Монголын үндэсний супер лигийн улирлын 21 дахь тоглолт Лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшингөөр ахлуулсан “Их өргөө Аравтууд”, залуучуудын шигшээ багын тоглогчидоор хүчээ зузаатгасан “Архангай Лидерүүд” багуудын тоглолт лигийн сонирхолтой нэгэн тоглолт болох нь тодорхой байсан гэхэд болно. Тоглолт эхнээсээ “Их өргөө Аравтуудын” давамгайллаар эхэлсэн юм. Тэднийг С.Өрнүүнбилэг 26 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тэргүүлсэн бол өөр гурван тоглогч 20+ оноо авсан нь М.Бадрах 22 оноо, Д.Мөнхтүвшин 22 оноо, Ш.Сэдбазар 20 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэн сайн тоглолтуудаа үзүүллээ. Багийн бусал залуус төдийлөн хангалттай байгаагүй ч гарааны тоглогчид сайн байснаар тэд хожил авсан юм. Мөн Б.Мөнхбатын Chu Madaubum дээр хийсэн маш сайн хамгаалалтыг онцлох нь зүйтэй байх, тэрээр хамгаалалтанд сайн ажиллаж Chu Madaubum ердөө хоёр оноо авсан юм.
Харин “Архангай Лидерүүд” өнөөдөр хожигдсоноор улирлын 3дахь хожлоо мөн 3-3 болж тэнцээд байгаа юм. Э.Дөлгөөн гайхалтай тоглолтуудаа үргэлжлүүлж багаа тэргүүлсэн ба тэрээр 23 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм. Түүнд Очирбат 21 оноо, 14 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тусалсан ч багийн бусад залуус хангалттай байсангүй Б.Батзолбоо, СhuMadaubum нарын муу тоглолт тэдний хожигдсон гол шалтгаан байсан гэж болно. Chu Madaubum 22 минут тоглохдоо ердөө гурван оноо авсан бол, Б.Батзолбоо тоглолтын турш авсан 19 онооны 14 нь тоглолт тодорхой болсон байх үед авсан юм. Улмаар Лидерүүд энэ тоглолтонд хожигдож ээлжит ялагдлаа хүлээлээ.
Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.