antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 20, 2015 Comments are off

Төв ургац баг 2 дахь хожлоо авлаа

нийтлэсэн Admin

145058073556761aff02a59

Мөн Төв ургац баг энэ өдөр хамгаалалтандаа тун сайн байсан нь энэ өдрийн хожлын гол шалтгаан байсан гэхэд болно. Харин улирлын 3 дахь хожигдлоо амссан SBL Хасын хүлэгүүд хамгаалалтандаа тааруу байснаас гадна алсын зайнаас багаара 32 шидэж ердөө 6 нь байндаа туссан нь хожигдлын гол шалтгаан гэж хэлж болхоор байлаа. Энэ өдөр Хүлэгүүдээс Б.Билгүүн 41 оноо 10 самбар авсан бол Б.Батжавхлан 20 оноо 5 бөмбөг таслалт хийсэн бол багийн бусад тоглогчид тун хангалтгүй байлаа. Төв ургац баг 1-р тойргийн сүүлийн тоглолтоо Дорнод Танан гарьд багтай хийх бол SBL Хасын Хүлэгүүд ирэх лхагва гарагт Альянс Тех харцага багтай тоглоно.

ОУХМ Г.Ихбаярын 9 дугаарыг мөнхөллөө.

1-р тойргын 20 дахь тоглолт Дундговь Мон-алтуис СмартДорнод Танан Гарьд багуудын хооронд болллоо. Уг тоглолт Танан гарьд багийн холбон тоглогч Г.Ихбаярын хувьд мэргэжлийн түвшиний хамгийн сүүлийн тоглолт болж байгаа бөгөөд тэрээр 15 жилийн сагсан бөмбөгийн кареераа энд хүрээд өндөрлүүлж буй юм.Улмаар сүүлийн тоглолтоо хийж буй Г.Ихбаяр 6 оноо 7 оновчтой дамжуулалт6 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол О.Ууганбаяр 27 оноо 8 самбар, Б.Мөнхболд 25 оноо 7 самбар, О.Нямбаяр 16 оноо авч 102-93-аар 3 дахь хожигдлоо хүлээсэн юм. Харин Дундговь Мон-алтиус Смарт баг аль хэдийн туршлагатай баг болсоноо зарлаж 4 дэхь хожлоо байгуулсан бөгөөд тэднээс Кашип Уатсон 35 оноо 13 самбар, А.Гансүх 4 тоглолт дараалан 20-оос дээш оноогоор багтаа тусалсан бол Б.Дархантөгс 16 оноо, Ц.Мэргэн 10 оноо тус тус авч жигд тоглолтыг харууллаа. Улмаар уг тоглолтын их завсарлагаагаар ОУХМ Г.Ихбаярт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ түүний сагсан бөмбөгийн талбайд өнгөрүүлсэн тоглолт бүрт бахархан талархаж Гавьяаны Алдарт цомыг 1 сая төгрөгийн хамтаар гардуулсан бол Дорнод Танан гарьд багийн зүгээс түүний 9 дугаарыг спортын төв ордонд мөнхжүүлсэн юм. Мөн үндэсний супер лигийн шилдэг шинэ залуу тоглогчын шагналыг ОУХМ Г.Ихбаярын нэрэмжит болгож буйгаа холбооны зүгээс зарласан бол Дорнод Танан Гарьд баг нэрээ өөрчилж Дархан Гарьдууд болж буйгаа давхар зарласан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car