antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2013 10 comments

Өшөө авалт

нийтлэсэн Admin

7dc69781f780e102bigСэлэнгийн Номт гэх газар төрж, тэр нутгаар нэрлэгдэх болсон Н.Номтойбаяр гишүүн төрөлх нутгаасаа бус алс зүүн хязгаар Дорнод нутгаас УИХ-д морилсон билээ. Буурь сэлгэн улс төрд хөл орж, төрийн түшээ болох суурийг төрсөн эцэг, тэрбумтан Н.Нямтайшир нь Ардын намын Тусгаар тогтнолын ордонд “алчуур” болгон тэрбум гаруй төгрөг өгч байж тавьсан гэгддэг. “МАК”-ийн гэгдэх Н.Нямтайшир Тагнуулын газрын ажилтан байхдаа Монголын бүхий л алт, нүүрсний ордыг хариуцан ажиллаж байснаа овжин ашиглан хувийн бизнесээ эхлүүлсэн сүйхээтэй бас нөлөөтэй бизнесмэн юм. Түүнээс өөр хүн байсан бол өдийд улсын нууц задруулсан хэргээр үйлээ үзэж, үсээ цайлгах байсан нь мэдээж.

“МАК”-ийн Н.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр өдгөө УИХ-ын гишүүний төдийгүй компанийнхаа ажлыг зэрэг амжуулж байгаа юм. Төрийн алба, хувийн бизнесээ хослуулж яваа тэрбээр компанийн ажлаа амжуулсаар яваад чуулганы хуралдаанд хоцорсоноо өөрөө хүлээсэн гэдэг. Эр өсч, эсгий сунадагийн адилаар эрхэм гишүүн маань УИХ-д морилсноос хойш “эрийн цээнд” хүрч, МАН-ын улаан хамгаалагчдын нэг, халуун цөст Хасар, Басаруудын хойд дүрээр тодроод байгаа. Хятадын “Чалко”-д нүүрс нийлүүлээгүйнхээ төлөө “нүүрс харамлагч” хоч зүүгээд байгаа Н.Алтанхуягийг огцруулахын төлөө амаа чилтэл, хоолойгоо сөөтөл хашгичсан нь үүний илрэл. Хятадын нүүрсний хэрэглээ, үнэ ханшаар далайн Ерөнхий сайдыг буланд шахаж, боорлож байсан түүнийг хараад улс төрийн хүрээнийхэн төдийгүй бизнесийнхэн хүртэл тэр үед гайхан алмайрч байсан гэдэг. Гэвч энэ бүхний учир төдөлгүй тайлагдаж, компанийнхаа эрх ашгийн төлөө Ерөнхий сайдаас өшөөгөө авч байсан нь тэр байсан юмсанж. Учир нь, “Чалко”-гийн асуудлаас болж Хятадын нүүрс импортлогч түнш нь зангаа хувиргасан явдал мань эрийн “МАК”-д хүндээр тусч, бизнесийн ашгийг нь хаахад хүргэсэн байна. Ашиг, орлогоосоо хагацсан “МАК” аргагүйн эрхэнд уурхайгаа түр хаахад хүрсэн гэнэ. Хятад түнш нь нүүрс авахаа цааргалж, авбал бага үнээр авна хэмээсэнтэй энэ бүхэн холбоотой аж.

Монголын баялаг болсон нүүрсийг ухаж зөөн, хялбархан хөлждөг бизнес нь хаагдсаны уурыг гаргаж, “өшөө”-гөө Ерөнхий сайдаас авч бухимдлаа тайлсан нь тэр аж. “Чалко”-гийн асуудлаас улбаалан Монголын экспортлогч компаниуд, Хятадын импортлогч компаниудын ашиг сонирхлын зөрчил ил болов. Одоогоор нүүрсний зах зээл хүндхэн байгаагаас үүдэн Ухаа худаг дахь “Энержи ресурс”, ”Хөшөөт” зэрэг уурхайнууд хаалгаа бариад байгаа юм. Үнэндээ бол Европт өрнөж байгаа эдийн засгийн хямралаас улбаалан гангийн хэрэглээ нь эрс буурснаас Хятадын гангийн үйлдвэрлэл багассан нь Монголоос авах нүүрсний хэрэглээгээ багасгах гол шалтгаан болжээ. Ер нь бол Хятад Улс өнгөрсөн жил гэхэд 3.7 тэрбум тонн нүүрс хэрэглэсний 3.5 тонныг нь өөрсдөө олборлож, тавхан хувийг нь Австрали, Монгол, Канад, ОХУ, АНУ-гаас импортлосон аж. Энэ тоог эрхэм гишүүн Н.Номтойбаяр мэддэггүй юу, аль эсвэл мэдсэн хэрнээ албаар будилсан уу, Ерөнхий сайдаас шалгаан дарамталж, далдуур хятад түншээ бас өөрийн бизнесээ хамгаалж байсан нь одоо хэн бүхэнд ил болжээ. Эцэст нь санаа нь амарсан аятай дуугаа хураасан нь цаанаа бас учиртай.

