antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 25, 2015 30 comments

Монгол бүсгүйчүүд Солонгос эрийн өвөрт орохын тулд ийм гэрээ байгуулж байна!

нийтлэсэн Admin
048fbba3889e186ad8e6a156815819fd16Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн иргэний гаднын хүнтэй гэр бүл болох эрхийг хуульчлан заасан байдаг.
Гэвч  хуулийг батлах үед зуучлалын гэрлэлт гэсэн ойлголт байгаагүй юм. Орчин үед бол зуучлалын гэрлэлт газар авсан. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр 2000 оноос хойш манай 3355 иргэн гадаадынхантай амьдарлаа холбосон байдаг гэнэ. Эндээс 2238 нь Солонгос хүнтэй гэрлэсэн байдаг. Гадаад хүнтэй гэж бүл болж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Эндээс 65 хувь нь Солонгос эрчүүдийг сонгосон байдаг гэх тоо баримт байгаа юм.  Албан бус тоогоор жилдээ  800 гаруй Монголын охид бүсгүйчүүд Солонгос улсад бэр очдог гэсэн мэдээлэл бий. Сүүлийн таван жилд манай 200 орчим иргэн Монголын харъяатаас гарч БНСУ-ын харъяат болсон байдаг байна. Манай улсад зуучлалын гэрлэлт цэцэглэх өнгө аястай байгаа. Ядуу буурай улсад энэ гэрлэлт нь хөгждөг гэж хэлж болно. Хяналтгүй байдгаас болоод Солонгосчуудтай гэр бүл болсон Монгол охид бүсгүйчүүдийн олонх нь зовж , шаналдаг байх нь. Харин БНСУ-ын Гэр бүлийн тухай хуульд зуучлалын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёр улсын хоорондын хуулийн зөрүүтэй  байдлаас болоод  тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол бэрүүдийн эрх ашиг хохироход хүрч байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагууд хамтран `Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг` судалгаа хийсэн байдаг.  Энэ судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн ихэнх нь Солонгос хүнтэй гэрлэсэндээ харамсаж байгаагаа, зовж шаналж явдагаа илэрхийлсэн байдаг юм.

