
Мөн тэднээс гурван худалдан авагч л хиам, гахайн утсан мах торлосон. Энэ бүхнийг харж зогсохдоо иргэдийн амьдрал тийм ч сайн биш байгааг анзаарсны дээр монголчууд архинаас татгалзаж эхлээ юу даа гэх сайхан бодол тээсээр гэртээ харив. Үүнийг ч кассчин бүсгүйн “ энэ өдөр “Цэнгэлдэх” супер маркетаас ердөө арван шил архи худалдаалагдсан” гэсэн мэдээлэл батлав. Үнэндээ ч монголчууд алийн бүхэн архинд живж, алив сайхан бүхнээсээ салахав дээ. Цадвал цадаж, ханадагсан бол ханах цаг хэдийнэ болсон доо, уг нь ч. Идээний дээж хэмээх сайхан нэртэй боловч савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааны улмаас амь нас, эрүүл мэнд, гэр бүл, ажил төрлөөсөө салсан хэдэн мянган тохиолддыг нэрлэж болно. Бас гэр бүл, хамаатан садан дотор нь архи уучихаад агсам тавьж чихнээс хонх уяад байдаггүй тийм гэр бүл бараг л үгүй болов уу. Байдаг бол өдрийн од шиг ховор шүү. Ихэнхдээ л хоёр талын ах дүүсийн хэн нэг нь сархдад толгойгоо мэдүүлчихээд тийм замаар яваагаа эцэг, эх төрөл садныхаа буруу болгочихоод эрхэлж тунисан нэг нөхөр таардаг л юм.
Ийм дүр зураг бүхий амьдралаар та бид амьдарсаар буй. Үүнд нийгэм буруутай л байх. Гэхдээ архитай нөхөрлөх эсэх нь хувь хүний ухамсарын асуудал. Нөгөөтэйгүүр, цаг өөр болж буйг өчигдөр хийгээд цагаан сарын архины хэрэглээнээс харагдсаныг энд онцлох ёстой байх. Cap шинээр дор хаяж 12 шил архи зарцуулдаг аавынх маань энэ жил хоёр бүтэн нэг хагас шил архиар ард нь гарсан. Их сургуульд олон жил багшилсан болоод тэр үү шавь нарынх нь золголт пшнийн найман хүртэл үргэлжилнэ гээч. Тийм олон хүн ирсэн атлаа тэдний дунд гурван хундага архи уух хүн байгаагүй шүү. Бүгд л машинтай яваа, бууз байхад л болно багш гэцгээсэн. Манай ажлынхан ч цагаан сарын дараа “Энэ жил архи уух хүн алга байна лээ. Битүүний орой задласан архи шинийн гурванд талдаа ч ороогүй байсан шүү. Залуучууд их өөр болж. Цаг үе өөр болж буйн шинж. Архины худалдаа өнгөрсөн жилийнхээс 40 хувь буурсан гэнэ лээ. Архины үйлдвэрүүд алдагдалтай ажилласан гэж сонссон. Мөн эхнээсээ хаалгаа барих байх” гэх мэтчилэн ам булаалдан шуугилдацгаасан.
Ер нь бол цагаан сарын дараах ажлын эхний өдөр сэтгүүлчид хичнээн хүн архины улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон талаархи мэдээллийг хамгийн түрүүнд сонсдог. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд хоёр хүн архины гүн хордлогын улмаас нас барсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг л 98 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Эрдэнэт хүмүүний амь нас эрсдчихээд байхад бас ч гэж гайгүй шүү гэх нь утгагүй хэдий ч өмнөх жилүүдэд баярын гурван өдөр цаг бусаар амиа алдагсдын тоо 50 шахдаг заримдаа давдаг байсан учраас л ийн хэлсэн хэрэг. Тэгэхээр архины үйлдвэрүүд өөр бизнес эрхлэх ёстой болж байгааг цаг үе хэлээд өглөө. Улсын төсвийн дийлэнхийг архины үйддвэрүүд бүрдуүлдэг хэмээн тэдний толгойг илж, бизнесийг нь дэмждэг байдлыг ч төр бодлогоор халах цаг болжээ. Ийм байдлаар урагшилж залуучууд нь архийг хэрэглээнээсээ хасч орхивол хэдхэн жилийн дараа дэлхий дахинаа “Архигүй Монгол Улс” хэмээн зарлах цаг ирнэ дээ. Би итгэж байна. Монголчууд, монгол хун яагаад архигүй амьдарч чадахгүй гэж.
Ч.Чулуун
7 Comments