antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 2 comments

Монголд амьсгалахын төлөө тэмцэж байна

нийтлэсэн Admin
527-1450846686149-2

ВАШИНГТОН. /Aljazeera/. Отгонтуяа гэгч 28 настай эмэгтэй гэртээ юм оёж, хүүхдүүдээ хардаг. Тэрбээр зургаан жилийн өмнө тээсэн хүүхэд нь 12 долоо хоногтой зулбасан байна. Үүнд Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол нөлөөлжээ.

Улаанбаатар нь дэлхий дээрх хамгийн хүйтэн нийслэл хот бөгөөд 1.5 сая орчим оршин суугчдынх нь 60 орчим хувь нь хотын захын гэр хороолол, тоосгон байшинд амьдардаг. Гэр хороололд ариун цэврийн байгууламж, бохир усны систем, цахилгаан, төв халаалтын системгүй учир оршин суугчид төмөр зуухандаа хуванцар, резин, хог болон хямд нүүрс түлдэг байна. Үүний улмаас Улаанбаатар хот өтгөн утаанд хучигдаж, нэвтэршгүй манан дунд оршино. 11-2 дугаар сар хүртэл үргэлжлэх өвлийн улиралд тус хот мананд хучигдаж, 17 зууны үеийн Англи шиг харагдана.

Монголын эдийн засгийн өсөлт тэсэрч, дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засаг болж байсан 2000-аад оны үед агаарын бохирдол газар авч эхэлжээ. Тухайн үед зудтай хүндхэн өвөл болсны улмаас олон мал үхэж, малчид эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн боломж хайн Улаанбаатар хотыг зорьжээ. Хотод шилжин ирэгсэд гэр, зуух худалдан авч, нэг газар олж төвхнөдөг бөгөөд энэ хандлага нэмэгдэж, үүнийг дагаад агаарын бохирдол ихэссэн байна. 2010 он гэхэд 800 мянга гаруй шинэ оршин суугч Улаанбаатар хотод иржээ. Дэлхийн хамгийн их бохирдолтой хоёр дахь хот бол Улаанбаатар гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байна. Дэлхийн хамгийн их бохирдолтой хотоор Ираны Ахваз хот ордог. Үүнээс хоёр жилийн дараа Улаанбаатар хотын гэр хорооллын дүүргүүдийн агаарын бохирдол тус улсын заасан стандартаас 10 дахин их хортой болсон байна.

Шатсан нүүрснээс гарах хорт утаа нь багтраа, уушгины хатгалгаа, зүрхний өвчин, уушигны хорт хавдар, тэр ч байтугай цаг бусын үхлийн шалтгаан болдог. 2011 онд Канадын Барнаби дахь Саймона Фрейзера их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар, Улаанбаатарт нас барсан хүмүүсийн 10-ны нэгт агаарын бохирдол нөлөөлсөн байдаг байна.

Харин агаарын бохирдол жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай авч үзье. Монголын улирлын шинжтэй агаарын бохирдол болон ургийн эндэгдэл хооронд нэлээд их статистик хамаарал байгааг АНУ-ын Лос-Анжелес хотын Хүүхдийн эмнэлгийн “Сабан” судалгааны хүрээлэн 2014 онд хийсэн судалгаагаараа нотолжээ. Тавдугаар сард жирэмсэн 1000 эмэгтэй тутмын 23 нь сайн дураараа үр хөндүүлж байсан нь 12 дугаар сард буюу агаарын температур -40 хэм хүрдэг үед 73 болж өссөн байна. Улирлын онцлог болон үр хөндөлт хоорондын хамаарлыг харуулсан уг судалгааг 10 мянган эмэгтэйгээс авсан мэдээлэлд үндэслэн гаргасан байна.

Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлдөг болохыг сайн судлаагүй ч гэсэн агаарын бохирдол жирэмсэн эхчүүдэд нөлөөлдгийг Монголын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн профессор Л.Дэлгэрзул нотолж байна.

Түүний хэлснээр, агаарын токсины түвшин илүү өндөр байдаг 11-1 дүгээр сарын үед үр зулбалт илүү нийтлэг тохиолддог байна. Мөн тэрбээр, “энэ гурван сард жирэмсэн болсон эхчүүд хүүхдээ гүйцэд тээх боломжгүй. Эмэгтэйчүүдийг олон хүүхэдтэй болохыг Монголын Засгийн газар дэмждэг боловч хүүхэд эрүүл төрөх асуудалд анхаарал тавьдаггүй” гэж ярив.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 23, 2015 1:32:19 pm )

    хуц

  • зочин (December 23, 2015 3:46:47 pm )

    Агаарын бохирдол ганцхан ард түмэнд л нөлөөлөөд дээд дарангуйлагчдад хүрдэггүй юмуу тэд юугаар амьсгалаад байнаа .Идэж ууж асгахын төлөө бохир агаар бол яамай л байна байх даа.

antalya rent a car