Монгол охид, бүсгүйчүүд Солонгос эртэй гэрлэхдээ ямар гэрээ байгуулж байна вэ?
Өнөөдрийг хүртэл манай нийгэмд харийн хүнтэй, тэр дундаа Солонгосчуудтай гэр бүл болохыг хүссэн охид бүсгүйчүүд байсаар л байна. Тэд Солонгосчуудтай гэр бүл болохын тулд зуучлалаар зураг хөрөгөө авахуулж, бичлэг хийлгэж харийнханы өмнө нүцгэлсээр л байна. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ Солонгос эртэй гэр бүл болсон , Солонгосоос зугтаж, оргож байж эх орондоо ирсэн хэд хэдэн охид, бүсгүйүчүүдийн эрхийг хамгаалан ажилласан байдаг. Гэтэл тэд Солонгос эрийг сонгож тус улс руу явахдаа ямар гэрээ байгуулдагаа тус төвийнхөнд үзүүлсэн байгаа юм. Гэрээг уншихад ямар ч эрүүл ухаантай хүн зөвшөөрч гарын үсэг зурахааргүй юм билээ. Харин манай Монгол бүсгүйчүүд тус гэрээг уншихгүйгээр гарын үсгээ зурж Солонгос эрийн өвөрт орсон нь элбэг байдаг байх нь. Өөрөөр хэлбэл харийн хүний эхнэр болж, улс орон, ах дүү хамаатан садан, найз нөхөд, элэг нэгт Монголчуудаа орхиод явж байгаа хэрнээ, яг ямар гэрээн дээр , ямар зүйл заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгаагаа “анзаарахгүй”, “тоохгүй” гарын үсэг зурж байгаа нь арай л дэндүү гэнэн хатуухан хэлэхэд “ТЭНЭГ” байгааг нь баталж байна. Уншигч та Монгол охид , хүүхнүүдийн Солонгос эрийн гэргий болохдоо ямар гэрээ байгуулж, ямар гэрээг хүлээн зөвшөөрч явдгийг уншаад өөрийн эрхгүй дээрх дүгнэлтийг хийх байх.
Гэрээг бүрэн эхээр нь нийтэллээ
ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
20… оны … сарын … өдөрЭнэхүү гэрээг нэг талаас …………………….. төлөөлөн …………. нөгөө талаас ……………….. оршин суух ………………. иргэний үнэмлэхтэй ………………….. регистрийн дугаартай ……………………… нар нь 200… оны … сарын …-ны өдөр харилцан тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна. Монгол улсын иргэн ……… овогтой ……………. нь БНСУ-ын иргэн …………………..-тэй өөрийн хүсэлтээр гэрлэж буй тул доорх заалтуудыг зөвшөөрсөн болно.
Үүнд: 1. БНСУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч эхэлсэн өдрөөс БНСУ-ын хууль үйлчилнэ.
2. БНСУ-ын иргэн …………………….-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.
3. Гэр бүлийнхээ өмнө гэргийн ёсоор гэр бүл, гэр орноо авч явж үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлнэ.
4. Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно
5. Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.
6. Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ.
7. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/
8. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.
9. Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна.
10. Монгол дахь гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх болно. /Утсаар ярих гэх мэт/
11. Монголд байгаа гэр бүлийн хүмүүсээс Солонгост урих эрхтэй.
12. Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.
13. Гэр бүл болсны дараа нөхрийн буруутай үйлдлээс гэр бүл салахад хүрвэл нөхрийн зүгээс тодорхой хэмжээний төлбөр гаргуулж төлүүлнэ.Гэрээг хүлээн зөвшөөрсөн.1. Монгол улсын иргэн ……………………… /эхнэр/2. ………………………………….. /эхнэрийн талаас, эхнэрийн юу болох/
ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭ  Нөхөр: ………………………Хаяг: ……………………..Эхнэр: ……………………..Хаяг: ………………………..Дээрх хоёр хүний Олон улсын хуримын дагуу доорх гэрээг хийж байна.
1. Нөхөр …………… , эхнэр ……………….. нь гэр бүл болох хүсэлтийн үндсэн дээр худал зүйлгүйгээр мэдэгдэх, хэрэв аль нэг тал нь худал хэлэх, санаатайгаар нуух, онцлох шалтгаангүйгээр салах хүсэлт гаргавал нөгөө талдаа 10.000 ам.доллар төлнө.
2. Эхнэр нь нөхөртөө үнэнч бус байдал гарган нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэхээс татгалзаж болохгүй ба хэрэв ийм тохиолдол гарвал гэрлэлтийг цуцална.
3. Нөхөр ……………, эхнэр ………………. нь хурим хийхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж хуримыг зуучилж буй байгууллага нь гэрлэлт бүртгэлийн албанд өгч гэрлэлтийг бүртгүүлнэ.
4. Эхнэр болон нөхөр нь эрүүл мэндийн талаар нуух, хоорондоо хуурмаг зүйл байхгүй байх.
5. Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө.
6. Нөхөр болон эхнэр нь Монголд гэрлэлт баталсны дараа аль нэг тал нь салах хүсэлт гаргах тохиолдолд зуучилж байгаа байгууллагад 4000 ам.доллар нөхөн төлнө.
7. Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.
8. Нөхөр нь хуримласны дараа архи хэтрүүлэн хэрэглэх ба эхнэртэйгээ зүй бусаар харьцах, гар хүрэхийг хориглоно.
9. Нөхөр нь эхнэрээ гэрийн хорионд байлгахыг хориглоно.
10. Эхнэр нь архи хэтрүүлэн хэрэглэх ба тамхи татаж болохгүй.
11. Уг гэрээ нь хийсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
12. Эхнэр болон нөхөр, Солонгосын зуучилж буй байгууллага нь уг гэрээг тус тус нэг хувь үйлдэн авна. Нөхрийн нэр: …………..Эхнэрийн нэр: ………………..1. Эхнэрийн батлан даагч: …………………Хаяг: Утас: Үнэмлэхний дугаар:2. Нөхрийн батлан даагч: …………………..Хаяг: Утас:Үнэмлэхний дугаар:200… оны … сарын …. өдөр
ГЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ Нөхрийн нэр: Эхнэрийн нэр:Эхнэр нь Солонгост ирсний дараа хууль бусаар ажилд орох, оргон зугтах, салах, салахыг шаардах тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Сэтгүүлчийн үг:
Солонгосчууд манай Монгол охид , хүүхнүүдтэй ийм гэрээ байгуулж байж өвөртөө оруулж байна. Ийм зүйл заалттай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад Солонгосыг зорьж байгаа охид, эмэгтэйчүүдийг яалтай ч билээ.  Уучлаарай, явж явж энэ бол Монгол төрийн эмгэнэл. Энэ бол Монгол Улсын эрх баригчид, эрхэм төрийн түшээд арчаагүй, амин хувиа тэргүүн эгнээнд тавьж, ардаа дараа дараагийн эгнээнд байрлуулдагийн баталгаа.  Ядуу буурай улс оронд, төр нь түмнээ тоодоггүй улс оронд зуучлалын гэрлэлт цэцэглэн хөгждөг юм. Хүнээ баялаг гэж харж чаддаггүй, хүн ардаа хамгаалж, хайрлаж чаддаггүй төртэй улс орны иргэд ийм замаар бусдын тоглоом, бас золиос болдог юм. Монголчууд бид цөөхүүлхэнээ, хэзээ бид төр засгийнхаа хайр ивээлд багтаж, Монгол хүн үнэ цэнэтэй, улс орондоо хэрэгтэй болох юм бэ? Яг үнэндээ хичнээн сайхан Монгол охид, хүүхнүүд, залуус харийн улсад ийм бас өөр байдлаар шаналж зовж яваа бол? Мэдэх хүн байхгүй гэдгийг мэргэн түргэнээс асуултгүй ээ, бид өөрсдөө мэдэрч байна… Хайран МОНГОЛЧУУД…
Ж.Батхишиг

