antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2015 20 comments

Голомт банкны ажилчид үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна

нийтлэсэн Admin

140130 golomtbank

Голомт банк “дампуурах” тухай яриа оргүй биш гэдэг нь үйлчилгээнээс нь харагдаж байна. Нэгэнт “хаалгаа” барихаа мэдсэн тус банкны ажилчид “Хаан” шиг загнаж, үйлчлүүлэгчидтэйгээ “боол” мэт харьцаж байна. Уг нь харилцагч “хаан” гэдэг ч Голомт банкинд энэ нь эсрэгээрээ үйлчилж байгаа юм. Үүнийг жирийн иргэдэд тулгарсан олон баримтаар нотлоё!

Голомт банк өөрсдийгөө “Анхдагч” гэж тодорхойлдог юм байна. Үүнийгээ ч тэд харуулж иргэдээ дарамтлаж, доромжилдог шинэ “Үйлчилгээг” эхлүүллээ. Шинэ үйлчилгээгээ тэд ингэж эхлэж байна…

Баримт-1:

Голомт банкны “Цэцээ гүн” салбар… Үйлчлүүлэгчээ дарамтладаг, доромжилдог шинэ“үйлчилгээг”эдийн засагч н.Ганзул маш сайн хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр харилцааны соёлгүйн дээр үйлчлүүлэгч, харилцагчаа “зодохоос” наагуур аашласан байна. Эдийн засагч н.Ганзул нь төрөөд удаагүй нялх биетэй харилцагч руу ажлын цаг дууссан шөнө дөлөөр залгаж, жирэмсний дикретээ авчихсан бол зээлээ хаа гэж загнаж, эрхийг зөрчжээ. Үүнийг иргэн Ш баримтжуулан манай редакцад хандсан юм.

– Иргэн Ш ажил хийж байхдаа цалингийн зээл авсан. Эрхийнхээ дагуу, хуулийн хүрээнд, банкны шалгуурыг хангасны эцэст цалингийн зээлийг банк олгосон.

– Иргэн Ш жирэмсний дикретээ авсан болохоос ажлаасаа гараагүй. Үйлчлүүлэгч Ш хэзээ зээлээ хаах нь түүний эрхийн асуудал.

Гэтэл Эдийн засагч гэх н.Ганзул \2015 оны 12 сарын 17-ны 18 цаг өнгөрч байхад\ утсаар залгаж доромжлохын хэрээр зээлээ хаа гэж дарамтласнаас болж дөнгөж төрөөд удаагүй нялх биетэй эх цочролд орж, биеийн байдал нь тавгүйтжээ. Харилцагчдыгаа дарамтлаж, доромжлодог шинэ үйлчилгээг аргагүй анхдагч гэх тодотголтой голомт банк нэвтрүүлж эхэлсэн нь энэ юм.

Хүний эрхийг зөрчин “Хаан” шиг загнах эрх Голомт банкны ажилчдад байхгүй.

1450410184_golomt-zurag

Баримт-2:

2014 онд Голомт банкыгGlobal Banking & Finance Review awards-аас “Монгол улсын шилдэг иргэдийн банк”-аар өргөмжлөсөн байх юм. Ямар шалгуураар энэ өргөмжлөлийг Голомт банк хүртсэн нь “ГАЙХМААР”…

Жирийн нэг хувийн байгууллагад ажилладаг энгийн нэг татвар төлөгч 2012 онд Голомт банкинд хадгаламж нээсэн байна. Сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэн хоёр жилийн дараа буюу 2014 оны 11 сард хадгаламжаа авахаар тус банкинд хандсан боловч хадгаламжийн мөнгийг нь олгох гэж долоо хоног чирэгдэл учруулав.

Мөн л Голомт банкны Цэцээ гүн салбар… Үйлчлүүлэгч Ш хадгаламжаа хаалгахаар очиход сүлжээ тасарсан гээд хадгаламжийг нь олгосонгүй. Ингээд нэг өдөр өнгөрлөө. Ямар ч салбараас хадгаламжаа авч болно гэсний дагуу 3-4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний салбарт нэг цаг гаруй очерлосны дараа теллер нь “Энэ хадгаламжийн үйлчилгээ одоо байхгүй, хаагдсан, анх нээлгэсэн салбараасаа ав” гэж буцааснаар дахин нэг өдөр чирэгдэл учруулав. Ингэж өнгөрсөөр амралтын өдөр таарч долоо хоног өнгөрсөн байна.

Хоёр жил хуримтлуулсан хадгаламжаа долоо хоног хөөцөлдөж авсан жишээ Иргэн Ш-д тохиолдсон юм.

Голомт банк “Монгол улсын шилдэг иргэдийн банк” өргөмжлөлийг хүртсэн “нууц” үүгээр нотлогдож байна. Үйлчлүүлэгч, харилцагчдадаа чирэгдэл учруулдаг, хаагдсан үйлчилгээгээ мэдэгддэггүйгээрээ тэд “шилдэг” болжээ.

