antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2013 2 comments

Улаанбаатар Зочид буудлын өмнө Нацагдоржийн хөшөөг байрлуулна

нийтлэсэн Admin
4101a2746bfb4bigХөшөө шилжүүлэн байрлуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар танилцууллаа. Монголын орчин vеийн утга зохиолын vндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөө нь “Үндэсний Соёл амралтын хүрээлэнд” байдаг. Уг хөшөө нь нийтдээ 7 метр өндөртэй, 9 тонн жинтэй. Өнөөдрийн байдлаар эргэн тойрондоо барилгаар хүрээлэгдсэн үзэгдэх орчин болон хамгаалалт алдагдсан байдалтай байна. Тиймээс тус хөшөөг шилжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. Тус хөшөөг  Улаанбаатар Зочид буудлын өмнө болон Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн өмнө байрлуулах санал гаргасан бөгөөд Тэргүүлэгчид хэлэлцэн Улаанбаатар Зочид буудлын өмнөх  цэцэрлэгт хүрээлэнд байршуулахаар тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • taij (September 03, 2013 5:47:07 pm )

    Batvvl ee ta nar yamaand mongo ogoh , gudamjnii ner solih, hoshoo dursgal buulgah solih zergeer l oroldood bh yum enenees oor yum hj chadahgvi bol odoo ****aach de ter vgeegvi yaduug ni gaihaad bga bidnii hvnsnii tuslamj ogood bga HOID SOLONGOSg har l da
    BATVVL ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    chamaig hoshoo buulgaad ergvvtej yabj bhad chini SMART utas bvteechihlee
    getel ta nar yu hj chadsan yum be YAMAANUUDAA

  • çî÷èí (September 03, 2013 10:58:27 pm )

    Баярлалаа, би сурагч байхдаа Д. Нацагдоржийн дүрт тэмдгээр шагнуулж явлаа. Хөшөөний талаар сэтгэл дундуур байсан, одоо сайхан боллоо.

antalya rent a car