамд дуулгахад, бэлэг тараасан үйлдлийг шүүмжилж “Иргэдийн саналыг эд, материалаар худалдаж авах башир арга, бохир улс төрөөсөө салах цаг ирсэн” гэх хүмүүс ч олон байна.

За ингээд бэлэг тараах үйл ажиллагааг хэн, хэн манлайлав гэдэгтэй танилцъя.

11

ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн нэрийг бугуйн цагны нүүрэнд сийлж түүнийгээ сонгогчиддоо бэлэглэв. Парламентад танхай, үг хэллэгээрээ алдартай тэрбээр боловсон, соёлч үгтэй мэндчилгээний хамтаар тус цагаа иргэдэд тараажээ.

22

УИХ-ын гишүүн С.Эрдэнэчимэг: Өөрөө бол нэгж тараагаагүй гээд л тас гүрийгээд байгаа. Харин түүнтэй уулзсан уулзалтанд очсон тойргийнхон нь бүгд нэгж авчихсан гарч ирсэн гэдэг.

33

44

Өвөрмөц бэлэг: Янз бүрийн эд, зүйлс тарааж байсан түүх улс төрчдөд бий. Харин өөрийнхөө зурагтай бетон савыг бэлэглэнэ гэдэг бас л өвөрмөц бэлэг биш гэж үү. Энэ жилийн хамгийн өвөрмөц бэлгээр УИХ-ын гишүүн Д.Ганбатын хөрөгтэй төмөр бетоныг нэрлэе.

55

Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Халуун сэтгэл” аяны хүрээнд нүүрс тарааж, буян үйлдэж буй нь энэ. Эдийн засаг хямралтай иргэд түлэх түлшгүй байгааг тэрбээр маш сайн ашиглажээ. “Сайн эрхэм”

66

Тэрбээр мөн хийсэн ажлынхаа талаар бичсэн сэтгүүлийг шинэ жилийн бэлгийн хамтаар Чингэлтэйн айлуудад тараажээ. Сүүлийн хоёр өдөр Чингэлтэйнхныг азтай хүмүүс гэж дуудах болов.

77

Хэдхэн хоногийн өмнө Ардын намынхан гурил тараагаад аюул болов.

88

УИХ-ын гишүүн Б.Наранхүү бэлэг тараадгаараа алдартай нэгэн. Саяхан Дундговийн шинэ жил дээр 10 ширхэг нэг өрөө байр, 100 ширхэг таб, 2000 оюутанд сургалтын төлбөр гээд нэг тэрбум төгрөгийн бэлэгийг иргэдэд өгсөн байна. Тэрбээр дундговчуудыг шинэ жилээр ингэж том баярлуулдаг бол бусад цагт будаа, хармааны мөнгөөр тасалдаггүй аж. Цахим ертөнцөд “Б.Наранхүү гишүүн шиг өгч чадахгүй бол чацга царайлаад, шалчигнаад байж бай” гэдэг үг хүртэл гарсан байна.

99

Хонгор нутгийн зангарагтай ах Х.Баттулгын бэлэг нь хүртэл зангарагтай.

122

УИХ-д биеэ сойхоор зэхэж буй О.Магнай нүүрс тарааж буй нь зурагт үлджээ.

М.Зоригт сайдын шүүмжлэлт сельфи бүр сүүлдээ хүүхдүүдийг баярлуулахад хүргэсэн юм.Тэрбээр өөрийгөө дуурайн цасны малгай, шил өмсөн сельфи авахуулсан хүүхэд бүрт бэлэг тараасан нь энэ.

 3557ajii63861k1mac14uel5qm

Сонгуулийн үеэр бэлэг тараах нь хориотой учир сонгуулиас өмнө тарааж эхэлсэн нь энэ бололтой. Цаашид ч олон сонирхолтой бэлэгээр бидэндээ бэлэг барих улс төрчид минь.

Т.Энхэлээ

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • zochin (December 25, 2015 2:44:37 pm )

    NARANKHUUGIIN BELGIIG AVMAAR BNA

  • g (December 25, 2015 3:40:49 pm )

    huvsguld Monhbaatar gej aimaar nohor bainaa baruun solgoi gui tsarsah yum

  • Зочин (December 25, 2015 6:42:37 pm )

    Бодоод байх юм байхгуй, бэлэг сэлтийг нь аваад л шинэ хунд саналаа огчихгуй юу.

  • хонх (December 25, 2015 8:37:49 pm )

    Хөөрхийс дөө. Ядарсан ард түмнийг хуураад гарна л гэж боддог юм байх даа. Ардууд минь иймхэн юмаар ирээдүйгээ солих хэрэггүй шүү. Сонголтоо зөв хийцгээрэй

  • Anonymous (December 26, 2015 12:09:08 am )

    Enhamgalan gej haanaasaa gardag yum gmeer mon ch ih yum taraahiim da bs ene nohor nileen deeguur zogsmoor yumaa alga bhiin

  • Anonymous (December 26, 2015 11:01:49 am )

    tsan oirtioj bndaa.

