Сирийн нэгэн дайчин алагдсан цэргийн зүрхийг ухаж идэж буй бичлэг интернэтэд тавигджээ. Босогчдын удирдлагууд үүний дараахан дээрх хэргийн эзнийг олж, шийтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Энэхүү бичлэгт Сирийн дэглэмийг эсэргүүцэн дайтаж буй хээрийн командлагч үхсэн хүний зүрхийг гаргаж ирээд идэж буйг харуулжээ.
Дээрх бичлэг бодитой бөгөөд хээрийн командлагч ч өөрийгөө илчилсэн байна. Энэ бол босогчдын нэгэн бүлэглэлийн тэргүүн, “Абу Аскар” хочит Халид Аль-Хамад юм. Гэтэл босогчдын удирдлагууд гэмт хэргээс бултаж, түүнийг олбол нэн даруй шийтгэнэ гэж байгаа аж. Үнэхээр ч түүнийг хэзээ барих нь тодорхойгүй. Учир нь босогчдын бүлэглэлийнхэн салангид үйл ажиллагаа явуулдаг билээ.
Энэ бичлэг Сирийн Засгийн газрын сайтад яаралтай гарсан. Харин уг бичлэгийг хараад Их Британи, Франц улс босогчдод зэвсэг нийлүүлэх эсэхээ дахин нягтлах нь лавтай.
Эх сурвалж: Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 17, 2013 4:31:35 pm )
ymar teneg ym ve/ naadah chin adguus bishuu
1 Comment