УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Элит” төвд өчигдөр тус намын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүд оролцсон өргөтгөсөн хуралдаан, даваа гаригт бүлгийн хуралдаан болох үед гишүүд Ерөнхий сайдад хандан шат, шатанд ажил цалгардаж байгааг сануулж, доод шатны хүмүүсээ ажиллуулах талд гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ажиллах шаардлага байгааг сануулжээ. Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөг иргэдийн гарт очихдоо 350 төгрөг суутгагдаж хүрч буй аж. Мөн энэ мөнгийг авахын тулд иргэд банкны гадаа олноороо дугаарладаг. Шат, шатанд нь хөөгөөд үзэхээр сайдын тушаал гарч, дээрх төгрөгийг үйлчилгээний хураамжид авч болно гэсэн сайдын тушаал гарчихсан байдаг. Үнэхээр ийм хэмжээний мөнгийг авах шаардлага байсан юм бол шимтгэлийн мөнгөний асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой байсан гэж бүлгийн гишүүд үзсэн аж. Нийт мөнгөн дүнгээрээ 11 тэрбум төгрөг болж буй юм байна. Мөн Тавантолгойн гэрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буцсан, төсөл нь УИХ-д орж ирээгүй байхад үүсээд буй бас нэг хүлээлт нь “Тавантолгойн 536 ширхэг хувьцааны мөнгө орж ирэхгүй байна” гэх иргэдийн гомдол аж. Засгийн газраас 2.7 сая иргэн бүртээ тус бүр “Эрдэнэс тавантолгойн” компанийн хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болж шийдвэр гаргасан. Тэр даруйд компаниуд одоохон иргэд өөрийнхөө нэр дээр данс нээлгэхгүй бол хувьцаанаас хоцорчихно шүү гэж PR хийн, өнөө маргаашгүй мөнгө олгох гэж байгаа юм шиг буруу ойлголт төрүүлсэн нь одоо дээр өгүүлсэн хүлээлт үүсгэжээ. Тиймээс дээрх хуралдаануудаар энэ бүхнийг хэрхэн шийдэх талаар ярилцсан гэж бүлгийн дарга тодотголоо. Мөн бүлгийн зүгээс ажлын төлөвлөгөө боловсруулж буй тухай ч дуулгасан юм.
-Танай бүлгээс гурван гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ-д тавина гэсэн юм уу?
-Би бүлгийн даргынхаа хувьд гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзсан. Хэн нь ч Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг тавих тухай асуудал байхгүй гэсэн. Яахав, зарим нэг гишүүний тухайд хэлж байна лээ, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж магадгүй юм шиг байна лээ гэж. Бүлгийн гишүүддээ би “Ийм асуудал тавих бол эхлээд бүлгээрээ хэлэлцүүлнэ. Бүлгээс олонхиороо дэмжвэл цаашаа явна. Түүнээс ганц нэгээрээ акци хийх тухай асуудал байхгүй” гэдгийг сануулсан байгаа.
-“Элит” төвд өчигдөр болсон өргөтгөсөн хуралдааны үеэр “Сангийн яамыг мэдэлдээ авах тухай хөндсөн гэсэн?
-Манай бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн гишүүд шиг ширүүн ширүүн мэдэгдэл хийдэг болчихсон ш дээ. Нэг гишүүн тийм санал гаргасан.
-Танай намын бүлэг Ардчилсан намын бүлэгт Сонгуулийн хуультай холбоотойгоор санал тавьсан гэсэн. Ямар санал тавьсан юм бэ?
-Сонин дээр гарчихсан байна билээ дээ, 48:28 гэсэн хувилбарыг санал болгосон. Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Хоёр тоо бол асуудал биш, тийм болохоор Сонгуулийн хууль батлагдчих байх гэж найдаж байна.
Холбоотой мэдээ
-
bulk sms premium sms hlr sms hubing smsc mtr mo mt mobile ticketing mobile payments asia thailand laos vietnam indonesia singapore europe latin america cambodia hong kong sms content platform labroc server plaza mobile (September 06, 2013 3:52:55 am )
257754 446082You ought to experience a contest personally with the finest blogs on-line. I
-
Wilrijk (September 11, 2013 11:22:42 am )
853402 189227Thank you for your extremely great info and feedback from you. san jose car dealers 26564



2 Comments