Эхнэрээ хөнөөгөөд тээшиндээ ачиж явсан хэрэг энэ сарын 14-15-нд шилжих шөнө гарсан билээ. Тэгвэл сэжигтэн Э эхнэрээ хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч эхэлсэн байна.
Тодруулбал, сэжигтэн Э мэдүүлгийнхээ үеэр “Бид хамт амьдраад таван сар болсон. Талийгаач А надаас гадна өөр олон эрчүүдтэй уулздаг байсан. Нэг бус удаа надад баригдаж байсан. Үүнээс болоод бид хоёрын дунд байнга хэрүүл гардаг байсан.
Хэрэг гарах үед би согтуу байсан. Юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн А цус алдчихсан байсан. Хүн алчихлаа гэж айсандаа байшингийнхаа дээвэрт нуучихсан. Шөнө эзгүй хээр аваачиж булах гэж байсан” хэмээн мэдээлжээ.
Дашрамд дурдахад, Э энэ сарын 12-нд эхнэр А-г маргалдсаны улмаас хутгалж амь насыг нь хохироогоод Хайлаастын хуучин эцэст байрлах өөрийнхөө байшинд, тодруулбал дээврийнхээ хонгилд нууж байгаад 14-15-нд шилжих шөнө хотоос гаргах гэж яваад замын цагдаагийнханд баригдсан юм.
Х.Маргад
Холбоотой мэдээ
-
зочин (December 23, 2015 2:05:32 pm )
үхсэн хүн үг хэлэхгүй болохоор ингэж өчиг өгч бна.наадах алуурчин чинь мэдээжийн архичин хүчирхийлэгч
-
ганчимэг (December 23, 2015 2:25:30 pm )
Suud tsaaziin yl ugulduu tegehgvi bol hen durtain mal alj b.ga yum shig bolj deeeeee
-
Anonymous (December 23, 2015 5:48:09 pm )
Сонор сэрэмжтэй цагдаад баяр хүргие
-
Zohion bichleg hii setguulchee (December 23, 2015 7:13:15 pm )
Dashramd durdahad ntr geed sonin bichdeg setguulch ve. Ene zavshaaniig ashiglaad gsn utagatai ug biz de.
-
tagtaa (December 23, 2015 8:53:05 pm )
Mal tohoorch chadahgvi bj hvn alah n ihesche niigel toriin bodlogo arai dendvv b.a
5 Comments