  • mongoliin ard tumen (December 26, 2015 1:07:24 pm )

    unenhuu ulaandaa garsan umhii hulgaichuud um aa, yamar ch huuli durem uilchildgui yasan buzar huuchnii arga bariltai yadarsan ard tumeneer daajginsan dorromjilsin buzar argaar turiin erh medel olj avah gesen uhcheesen huurnuud uma, naad umhii haytad baraagaar ta nariig dahin songono gej bod uu huts mai umhii huurnuudee, ta nariin buzar bulai nudeer chin tsusaar ursah udur irnee, ingej ard tumen deerelhej dorimjilsniha tuluu ta nar yaliin deed hejee sonsoj uhel boloh udur irnee gaigui

  • gombo (December 26, 2015 1:16:47 pm )

    pizdaanuud v, bugsuuruu tsus aldaj uheesei ene 76 . 9 shiden ni burdsen uheeriin buzar hudalch hulgaich ed nar l uhesen tsagt mongol oron hugjij magad shuu ene humuusiig hezeech buur hezeeech! yamarch alban tushaal uguh bitii hel shorond hataah eostoi gedgiig ard tumen min harj bga bailguide ene 76 huniig songovol mongol oron suurch hed huvaagdaj gadaad uls boln gedegiig mongoliin uhaantai ard tumen min bodoj spngoltoo hiigeereidee

  • irgen (December 26, 2015 1:17:53 pm )

    ene arai dendej bnaa yaasan ichidgui muuhai humuus wee

  • ZOSHIN (December 26, 2015 5:40:03 pm )

    BIDON 2sh, BAS TSAG 5sh kheregtei baina khaanaas avakh be?

  • mgl (December 26, 2015 6:11:53 pm )

    muu xar lalaruud mongoliin niit ard tumend bair ajil ugchuuch tegveel uhen uhtlee naad gishiine hiildee novshnuud

  • Mongol (December 26, 2015 8:07:45 pm )

    Uyeiin uyed manai Mongol uls, uls oroniihoo hamgiin shildeg ajilsag , daichin , garamgai humuusiig turiin alban tushaald shilj baigaad oruulj irdeg irdeg bailaa. harin 90-eed onoos hoish buun damiin naimaachidaar duursen. Mergejiliin salbariin shildeg seheetenuudiig toohgui hayasan. Salbariin saiduudaa ch yadaj tuhain salbariih ni huleen zuvshuurugdsun shildeg huneer udirduulah chadvargui tiim l baidaltai bolson. Hudalaa 90-eed onoos shine niigemd shiljej baigaa uchiraas amidral hetsuu baina geel ard tumen guriigeel yavaad baisan getel ter bol niigemiin shiljiltiin hyamral bish harin Mongoliin tur buruu sanaatai humuusiin garaar orosn baisaniig bid anzaarch haralgui udiig hurgesen. Itgemtgii eleg negtenuuddee itgedeg zangaaraa, tiim hudalch novshnuud songoj baigaagaa anzaaralgui udiig hurjee. Odoo ene buhnii urshigaar shudraga humuusiin armi bagasaj hun hundee itgehee baisan, yamar seheerel gegeerel baihgui, uurtuu itgeh daichin chadvar,itgelee aldsan humuus olshirloo. Shildeg zaluus hariin orond har ajiliin bool bolj , amidiin hagtsal, uheliin hagtsal ch too zambaraagaa aldlaa.
    Odoo ene udaagiin songuulias ehelj tusgai albanii surguulid shalgalt uguhtei adil ene tentseh hemjeenii shalguur shuult tavij baij shildeg seheetenuudee olj songotsgooyo. Am tangarag , huleeh hariutslagiig batalgaajuulj haraa hyanalt togotootsgooyo.!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Бэлгээ гэж (December 27, 2015 1:52:39 pm )

    Миегомбын хүүхдийн Төв аймгийн ардын намынханд тараасан болон тараадаг бэлэг яагаад байхгүй байнаа гайхмаар

  • zochin (December 27, 2015 4:01:11 pm )

    belgee avmaar bn.yu ch hamaagyu 40 n biton ch hamaagyu avmaar bn

  • zochin (December 29, 2015 5:48:30 pm )

    тийм их халуун сэтгэл байгаа бол жил бүр нүүрсээ өгсөн нь хаана байнаа. энэ Баярсайхан мэтийн хогнуудыг зайлуулвал таарна

antalya rent a car