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (December 25, 2015 3:19:01 pm )

    төр засгийнхаа хайр ивээлд багтаж гэдэг нь яг юу гэсэн үг юмб ??? тэнэгтэх гэж ядаж юм

  • БАТ (December 25, 2015 3:31:37 pm )

    ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БОДВОЛ САЙН ГЭРЭЭ БАЙНА. ЭНХСАЙХАНЫ ГЭРЭЭНИЙ ХАЖУУД БОЛ ОНЦСАЙН ГЭРЭЭ.

  • zojin (December 25, 2015 3:49:49 pm )

    наад хүүхэнүүдийг хэн ч яв гээгүй өөрсдийнхөө дур сонирхолоор явж байгаа монголдоо амьдарч болохгүй зүйл алга өөрсдөө биеиин амарийг харж залхуурж бэлэн юмнд дурлаж явдаг байх хүний газарийн хөрс нь хатуу шүү дээ

  • ulaan (December 25, 2015 3:51:26 pm )

    ene yahaaraa turiin buruu bnaa hunii erh chuluu gej yriad bdag huulia unshaach undsen huuliin zaaltiin daguu ter hun nuhruu uuruu songoj bhad odoo ene uls turjiltuu zogsoogooch vm l bol tur buruutai bna gedeg bj boloh uu

  • zojin (December 25, 2015 3:58:24 pm )

    eh orondoo ajil hiigeed iyawj baiwal tur jine iweej uls hugjihiin bshvv tvvnees uuruur tur zasagaar iyaj hairlyylah gesiim be ji iyamar vr tarina teriigee l huraaj awna

  • гэрээ (December 25, 2015 4:13:01 pm )

    боломжын гэрээ юм биш үү солонгос эхнэрүүдийн амьдарлын хэв маяг угаасаа иймэрхүү л юм шиг бдаг бнлээ,

  • Бат (December 25, 2015 4:41:15 pm )

