antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2015 16 comments

1-20 хүртэлх бүс буюу баян, ядуугийн ялгаа

нийтлэсэн Admin

1334

Улстөрчид баян, ядуу иргэдийнхээ тоог гаргахаар нийт иргэдээ 20 бүсэд хуваасан. Бүсийн тоо бага байх тусам тухайн өрх ядуу гэсэн үг. Харин 18-20 гэсэн бүсэд багтаж байгаа иргэд баян бүсийнхэн болно гэсэн үг.

Учир юун гэвээс Засгийн газар бүсээ чангалах нэрийн дор энэхүү судалгааг хийлгэж байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Ер нь тэгээд 1 сумаар 2 туулай буудаж байна гэсэн үг л дээ. Нэн тэргүүнд Хүний хөгжил сангаас сар бүр хүүхэд бүрт олгож буй 20 мянган төгрөгийг хэмнэх үүднээс энэхүү алхамыг хийсэн гэж байгаа. Жил бүр төрж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь төсөвт хүндрэл учруулж байгаа гэдэг тооцоог улстөрчид хийсэн байна. Тодруулбал, жил бүр нэмэгдэж байгаа хүүхдийн тоогоор улсын данснаас 20 мянган төгрөг сар бүр үр ашиггүй зарлагадаж байгааг улстөрчид маань мэргэн ухаандаа тунгаасан байна. Энэ оны байдлаар л гэхэд нэг сая 27 мянга орчим хүүхэд 240 тэрбум төгрөг 20 мянга нэрийн дор авсан юм байх.

Тиймээс дээрх төсвийг 40 хувиар танах саналыг Засгийн газар гаргасны дагуу ирэх оноос эхлэн дээрх бүсчилсэн байдлаар мөнгийг тараах гэнэ. Өөрөөр хэлбэл, 1-17 дугаар бус буюу ядуу болон дундаж айл өрхийн хүүхдүүд л мөнгө авах эрхтэй гэсэн үг.

Хүүхдүүдээ ялгаварлахаас өөр аргаар бүсээ чангалж чадаагүй улстөрчид өнгөрсөн хугацаанд байдгаараа муугаар хэлүүлсэн учир энд тэднийг муулахыг хүссэнгүй. Харин ч тэд ард түмнээ 1-20 хүртэлх бүсэд хувааж, баян, ядуугийн ялгааг гаргах томоохон судалгааг эхлүүлснийг нь сайшаах хэрэгтэй. Мөнгөн дээр дөрөөлж гаргасан судалгаанд хэн ч буруу мэдээлэл өгч, худал үр дүн гарахгүй гэдгийг тэд хамгаас сайн мэддэг учир иргэдийнхээ халаасыг тэмтрэх ухаалаг шийдвэр гаргасан.

Ядуу болон дундаж өрхүүд хүүхдүүддээ мөнгийг нь авч өгөхийн төлөө 1-17 дугаар бүсэд багтахын төлөө үхэн хатан зүтгэх нь тодорхой. Энэ нь өнөөг хүртэл мөнгө авсан хүүхдүүдийн 60 хувь нь байх ёстой гэсэн тооцоог улстөрчид гаргасан. Хэтэрвэл хэрхэхийг тэд мэднэ.

Харин өөрсдийгөө баян гэж үзэх нэг хэсгийнхэн 18-20 дугаар бүсэд багтах учиртай. Тэд эрхбиш нэр, нүүрээ бодоод энэхүү бүсийг сонгох нь гарцаагүй биз. Ингээд л улстөрчид аль ч байгууллагын хийж чадаагүй баян, хоосны ялгааг гаргасан судалгааг хийнгээ төсвийн мөнгөө хэмнэчихэж байгаа юм. Ийм л ухаантай улстөрчидтэй ард түмэн шүү дээ, бид.

У.Жанцан

Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • иргэн (December 22, 2015 3:01:07 pm )

    Төрөөс төрсөн тэр бумтануудын хөрөнгийг ард түмэнд ил болгох цаг ирэх байх да.

  • Gambaa (December 22, 2015 3:08:06 pm )

    Tsuwdaa gedestei gahai tolgoitoi Nohoig alah yumsan!!!!

