Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар өчигдөр 0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах шийдвэрийг гаргав. Эдийн засаг хямарсан энэ жилийн нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байна гэсэн нийслэлийн тэргүүлэгчид маань нэг км авто замыг хэдэн төгрөгөөр тавьдагийг мэддэггүй юм уу эсвэл мэдэхийг хүссэнгүй юу.
Чингисийн өргөн чөлөөг Олимпийн гудамжтай холбосон буюу Гэрлэх ёслолын ордны урдах дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2014 оны аравдугаар сард нийслэлийн Авто замын газрын захиалгаар “М Си Эс Проперти” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар ЭСТО ХХК шинэчлэн барьжээ. Зам шинэчлэгдсэнээр хоёр урсгалтай байсан хуучин зам дөрвөн урсгалтай болж, замын хоёр хажуугаар 587 м газарт ус зайлуулах байгууламж, 1234 м урт L-хэлбэрийн хашлага суулгасан гэнэ.
Уг замын ажил өнгөрсөн аравдугаар сард дуусаж, Улсын комисс хүлээн авахдаа хамгийн сайн гэсэн үнэлгээгээ өгөхөөс гадна хотын төв хэсгийн түгжрэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр айлджээ. Дээрх авто зам ашиглалтанд орсон ч хотын зам түгжирж байгааг захын иргэдээс асуухад хэлээд өгнө.
Дээрх замыг “М Си Эс Проперти” ХХК хувийн хөрөнгөөр барьж, нийслэл худалдан авах гэрээг тухайн үед хийсэн байна. Уг 0.5 км авто замыг худалдаж авах мөнгөн дүнгийг 2015 оны Нийслэлийн төсвийн тодотгол хийх үеэр худалдан авах хөрөнгийг шийдсэн аж.
“М Си Эс Проперти” ХХК-ийн хувьд уг замыг тавих бас нэгэн шалтгаан нь Shangri-La зочид буудлын үйлчлүүлэгчдийн автомашин зорчих юм.
Ямар авто зам гэхээрээ 0.5 км авто зам 1.5 тэрбум төгрөгөөр баригдсан учрыг гайхаад олохгүй байна. Гэтэл энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замыг 6.1 тэрбум төгрөгөөр барьсан. Дээрх мөнгөн дүнгийг 11 км авто замд хуваахад 1 км авто замыг дунджаар 556 сая төгрөгөөр барьсан дүн гарч байгаа юм. Мэргэжилтнүүдийн хувьд ч нэгж км замын өртөг 515-530 сая төгрөгт багтдаг гэдгийг хэлж байсан удаатай. Иймд 0.5 км авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах арай л үнэтэй биш үү гэж хотын удирдлагуудаасаа асуумаар байна.
Т.Буянаа
Доргио.мн
Холбоотой мэдээ
-
Мөнх (December 22, 2015 2:10:22 pm )
Хамаагүй ээ, дээдсүүд л хувааж идэж байгаа юм чинь
-
Anonymous (December 22, 2015 2:30:06 pm )
ichej zobohiig medehgvi ulsuud yumaa tsag n bolohiir bvgdiin n shorond hiij shond olgo
-
Anonymous (December 22, 2015 2:42:28 pm )
Uursduu zoruylj zam tabchihaad ulsaas mungu abdag mcs
-
зочинг (December 22, 2015 3:57:17 pm )
за даа хамар ганмөмөр идэх гэж л хийлгэхгүй юу… хэдэн цэвэрлэгч хариуцаад удирдлагын академийн дотуур байранд ажиллаж байсан наад хамар гантөмөр чинь түзрүүний бөөс толгойд гарна гэдэг шиг нийслэлийн орлогч болоод одоо мөнгө идээд эхэллээ. шоронд л орно биз новш мулгуу юмнууд дүр эсгэсэн албан тушаалд дуртай баасны хар хэрээ_
-
germany (December 22, 2015 4:39:41 pm )
Mongoliig 60-70 onii mukhuuj baina doo!!! Unendee bol jinkhene LENIN bagshiin surgaaliin khuukhduud!!!Udakhgui 80- oniikhon uls ornoo avch yvakh saikhan ireedui MONGOL ulsad baina.Butsaad mungu kheregledeg ue MONGOL-d irnee!!!