    Монголд өнөөгийн залуу үе амьдрахад үнэхээр хүнд байна. Боловсролын салбар нь зөвхөн мөнгөний хойноос хөөцөлдөхөөс залуу үеийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэх үүргээ умартсан. Сургууль төгсөөд ажил олдохгүй. Ажлын байрны шалгаруулалтад тэнцдэггүй. За нэг ажил олоод хийлээ гэхэд цалин нь өдөр тутамын амьжиргаанд хүрэлцдэггүй. Ийм байхад залуус яах ёстой вэ? Ямарч амьтан амьдрахын эрхэнд хаана хэрэглээг хангахаар байна тэр зүгт л явна шүү дээ. Аргаа барахдаа хулгай, дээрэм, залилан, биеэ үнэлэлт, хар тамхи, хүн амьны хэрэг бүгд л хийж байна. Залуус маань амьдрахын эрхэнд эх орноосоо зугтан гадаад орныг зорьж байна. Цаашид ч эх орноосоо зугтагсадын тоо улам бүр нэмэгдэнэ. Энэ залуусыг буруутгах аргагүй. Тэгвэл хэн буруутай вэ? ТӨР. Хариуцлагын хэн хүлээх вэ? ТӨР. Хэн засаж, залруулах ёстой вэ? ТӨР.

  • zochin (December 25, 2015 7:38:53 pm )

    UIH-in gihsun gadadin uburt hevtej baiga da

  • wolf (December 25, 2015 8:27:05 pm )

    umhii yanhanuudig shuud buudah heregtei.esvel ter lalin shashintai uls ruu chuluh heregtei.

  • Zochin (December 25, 2015 8:37:24 pm )

    Teneg novshnuud etsest ni zovno.em sadarval uls muhnuu gej

  • эмээ (December 26, 2015 8:27:00 am )

    Монгол улсыхаа хууль есийг мэдэхийг хусээгуй , алсын хараагуй, зовхон онго монгонд дурлагсдын асуудал бна. одоо харь оронд очиж байвал цаашид юу болохоо мэдрэх чадваргуй, залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй хуний явцуу бодол. Хуний эрхээр жаргахаас оорийн эрхээр зов гэдэг яасан унэн, гэх маань олон сайхан сургаалийг ээжууд нь багш нар нь дуулгаж сургаагуйгээс оортоо зовлон дуудсан хуний охин урсийг яалтай билээ.

  • MNG (December 26, 2015 10:30:16 am )

    Монголоос өөр эмэгтэй хүн гадаадад гэрээгээр гаргадаг орон байна уу….

  • ЗОЧИН (December 26, 2015 11:51:52 am )

    СОЛНГОСЧУУД ХЯТАДААС ИЛҮҮ АЮУЛТАЙ ТЭД МАНАЙ ЗОЧИД БУУДАЛ РЕСТОРАНЫГ БҮРЭН НОЁРХОЖ ОХИД БҮСГҮЙЧҮҮЛИЙГ ПОРНО ЗУРАГ ГАРГАН ХУДАЛДАЖ СОЛНГОС ЭРИЙН БООЛ ГЭРИЙН ЗАРЦ БОЛГОЖ БАЙНА УБ БАЙГАА БҮХ ХАНГҮЙ БУУДАЛ РЕСТОРАНЫГ САЙТАР ШАЛГААЧ ДЭЭ

  • irgen (December 26, 2015 1:33:06 pm )

    jinhene geree gej iim l baidag bna shvv mongol turiin tvsheed suraltcwal zvgeer so ulsiin neg muu 10r angiin bolowsroltoi tvmen zowlon myngan berhsheel yrisan utnvvdees dor baih gej

  • Anonymous (December 26, 2015 3:54:56 pm )

    Гэрээнээс муухай юм олж харсангуй. Эхнэр хун ийм л байх естой. Манайхан жоохон юм ойлгох хэрэгтэй. Монгол шиг салаалл завхайраалл явж байдаг нохой шиг амьдрал ховор доо. Энэ яасан байдалдаа хэт дасцан болхоор энэ улсын ес жаншил аймаар байх нь аргагуй ээээ хэхэ

  • Хамаг монгол (December 26, 2015 6:35:06 pm )