Эцэст нь энэ бол зөвхөн иргэн Ш-д тохиолдсон явдалыг баримттайгаар энд өгүүлэв. Голомт банкны ажилчид болоод үйлчилгээний талаарх олон баримт бий. Эдгээрийг цувралаар бид хүргэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (December 19, 2015 6:37:21 pm )

    Golomt ggui l bank sh dee. Zarim 1 xumuusiin xariltsaanaas l bolj bgaa baix

  • Зочин (December 19, 2015 7:01:32 pm )

    Бусад банкинд байхгуй олон зуйл бичуулж байж,бас тууниЙгээ ахлах теллерээрээ шалгуулж байж арай нэг гуйлгээ хийнэ Уйлчилгээ удаан гэж харин таатай даа

  • ZAltaaochin (December 20, 2015 3:03:10 am )

    Golomt banknii uilchilgee mash sain. Yamarch chiregdel baihgui . Manai darhanii golomt bankniihan uilchluulegch Xaan gedgiig jinhene utgaar ni medruuldeg hamt olon.sh dee

  • zocnin (December 20, 2015 8:17:19 am )

    biti xydla yari golomt bank xvnd cyrtaltai nni vnenhsde mongoo abax gd ocixoor mongo bxgyo gej xoihslyyldag oorixo mongiig abax gej ocixor xvneec mongo gyi bga ymhsig boldg ni vnen

  • bi (December 20, 2015 10:24:14 am )

    Dans neelgii gej bodoj bsn boliloo,eemer yum bee yasan..

  • Zochin (December 20, 2015 11:25:42 am )

    Хүнд суртал, удаан, их зан гээд үйлчилгээний байгууллагад байж болохгүй бүхэн байдаг. аль дээр үед тийм байсан 2008 онд залхаад дансаа хааж өөр банк сонгож байлаа. Одоо бол бүүр хэцүү гэдэг юм билээ.

  • bidzochin (December 20, 2015 11:29:35 am )

    ene banknii manejment mash myy hymyys chsdvargyi

  • зочин (December 20, 2015 12:26:59 pm )

    gaigvishdee

  • Tuvuu (December 20, 2015 12:52:13 pm )

    Yo TDB 120 myangatad bdag salbarynhan aimshigtai buduuleg hunii uuduus bokhi zajilaad tas tas dugargaad l

  • Зочин (December 20, 2015 1:35:52 pm )

    Зоригт оо муу санаа эзнээ отно гэгчээр болдог юм бож л байна даа.

  • Anonymous (December 20, 2015 2:52:57 pm )

    darhanii golomt ih zantai. yaravgar ediin zasagchtai nudnii shiltei daravgar dargatai

  • Anonymous (December 20, 2015 3:01:11 pm )

    Darhanii golomtiin uuganaa gej gar hardag neg gar bg. aihtar jaal bgaam daa

  • irgen bat (December 20, 2015 4:28:49 pm )

    baiguullaga ene bankruu toriin banknaas shiljlee zeeliin vldegdel deer baahan bichig barimt shaardsn asuudaltai amitad baina golomtoo gej

  • Зочин (December 20, 2015 5:57:35 pm )

    Голомт банк сайн банк. Бид банкуудаараа оролдох хэрэггүй.

  • mengu (December 20, 2015 6:58:11 pm )

    дампуурана гэдэг нь иргэдийн хадагламжын мөнгө АНОД шиг болно

  • Харилцагчид (December 20, 2015 9:35:28 pm )

    Голомт банкны удирдлагын анхааралд санал болгоход: Өөр банкны үйлчилгээтэй харьцуулахад үнэхээр аль ч салбарын ихэнх ажилтнууд нь харицааны соёл маш муутай, үйлчилгээ их удаан, юм асуухад их тоймжиргүй ханддаг. Уг нь бол түргэн шуурхай, харилцааны соёлтой, харилцагчдаа хүндэтгэж хандвал хүн болгон л баярлаж талархана шүү дээ энэ талаар анхаарах хэрэгтэй санагддаг. Харин хаан банкны үйлчилгээ бол маш сайн санагддаг, Төрийн банк гоомтоос арай дээр

  • Сайн бод (December 21, 2015 10:40:50 am )

    За Голомт-оор оролдоод эхэллээ. Үйлчилгээний асуудлыг нь Голомтынхон анхааралдаа авч сайжруулах ёстой шүү. Харин яагаад энэ банкны талаар таагүй мэдээлэл сүүлийн үед их давтамжтай гарах болсныг бодох нь зүйтэй, бас Улс төржилт явагдаад эхлэв үү? Бизнес рүү Улс төрийнхөн бага хутгалдаасай, олон Банк дампууруулж, олон Уурхайг гацаалаа, одоо болно ш дээ

  • Julie (December 21, 2015 4:44:40 pm )

    TDB -ний teller Баянцээл салбарын Алтантүлхүүр соелтои шуурхай. Надад сайхан сэтгэгдэл үлдсэн.

  • Anonymous (December 21, 2015 5:34:10 pm )

    Luibiar hideg yum bishvv

  • Анхаар (December 21, 2015 9:46:32 pm )

    Голомт банк бүтэхгүй ээ. Харилцааны менежер нь гар харна, чадвар муутай. Зээл авах гэж бөөн юм болсон. Харилцаа гэж маш муу. маш өндөр барьцаа аваад багахан зээл өгнө. Хүний хөрөнгийг үнэгүйдүүлнэ. Голомтоор үйлчлүүлж хэрэггүй дээ.

antalya rent a car