antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 3 comments

Н.Алтанхуяг: Найман хувийн хүүтэй зээлэнд иргэд санаа зовох хэрэггүй

нийтлэсэн Admin

eronЕрөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхий сайдын цаг 12:30” анхны уулзалтаа өнөөдөр хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултанд  нээлттэй хариулт өглөө.

-Оросын төмөр замын дарга В.Якунин Монголд айлчилсан. Уулзалтаар ямар зүйл ярьсан бэ?
-ОХУ-ын Төмөр замын Ерөнхийлөгч В.Якунин ирээд Монгол Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам”-ын нэвтрүүлэх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Мөн Монголын нутгаар дайран өнгөрч байгаа ачааны эргэлтийг нэмэгдүүлэхэд “Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадалд анхаарч ажиллая гэж хэлсэн. Бид ч “Тэгье” гэсэн.

-Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын төслийг Засгийн газар “MSC” компанид худалдаж авах санал тавьсан гэсэн. Энэ үнэн үү?
-Энэ бол худлаа мэдээлэл. Өмнөх засгийн үед Тавантолгойгоос-Гашуунсухайт, Тавантолгойгоос-Сайншанд чиглэлийг гурван компанид өгсөн байсан. Харин энэ Засгийн газар “Энэ нь буруу, нэгдсэн төмөр зам барья. Үүний 51 хувь нь төр, 49 хувь нь хувьд байя” гэж үзсэн. Энэ зарчмаар л явж байгаа.

-Хөгжлийн банкнаас хийгдэх бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн. Хөгжлийн банк үнэхээр мөнгөгүй болчихсон юм уу?

-Нэг дэхь өдөр бүр бүтээн байгуулалтын ажил ярьдаг. Тэгэхээр тэнд, энд ажил саатсан юм гарахгүй. Хөгжлийн банкинд юм саатдаг гэж ярьдаг байсан бол одоо тэр яриа дуусгавар болсон.

-Хөрөнгийн биржийн асуудал ямар түвшинд байна. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн гэсэн яриа бий?

-Хөрөнгийн биржид онцгой анхаарал тавьж байгаа. Монголчууд мөнгөө хадгалуулдаг ганцхан газар нь банк. Мөнгөө өсгөж, үржүүлэх газар нь Хөрөнгийн бирж байх ёстой. Энэ нь олигтой хөдлөж ажиллахгүй байгаа болохоор онцгой анхаарал тавьж ажиллаж байна.

-Барилгын салбарын найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд хэзээ олгож эхлэх вэ?

-Манай Засгийн газар урагшаа харж, их чардайж  ажиллаж байгаа. Зургаан хувийн зээл буюу сонгуулийн өмнө хийсэн түр зуурын шоунаас болоод маш олон иргэн хохирчихоод байгаа.  Бид  үүнийг хавтгайруулахгүйн тулд зогсоосон. Найман хувийн зээлийг олгохоос өмнө нийлүүлэлт буюу орон сууцаа ихээр барих ажлыг  дэмжиж байгаа. Байшинг олноор барьчихвал нөгөө талдаа иргэдэд зээл олгох асуудал нээлттэй болно. Үүнийгээ найман хувийн зээлээр өгөх юм. Найман хувьтай зээлийг хэзээнээс өгөх талаар журам боловсруулж байгаа. Яг тэдэнд өгнө гэхээр босоогүй байгаа байранд зээл авахаар ярьчихдаг. Тэгэхээр манай иргэд тайван байж болно. Энэ хөтөлбөрийг сонгуулийн үеэр амьдардаг биш бүх монголчуудад хүрсэн байхаар хийхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг хийхэд найман сар гэдэг богино хугацаа. Ямар ч байсан сууриа тавьсан. Орон сууцаа барихад 380 тэрбум төгрөгийг эхний ээлжинд гаргасан байгаа. Тэгэхээр иргэдийгээ тайван амгалан, өөрсдийнх нь боломжийн орон сууцанд оруулах нөхцлийг бүрдүүлнэ.

-Энэ санхүүжилтийн үр дүнгээр хэчнээн байрыг ашиглалтад оруулах вэ?
-380 тэрбум төгрөгөөр 20 гаруй мянган айлын орон сууцыг босгох боломж бүрдэнэ. Гэхдээ 380 тэрбумыг гаргаад зогсоохгүй.

-“Эрдэнэс Тавантолгой”, “Чалко”-той хийсэн гэрээний асуудал юу болсон бэ?

-Гурван сар нүүрсээ гаргаж чадаагүй. Гаргах гэхээр алдагдалд орох гээд байсан. Одоо бол алдагдалгүй болгосон. Тэгээд Тавантолгойг алдагдалгүй болгох талаар ажиллаж байгаа.

-Иргэд 1072 ширхэг хувьцаагаа мөнгө болгох хүсэлтэй байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Сонгуулийн өмнө иргэдэд сая төгрөг өгөх болтол мөнгөгүй болсон. Тиймээс компаниудад сая төгрөгний хувьцааг зараад цуглуулчихсан. Үүгээр 29 тэрбум төгрөг бүрдсэн. Энэ мөнгө нь Төрийн өмчийн хорооны дансанд байгаа. Зарим компани “Сонгуулийн өмнө яараад хувьцаа авсан. Одоо мөнгө аваад,хувьцаагаа өгье” гэж байгаа. Үүнд нь Засгийн газар санал өг гэсэн. Нэлээд олон компани саналаа өгөөд энэ дагуу шийдвэр гаргасан. Цаашид 29 тэрбум төгрөгөөр  хувьцаа авсан компаниуд санал гаргавал буцаагаад өгье гэж байгаа. Харин иргэдийн хувьд өнөөдөр гаргаад хувьцааг нь зарвал сая төгрөг хүрэхгүй. Тиймээс 2-3 жил хүлээх хэрэгтэй. Энэ хооронд төмөр зам, автозам, угаах үйлдвэр, цахилгаан станц, ус гэсэн таван зүйлийг хийнэ. Энэ таван зүйлийг хийгээд нүүрсээ гаргаснаар иргэдийн хувьцааны үнэ өснө гэсэн бодлогыг Засгийн газар барьж байгаа.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 16, 2013 8:07:13 pm )

    Сонгуулийн дараа л үнэмшие

  • Anonymous (May 17, 2013 3:04:56 pm )

    хорт хавдарт нэрвэгдсэн хэдэн зуугаараа хүмүүс нь үхэхүү амьдрах уу гэж зовж шаналж байхад монголдоо ганц байдаг туяа эмчилгээний аппарат нь эвдэрчихээд бүх эмчилгээ нь зогсчихлоо 1 сар болж байна тэвчээр барагдаад 1111 рүү утасдтал 25сая ₮ хэрэгтэй намар төсвийн тодотголоор мөнгө шийдэгдвэл засч магадгүй гэж байх юм энэ төр засаг удвал сайдад сэтгэл гэж байна уу бүхэл бүтэн улс оронд 25 хан сая төг Туслаарай сайн санаат хүмүүсээ??????????

  • Anonymous (May 19, 2013 7:19:12 am )

    100 мянган айлын хөтөлбөрт хамрагдахаар урьдчилгаа өгсөн иргэд асар их хохирч байна Үүнд ерөнхий сайд та бас буруутай. хэдхэн хүн байгаа шүү дээ энэ гажуудлаа засаж өгөөчээ.

antalya rent a car