    тэнэгтээд л явж байг наад гэрээ гэдэг чинь цаасан дээр л үлдэнэ очиод шалны алчуур болно

  • Anonymous (December 26, 2015 10:09:16 pm )

    Er n bol sain l geree bn solongos huuhnuud ch zuuchillaar taniltsaj iim gerleltiin geree baiguulj l hurimaa hiideg shuu dee amidraliinh n hev mayg es zanshiliig dagaj murduh l heregtee sain saihan amidraad saihan yavaa busguichuud zunduu l bn gazar deer n uzej harj sudlaj uzej baij buruushaaj shuumjlel bolon niitlel bichih heregtee uym bishuu. End gol buruutnuud n hen be gedeg deer yarih uym bol mongol erchuud l bn eh ornoo..hani.ur huuhdee hun shig avaad yavchidag bol hen ter hunii gazar ochij amidarch ajillii gej bodhiim bee. Hamag buruugaa ohiduudruugaa chihehee boli niitlel bichij bga hun ch ter uuruu tengiin tsaad teneg bn uym unshij sudalaachee…..

  • Anonymous (December 26, 2015 10:15:12 pm )

    Tur gedeg chine l er hun shuu dee bi geriiin ezen bi turiin tushee geed l tseejee deldeed bdag huuhen bdaggui biz dee

  • зочин (December 27, 2015 4:55:37 am )

    Монгол хүүхнүүд шунлын дэв туссан учир энэ гэрээ болохгүй нь юу байгаан бэ? Монгол эрчүүд ийм гэрээ хийдэггүй биз дээ. Давраад эр нөхрөө хуураад, элдэв юм нэхээд болохгүй болохоор нь мөнгөтэй бол хэнтэй ч хамаагүй сууж зовлонд унадаг нь үнэн. Хүн хөдөлмөрлөж олсон амьдрал хамгийн амттай. Бэлэн амьдрал хамгмйн аймшиг, зовлон шүү.

  • Үнэнийг л хэл (December 27, 2015 9:48:22 am )

    Мөнгө бодож, Эх орон Аав ээжээ орхиод явсан бүсгүй нэртэй бузар новшнууд нэг мөсөн тийм санаа сэтгэлтэй янханууд нь гараад явсан нь дээр тэгэхгүй бол Монголдоо байхдаа гадаас ирсэн жуулчдад бие үнэлж улс орны нэр бузарлаад дараа нь ДОХ гэдэг өвчинг тараагаад заваан новшнууд. Та бүгд санаж л байгаа шдээ анхан монголд ДОХ яаж орж ирлээ. Камироны 2 жуулчин ирж монгол янхан бие үнэлж явахдаа л авсан шдээ

  • за за (December 27, 2015 9:49:01 am )

    Мөнгө бодож, Эх орон Аав ээжээ орхиод явсан бүсгүй нэртэй бузар новшнууд нэг мөсөн тийм санаа сэтгэлтэй янханууд нь гараад явсан нь дээр тэгэхгүй бол Монголдоо байхдаа гадаас ирсэн жуулчдад бие үнэлж улс орны нэр бузарлаад дараа нь ДОХ гэдэг өвчинг тараагаад заваан новшнууд. Та бүгд санаж л байгаа шдээ анхан монголд ДОХ яаж орж ирлээ. Камироны 2 жуулчин ирж монгол янхан бие үнэлж явахдаа л авсан шдээ

  • Elbegdorj (December 27, 2015 11:46:45 am )

    Yurunhiilugch Elbegdorj Solongos uvguchuulte gerletsen yum bishuu!!!!!!! Turuuchiin songuuliar ih l dotno baigaa haragdsanshdee!!!!!!!! Ene Solongoschuud ch NO-toidoo manai ulsad ih bodlogo yavuulaad baih shig baina……………….

