Монголд хамгийн том байшин шатааж, түүгээрээ алдаршсан “Алтжин”-гийн Г.Алтанг мэдэхгүй хүн ховор. Нэр нөлөө бүхий улстөрчийн ивээлээр 2.5 сая долларын татварын өрөөс мултарч чадсан гэх тэрбээр өдгөө дахин хүчээ авч эхлэв бололтой.
“Бөмбөгөр” худалдааны төв шатсаны дараа татварын өрөөс чөлөөлөгдсөн нь МАХН-даа үнэнч, томоохон санхүүжүүлэгч байсны шагнал байв. Бүр тухайн үед хотын дарга асан Ц.Батбаяр 50 сая төгрөгийн тусламж үзүүлж байсан билээ.
Тэгвэл түрээслэгчдийнхээ хохирлыг төлөх гэж луу унжсаар аавын хаалга татах дээрээ тулсан энэ эмэгтэй дахин сэрж, банкны салбарт хүч үзэхээр зэхэж байна.
Г.Алтан замаа засах оролдлогоо Нүхтэд хаус барьж, төрийн сайд, дарга нарт бэлэглэснээр эхэлсэн гэх мессеж нисэх болсон. Харин эрхэм сайд хариуд Г.Алтанг дахин дээшээ гарахад дэмжиж, бусдыг “айлгах” юм байх.
Таван жилийн өмнө хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй “Бөмбөгөр” худалдааны төв шатсаны дараа Г.Алтан дампуурч, 700 гаруй түрээслэгчийнхээ бараа, таваарын өрөнд унасан. Үүнээс болж “Алтжин” групп худалдаа, барилга, зам тээвэр, шатахуун түгээх станц, архи пивоны үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 64 охин компаниа зарсан байдаг. Энэ үед Г.Алтан “Алтжин” шатахуун түгээх станцуудаа “Жаст” группт, архины үйлдвэрээ зарим нэг бөхчүүдэд зарж, хохирогчдынхоо мөнгийг төлсөн гэдэг.
Харин үүнийг учир мэдэх хүмүүс Г.Алтан шатахуун түгээх станцаа зарахдаа “Жаст”-ын Ш.Батхүүгээс тал мөнгийг нь л авсан хэмээн тайлбарладаг юм билээ. Мэдээж хэдийнэ өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчтэй болчихсон, байрлал сайтай шатахуун түгээх станцуудыг зарахад хэдэн тэрбумаар яригдах нь ойлгомжтой. 14 тэрбумаар зарсан гэх яриа ч бий. Тиймээс ч тухайн үед шатахуун түгээх станцын наймааны үлдэгдэлийг “Хадгаламж” банкны 51 хувьтай “тулгаж”, дахин наймаалцаж болох юм.
700 гаруй түрээслэгчийн дөрвөн тэрбум орчим төгрөгийн хохирлыг барагдуулах гэж үйл тамаа үзэж байсан Г.Алтанд өдгөө бүхэл бүтэн банкны 50-н хувийг худалдаад авчих хэмжээний хөрөнгө үлдсэн гэхэд эргэлзэх хүн олон бий. Дээр нь шатсан худалдааны төвийнхөө суурин дээр “Алтжин Бөмбөгөр” гэх шинэ худалдааны төвөө барих гэж чамгүй мөнгө хаясан байлгүй дээ.
Ш.Батхүү, Г.Алтан нарын хоорондын наймаа үүгээр дуусахгүй. Тухайлбал нийслэлийн Засаг даргын 2008 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 312 тоот захирамжаар Г.Алтангийн эзэмшлийн “Алтжин-Од”, “Алтжин сан”, “Гэгээт саяана”, “Гал хайрхан”, “Алтжин дилер”, “Өлзийт ус”, “Цөлийн заг” зэрэг компаниудын нэр дээр байсан 420 га газрыг “Жаст” группийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Хотын төвд байрлах эдгээр газрын үнэ бас л тэрбумаар яригддаг юм билээ. Үүний цаана “Хадгаламж” банкны хувь худалдах ажиллагаа явж байсан ч юм бил үү, хэн мэдлээ.
Гэхдээ Г.Алтан “Хадгаламж” банкны 51-н хувийг авч байгаа нь сайд дарга нарын нөлөө, тусламж ч байж болох юм. Ямартай ч Г.Алтан сайд дарга нарынхаа буянаар банкны салбар руу үсрэлт хийж байгаа аж.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 22, 2011 7:25:22 am )
nyamdorj ch holbogdoltoi gar huudee
-
Anonymous (November 22, 2011 8:55:17 am )
ene setgegdel uldeej baigaa tenguudiig dee.Naad Xaan bank chin gadaadii n hurungu oruulalttai gadaad bank.Neg l udur munguu mongoliin ediiin zasag muudlaa gehed hurunguu abaad yabna.Xadgalamj bank mongol ezentei bugd meddeg bolloo. Neg bankig ch gsn 100 hubi mongol balgia, Bankny system uurin gsn undesnii banktai baih n undesnii ayulgui baidaltai holbootoi gedgiig bugd bodtsgooi mongolchuudaa..
-
Anonymous (November 24, 2011 12:39:18 pm )
hadgalamj ch bas tsaanaa gadniihu shude,orosuud bga gedgiig martaj bolohgui.
3 Comments