  • Tsetsge (December 22, 2015 5:12:26 pm )

    ih yumanda uhaanaa zarj de

  • Irgen (December 22, 2015 5:16:07 pm )

    Gadaad ornuudin huulig huuldaad bdag l yu bn le,shineer tursun huuhded tetgemj ugdug orni huulig huulchih honshoortoi ni bhgui l de

  • ард (December 22, 2015 5:56:07 pm )

    Ичдэггүй юм бх даа нэртэйгээр нь хүүхэд төрүүлж болохгүй гээд хууль гаргачихаач 200000 төгрөг өгч бга биш дээ 20000 төгрөгийг юугаа харамладаг бнаа өөрсдөө бол энэ мөнгөөр юу хийх бол асуух юмсан

  • Ц.Со.Б. (December 22, 2015 6:36:23 pm )

    Ард түмнийхээ ирээдүй үеийг ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй гэдгийг \Үндсэн хуульд заасан\ энэ нэг тэнэг С.Эрдэнэ мэдмээр юмдаа. Энэ чинь үндсэн хууль зөрчсөн хэрэг шүү тэнэгээ. Цэцэд өгөх хэрэгтэй иргэдээ. Удахгүй өөрийн вант улс Баянголынхондоо өгөх хууль баталчихаач Эрдэнэ гуай. Үймээн дунд амжуулж байгаа гэвэл тэнэг зүйл шүү.

  • DUB (December 22, 2015 7:11:18 pm )

    Бидний хүүхдэд 20 мянган төг өгөөч гэж анх хэн ч гуйгаагүй. Өөрсдөө л амалж гарч ирж ирсэн. Хэлсэн амнаасаа буцсан хүнийг монголчууд үздэггүй. Буцсан хүн буухын цондон

  • Зочин (December 23, 2015 12:11:41 am )

    Эд нар Сонгууль ойртохоор хогийн Манж санаа байнга гаргаж байх юмаа. Судалгаа хийсэн, хийгээгүй ард түмэн ядуу амьдрах гэж зовж байгааг мэдсээр байж муу малнууд. Ард түмнээ л судлаах байх юм хийх юм олдохгүй байгаа юмуу. Энэ Монголд орж ирээд эзэн суугаад байгаа Хужаа нараа судлаад гаргаж зайлуулж өгөөч. Тэгвэл харин би та нар сар болгон 20 мянган төгрөгийг чинь өгье.

  • Anonymous (December 23, 2015 3:32:43 am )

    3 jiliin umnu yabuulsan bolson sudalgaagaa boditoi gej bodood bgaa yum bhdaa. Eruusuu eej aabiinh n sard tulj bgaa HHOAT-aas huuhdiinh n toogoor 20,000 tugrugiig chuluuluud l ugchuuchdee, amitnii ursiig alag uzej UNDSEN HUULIA zurchij bhaar!!!

  • zochin (December 23, 2015 9:33:45 am )

    ard tumni baylagin mongig ard tumni huuhduudded yalgabarlan gaduurhaj ogno gedeg baij bolohgui hereg.

  • Мөнхөө (December 23, 2015 1:10:51 pm )

    Хүүхдүүдийг ингэж ялгаварлах хэрэг байна уу. Өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь битгий өг

  • zochin (December 23, 2015 1:27:22 pm )

    АН-ын тэнэгүүдээ өөрсдийн бүсээ чангалж чадаагүй байж хүүхдийг алагчлан үзээд байхдаа яадгийн .Өгвөл адилхан өг.Эсвэл бүгдийг боль.Тэртээ тэргүй та нар 16 онд улс төрөөс арчигдана.

  • 7 буудлын Долгор эмээ (December 23, 2015 3:35:33 pm )

    Энэ муусайн юмнуудыг шоронд хийгээд өгчих. Улс төрийн хүчин байдаггүй юм байхдаа…

  • zochin (December 23, 2015 4:05:46 pm )

    20000 uguuch guigaagvi bhad uursduu hvvhdeer shoy hij garj ircheed odoo uursduu bayjichihaad nuguu hvvhdvvdee shoobdorloj bhshibdee

  • Ts.Elbegdorj (December 23, 2015 5:38:31 pm )

    ZUGEER L NOVSHNUUD. BUGDIIG CHIN TSAAZALMAAR BNA

  • n (December 24, 2015 12:21:17 am )

    ichih nuurgui erguunuud, huuhed yalgavarlaj bhaar, oorsdiinhoo idej uusan horohgonuudee huraalgaval taarna, uunees iluu yum bodoj olj, hiij chadahgui malnuud, 3-han saya hunig avaad yavj chadahgui erguunuud, oorsddoo zoriulsan, ard tumnig ulandaa gishgeh 1 huuli batluulaad ochnoon saya tig avch iddeg bizde luivarchid, ene gahaig harahaar uur hureh yum

antalya rent a car