СУИС-ийн цэнгээнт бүжгийн багш н.Ганбаяр өнгөрсөн зун 16 оюутанг Хятад руу авч яван жуулчны баазад цалин өгнө гэж гурван сар бүжиглүүлжээ. Ингэхдээ сургуулийн нэр барьж эцэг, эхчүүдтэй гэрээ хийсэн байна. 3 сар бүжиглээд сургалтын төлбөр болгож 2.4 сая төгрөг өгнө гэж. Оюутнууд Хятадад очоод банзан нааран дээр унтаж, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож, өглөө 8.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд байдалд байсан байна.
Оюутнуудын дунд нэг гар утас өгсөн бөгөөд тэр нь бараг л Монгол руу холбогдох боломжгүй. Хариуцаж авч явсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд “Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа” гэж ярьдаг байж. Ганбаяр гэх тэр багш оюутнууд дээр цөөхөн удаа очсон бөгөөд “Багшаа буцъя. Энд хоол унд, ажиллах орчин маш хүнд байна. Хятадууд дээрэлхэж байна” гэхэд нь “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног” гэсээр 9-р сарын 01 хүргэсэн байна. Улмаар хичээл эхэлснээс нилээд хугацааны хойно Монголдоо ирж. Гэвч энэ явдлыг сургуулийн захиргаа нь мэдээгүй байсан бөгөөд оюутнуудыг тасалснаар тооцон, одоогоор “Шалгалтад оруулахгүй. Төлбөрөө хийхгүй бол төгсгөхгүй, Жилийн чөлөө өгнө” гэж байгаа аж.
Харин Ганбаяр гэгч одоогоор ажлаа хийхгүй байгаа бөгөөд хүүхдүүдэд өгөх 2.4 сая төгрөгөөс нэг хүүхдэд 700 мянга орчим төгрөг өгөөд “Би Хятадуудад хулхидуулчихсан. Холбогдож чадахгүй байна. Та нарын мөнгийг өгч чадахгүй” гээд утсаа ч авахгүй сураггүй алга болжээ.
Бид энэ асуудлаар СУИС-ийн захиргаанаас тодруулахад ийм зүйл болсон нь үнэн. Гэхдээ сургуулийн захиргаанаас албан ёсоор шийдвэр гаргаагүй байгаа. Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Үүнд тус сургуулийн захиргаа хариуцлагатай хандаж оюутнуудынхаа эрх ашгийг бодолцож үзэх биз ээ. Ямартай ч ийм нэгэн залхай багшийн гайгаар оюутнууд хохирч үлдэх ёсгүй.
Д.Үржин
Today.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (December 22, 2015 3:15:49 pm )
ҮХЭР МОНГОЛЧУУД ҮХРЭЭРЭЭ ДУУСНА.
-
Kk.kk (December 22, 2015 5:30:08 pm )
Ta mongol hvn bish vv shalgaltand ni oruulaad asuudliig ni shiidej uguh blgvi dee
-
Anonymous (December 22, 2015 5:43:36 pm )
ter muu ganbayriig olj duujil yasan aimhai etseg ehchuud ve? ta nar iim muu lalriin zurgiig ni taviach buldugduh yumsan
-
Anonymous (December 22, 2015 6:37:30 pm )
Хятадын гэрээ таалагдаагүй бол юугаа хийж ажилласан юм та нар ч буруутай ш дээ
-
zochin (December 22, 2015 6:43:33 pm )
suis iin zahirgaatai hatuu tootsoo hiigeechee etseg ehchuud ee
-
mend (December 22, 2015 6:48:21 pm )
bujgiin surguulin teneg zahirald arga hemjee avaachee
-
од (December 22, 2015 7:00:27 pm )
худалдчихаагүй нь их юм. тэр багш нэртэй шуналын бузрыг яая даа. хорихлоор өршөөгөөд гаргачихна. яаж ч чадахгүйг Ерөнхийлөгч нь баталгаажуулчихсан юм чинь.
-
DUB (December 22, 2015 7:00:42 pm )
Энэ асуудлыг эцэг эхчүүд хуулийн байгууллагад өгөөч. Эрэн сурвалжлуулахад тэр муу хаачдаг юм
-
ZOCHIN (December 22, 2015 7:38:05 pm )
Unen shuu shuuged ugch inrerpoloor hailga.Suis zahirgaa oyutnuudaa boddoggui tulbur l avch bval boloo yu!!!! Surgalt tulburuu oloh gj yvsan huuhduudiig boddoggui mal zahiral ve uurt iim asuudal tulgarval yah boldoo.Etseg ehchuud n ch gsn tssagsaa shuuheer yvaach.
-
цэцэг (December 22, 2015 8:39:29 pm )
Энэ сургууль нэрнээс цаашгүй захарсан газар гэдэг нь анзаарагдсан тэр үед гайхаад өнгөрсөн
-
зочин (December 23, 2015 9:08:43 am )
ЭНэ улс 12 оноос хойш яг захиргаагүй боллоо, АН бүгдийг сүйтгэж байна даа, яана даа, яаж буцааж эмхэлж авна даа
-
зочин (December 23, 2015 10:38:10 am )
Буцааж эмхэлэн гэж хэцүү дээ яан даа
-
зочин (December 23, 2015 12:35:42 pm )
Сүртэй юм алга янханууд бн жуулчиний газар гэхээс ичихгүй байна да хятадад хүүхэн мундсан биш урлагийнхан СУИС иимл хүмүүс бэлдж бн өвчин авснийг шалгуул гэмгүй монголтой суугаад гэм тарийн янхануудчин
-
ezengui tur (December 23, 2015 3:42:13 pm )
Ene 25 jil gants ololt amjilttai hiigdsen ajil hunii naimaa shu de ard irgedee gadnii ulz oronuud ruu buunuur ni booliin hudulmurt yavuulsan, Odoo ted nar ni hussendee ch yavaagui heden tsaas oloh geel nasaaraa hunii nutagt zovj baian. Mongold baigaa ar geruudee tejeej baina ene bol yuruusuu tseverhen hunii naimaa booliin geree. Ontslog ni ih bolovson argaar amidraliin tuluu ungutei uudtei hun bur ni gadagshaa garaad duuslaa. Mongol betgersen tarchilsan ger buluudeer duurlee, emee uvuu ni ach zeegee , ur huuhed ni eteseg ehee , ah duu hamaatan sadantaigaa eh orondoo eleg buten amidran suuh tsag hezee ireh ve?????????????????????????????
-
Anonymous (December 24, 2015 5:59:29 am )
Ganbayar gej Hatantuuld bujiglej baisan uu?
15 Comments