-
sda (December 22, 2015 6:25:15 pm )
uul sda odjargal 2sda niileed mongo hulgailj baigaa 1 helber baihgui yudaa ed nar ingej l bidnii tatvariin mongoor garaa ugaadag baihgui yu tegeed hulgailsan mongo ni offshore dans ruu ain
-
shaxaa (December 22, 2015 6:28:21 pm )
shaxaanii naimaa gedgiig jinhene xaruulj bnaa
-
zochin (December 22, 2015 8:02:59 pm )
songuuliin mongoo l beldej baigaashdee, hulgaich nar…ATG HARDAGGUI, SONSDOGGUI YUM BAIHDAA
-
зочин (December 22, 2015 8:22:14 pm )
М си эс проперти ххк юу хийдэг компани вэ эзэн нь хэн бэ гадаад уу дотоод уу хажуу талын барилгын эзэмшигч үү орчноо тохижуулсан уу газраа яаж олсон бэ хүүхдийн парк хаачив нацагдоржийн хөшөө хаачив хэн зам барихыг зөвшөөрөв замыг 1;5 лэрбумаар худалдаө авахыг хэн зөвшөөрөп ХАХУУЛЬ хэдийг хэнд өгөв асуулт ч их байна даа хамгийн сүүлчийн асуулт хэнд энэ байшин замыг барьж өгч байгаа юм луйварчин улсаа зарсан хүнээс бусаз жирийн иргэн энэ барилгад орох эрх бий юу улаанбаатарт ч ийм байшин их болж байна даа
-
bold (December 22, 2015 10:28:06 pm )
ard tumeen arai dendlee ene luivarchid bosoh tsag boljeeeee
-
Зочин (December 22, 2015 11:05:36 pm )
энд ард түмэн цөхөрч байна. Энэ хэдэн мөнгө угаадаг луйвар чинь гаруудыг бөөнд нь цуглуулж байгаад амь асуух юмсан. Олноор нь бариад байгаа шоронг ядаж дүүргэх юмсан ссдаа
-
Мгл (December 23, 2015 2:06:01 am )
Мсиэс хуухдиин паркын газар хахуульдаж авч, зовхон оортоо ашиг олох зочид буудлын барилгаруу явсан зам зогсоол барьж улсаас монгииг нь нугалж авч байгаа нь арай дэндуу шинжгуй зан, таван толгой гм очноон ниитиин омчииг луйвараар авчихаад ханадаггуй, дээр нь бялдууч авилгач тушмэдииг бохолзуулэхээ гайхуулж байх шив
-
зочин (December 23, 2015 4:23:41 am )
Төрийн хулгайчуудын мөнгө угаах шинэ арга.Манайхан Монголчуудаа шулах арга мунадахгүй юмаа.Чааваас.
-
үнэн (December 23, 2015 6:59:19 am )
батүүл баттулга хоёр 500 саяыг нь хувааж авсан. чишш чимээгүй. нянгар гантөмөр 50 саяыг авсан .
-
гггг (December 23, 2015 8:00:33 am )
одоо бүр амар зам тавиад л засгаас мөнгө авдаг наад зам чинь ард түмний өмч өмхий буурал төгцөг батүүлээ үхэж далд ормор
-
Зочин (December 23, 2015 8:58:22 am )
Одоо болох, болих болсон юм биш үү.
-
зочин (December 23, 2015 9:16:23 am )
Батүүл 1 тэрбумыг хусчихсан байна ш дээ, хуулийнхан одоо шалгаач ээ, жирийн иргэд 10 мянган төгрөг хулгай хийхэд ял авдаг биз дээ, ижил тэгш хандаач дээ, энэ улсыг ард түмнийг хуулийн байгууллагатай нь басамжилж байгаа юм биш үү,
-
Ббб (December 23, 2015 9:21:22 am )
Өмнө нь өөрсдийн нүүрсний зам Ухаа худагийн замыг улсад шахсан туршлага бий.
-
Зар (December 23, 2015 12:11:33 pm )
Зам өндөр үнээр худалдаж авна. Зарах хүн байна уу
19 Comments