Төд удалгүй эрхэм “нүүрсчин” гишүүн маань Ерөнхий сайдын нүүрсний ашигтай бизнесийн “но”- г ухаж мөрдөв. Тагнуулч эцгийн шийрийг хатааж, “Таван толгой”-н тендерийн будлианыг мөшгиж,  “нүүрс”-ний бас нэг далд бизнесийг ил гаргасан “Ардын баатрын” дүрд амжилттай тоглолоо. 70 тэрбум тонны нүүрсний нөөцтэй гэгдээд байгаа монголчууд бид “хар алт”-аа Хятадын эрх ашгийн төлөө алдагдалтай үнээр өгөх үү, аль эсвэл аль нэг бизнесмэний ашиг сонирхолд нийцүүлэн тэдний эрх ашигт хөтлөгдөн гадагш зөөх үү гэдэг асуултын аль аль нь ард түмэнд ашиггүй төдийгүй хохиролтой юм. Харин олигархиудад бол ашигтай нь мэдээж. Энэ бүхнийг шинжээчид “Харийнхантай сүлбэлдсэн нүүрсээр хөлжигч компаниудын ашиг сонирхол төрд ил, далдуур илэрч байна” хэмээн дүгнэв. Өнөө маргаашийн цөөн хэдэн төгрөг хөөсөн дан ганц олигархийн ашиг сонирхлын илрэлүүд ийнхүү цухалзаж эхэллээ. Нүүрс тойрсон эрх ашгийн тулаан, их мөнгөний уурхайн төлөө тэмцэл, “нүүрсний” бизнесээр овоглосон эрхэм түшээгийн эрх ашгийн зөрчил цаашид хэрхэн яаж үргэлжлэхийг харах л үлдэх шив.   Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 16, 2013 9:04:32 pm )

    mash sain bn shuu amjult

  • Anonymous (May 16, 2013 9:52:03 pm )

    улс эх орны баялагыг хувьдаа лиценз хэлбэрээр хулгайлсан гэр бул улс буцаан хураан авах хэрэгтэй.Баялагын хараал гэж юм бна аа бас.

  • Anonymous (May 17, 2013 7:07:00 am )

    энэ гэр бүлээс Монголын баялгыг буцааж авч чадахгүй бол засаг төр гэж байгаад ямар хэрэг байна аа

  • Anonymous (May 17, 2013 9:40:04 am )

    ene mongolchuud yasan ataarhuu uls vee hulgaisan gedeg yu l bol tiim bol ter huuli shuuhiinhen olood togtooh bsan unendee undesnii heden ovoo yavj bgaa kompaniudaa ingej bhaa bolimoor manai huviin hevshliinhen l ulsiin ediin zasgiig nuruundaa uurch bna shuu dee ene ch altanhuygiin zahialga l bh doo hevlel medeellliin heregsliig uls torchid denduu bohiroor ashiglah yum

  • Anonymous (May 17, 2013 9:44:05 am )

    дОРНОДЧУУД СОНГОЛТОДОО ХАРАМСАЖ БАЙНАА.

  • Anonymous (May 18, 2013 9:08:42 pm )

    halaasnii hulgaich novshiin tagnuul baijee de.

  • Anonymous (May 20, 2013 9:21:59 am )

    тагнуулч байсан эцэг нь улс орны ард түмний хөрөнгийг тэгж ашиглаж болохгүй ш дэ гэнэт л нэг тэр бумтан гарч ирсэн

  • Anonymous (May 20, 2013 8:45:50 pm )

    Mongol ulsad mas ih tatbar tolj baigaa kompani svvv!!???

  • helehgui (June 04, 2013 11:15:04 am )

    Iim hun turiin erhend garval yamar ve

  • jak (June 06, 2013 12:58:14 pm )

    ***** banid

antalya rent a car