  • Elbegdorj (December 27, 2015 11:48:55 am )

    Elbegdorj Solongos kino uzeh tuiliin durtai, ajilaa hiihgui solongos serial uzeel suuj baidag yum bishuu haha, ene solongosiin soyoliin dovtolgoog zogsooh TSAG BOLJEEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Elbegdorjtoi ni hamt zailuultsgaayaa MOngolchuudaa!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 27, 2015 4:43:18 pm )

    Zuv l geree bn shtee. Ger ornoo, ur huuhdee, er nuhruu hairlaz halamzlah bol emegtei hunii uureg. Tsever tsemtsger baidal erhemlez yagaad bolohgui gez? Shuud l ochood hatan haan shig amdral ugtana gez bodoz yavdag baih n l dee. Haana ch yavsan hudulmur hiiz baiz, ger oron, ur huuhed, er nuhriinhuu tuluu zutgez baiz amdral deeshlene. Saltaigaa delgeed l , umhiigee unertuuleed l hevteed baival hen buu gai ch huuguud yavuulna. Mongol hunii saihan amdrah ermelzliig hundetgez bn, gevch yu ch hiihgui zuvhun umhii saltaagaar saihan amdrahgui gedgiig mongol emegteichuuded helmeer bn. Naandaz tseverhen baiz sur, er nuhruu hundelz sur, ger oron ur huuhdee eez hunii esoor avch yavz, humuuzuulz sur. Mongol emegteichuude sur, sur, bas dahin amdrald sur

  • ohin (December 27, 2015 10:56:30 pm )

    mongol zaluuchuud bidniig tooj untahgvi bhad , gadshaa garalgvi yadiin

  • Anonymous (December 28, 2015 5:23:22 am )

    Umhii saltaatai, shees n nevterseer baigaad sharlasan bandaashtai huuhnuudiig hen tooz untah um? Hugshin huzaa, solongos nar tooz baigaa n ih um gez bod. Deerees n enger sul, hariutslaga baihgui

  • Зочин (December 28, 2015 11:37:51 am )

    Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байна. Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, цээртэй хараал хэлнэ, наад захын хэрэгцээг нь хангаж чадахгүй, заримд нь тийм боломж ч алга байна. Боловсролын салбараа боловсронгуй болгох нэн шаардлагатай байна. Дээр нь энэ Солонгос кино, TV нэвтрүүлэг, тоглоомоор дамжуулж хүүхдүүдийн толгойг их угааж байна. Баян хүнтэй гэрлэвэл жаргана ч гэдэг юм уу. Залуус, охид, өсвөр үеийнхнээ буруутгахаасаа илүүтэйгээр тэдэнд юу дутаад байгааг олж харж, тэдэн рүү чиглэсэн бодлого явуулах ёстой байх. Арай гэж сургууль төгсөөд ажил олддоггүй, олдсон нэг нь хөдөлмөрийг нь шулдаг, үнэн шүү дээ. Тэгээд залуусаа хүний газар руу гэрээгээр боолын хөдөлмөрт явуулаад оронд нь хятад, солонгосчуудыг оруулж ирдэг. Ажлын байрыг нь гадаадынхан л эзэлж байна шүү дээ. Тэдэнд хөдөлмөр эрхлэх дарамтгүй ажлын байр, найдвартай цалин хөлс хэрэгтэй байна.

  • Зочин (December 28, 2015 11:42:50 am )

    Монголчууд минь бие биенээ муучилж гоочилж яадаг байна? Алдаж эндэж яваа охид бүсгүйчүүдээ битгий тавлаж хохийг нь дууд л даа. Тэд хүний нутагт зовж л яваа, амьдрал багш аяндаа ойлгуулаад өгнө.

  • Anonymous (December 28, 2015 2:22:48 pm )

    Mongol hunteigee suugaad ch zovj yavaa emegteichuud zunduu l baina shuu dee Arhi ih uuna zodoj nudej zovoono Iim erchuud mongold olon bii

  • Zovhon (January 15, 2016 9:41:21 pm )

    Tsoohon mongolchud ingej hoorondo haraal ursgaj bolohguish de altan deer guligsan mongolchuud l Gedeg yg unendee yduu oron deededuud ni gazar shoroo ems huuhnude iim zamd oruulhad hurgej bn hoh tolbot mongolchuuda

antalya rent a car