antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2015 9 comments

Хятадуудад тусгай хамгаалалттай газар нутагт мал аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгожээ

нийтлэсэн Admin

0a3ba4a1a1c0363cc2528f823b3717b7

Н.Гүррагчаа

Дорнод аймгийн Сэргэлэн сумын засаг дарга Н.Гүррагчаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин байж Улсын тусгай хамгаалалттай газар Хятадуудад мал аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал, Н.Гүррагчаа 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хятадын Шинь Ян компаний захирал Зү Жин Жуньтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан тус сумын Яхь нуурт, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт мал аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон бөгөөд одоогоор тус хэсэгт хятадуудын 2000 гаруй мал өвөлжиж байна.

Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин байж олгогдсон тус зөвшөөрлийн дагуу  Сэргэлэн сумын Байгаль орчны улсын байцаагч Я.Ганзориг шалгалт хийхэд олон тооны ноцтой зөрчил илэрсэн төдийгүй үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхэд сумын засаг даргын зөвшөөрлийг шидэн, даапаалсан байна.

Угтаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2 дахь заалтад “Тусгай хамгаалалттай бүсэд гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар ашигуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг боловч Сумын засаг дарга нь хүртэл өмөөрсөн өнгө аястай байгаа юм.

Тодруулбал, уг зөвшөөрлийн талаар сумын засаг дарга Н.Гүррагчаагаас тодруулахад “Бид шаардлагад хангаагүй гэрээ байгуулсан байна хэмээн цуцлах хүсэлтийг хүргүүлсэн байгаа. Би өөрөө зөвшөөрөл өгөөгүй. Дархан газрын дарга н.Дашдорж буруутай олгосон. Тэр гэрээг нь цуцалж байгаа. Гэсэн хэдий ч Хятадын Ши Ян компани малаа хариулж буй малчдаа маш өндөр хөлсөөр цалинжуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд Сэргэлэн сумын 2-р багийн хоёр оюутан сурагчийн их сургуулийн дөрвөн жилийн төлбөрийг нь даахаар болсон байгаа” гэв.

98e4b01ca6ff6e21da6064d28ff2dc07Харин энэ талаар Сэргэлэн сумын Байгаль орчны улсын байцаагч Я.Ганзориг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд гадаадын иргэнд газар ашиглуулахыг хориглосон байдаг. Гэтэл эд нар гэрээгээ хийхдээ хятад гэсэн нэр томьёог нэг ч ашиглахгүйгээр н.Доржшүхэрт гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байгаа юм. Улмаар тэр хүн нь хятад компани болох Шинь Янд газраа өгч, мал аж ахуй эрхлэхийг нь зөвшөөрсөн. Одоо өөрөө хаана явдаг нь ч мэдэгдэхгүй байна.

Тиймээс хууль бус гэрээг цуцлахыг шаардаж, иргэн н.Доржшүхэртэд албан шаардлага хүргүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгаас заасан хугацаанд нүү, ашиглаж буй модныхоо зөвшөөрлийг үзүүл гэж хэлсэн. Гэвч заасан хугацаанд улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас хянан шалгах тухай хуулийн дагуу арга хэмжээ авлаа” гэв.

17674dd9e6c801f624d45d4b04f90df3Харин хятад компани болох Шинь Ян компаний 2000 гаруй малыг хариулж буй малчдын нийгмийн даатгалыг өнөө хэр төлж эхлээгүй, хөдөлмөрийн гэрээ гэж огт хийгээгүй юм байна. Энэ талаар тус компаний малчин О.Хүдэрболд “Бидэнтэй гэрээ огт хийгээгүй. Уг нь гэрээ, мэрээ хиймээр л байна. Анхнаасаа гэрээ хийнэ л гэж ажилд авсан. Тэгэхээр нь нэг жилээс илүү харахгүй л гэж хэлсэн” гэлээ.

Үндсэндээ УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдаж, Халх голын 500 мянган га газрыг чөлөөт бүс нэрийдлээр Хятадуудад өгөх шуум гарснаар Дорнод аймгийн эрх мэдэлтэй болгон газрын наймаагаар гаарч байх шиг байна. Тэдэнд эх орон, байгаль орчин, улсын хууль тогтоомж огтхон ч хамаагүй болсон төдийгүй гадны иргэдэд газар нутаг эзэмшүүлэх болохоор улайрсан бух шиг дайрч, хариуцлага тооцох болохоор өнчин ишиг шиг нэгрүүгээ бухах болжээ.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (December 17, 2015 2:56:48 pm )

    ДОРНОД АЙМАГ ХЯТАДЫН НЭГ МУЖ БОЛОХ НЬ ЭЭ. ХЯНАЛТ БАЙНА УУ? АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ. ДОРНОДЫН УДИРДЛАГУУД ХЯТАДУУДАД ХУДАЛДАГДАА ЮУ

  • Хөх чоно (December 17, 2015 3:16:30 pm )

    Ингээд Монголын газар нутгийг эзэгнэх хятадын бодлого хүчээ авч эхэллээ. Тэд энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ монголын шуналтай, эх оронч бус бүх хүмүүсийг ашиглана. Ерөнхийдөө бол монголыг шуналын тулам болсон монголчууд л хөнөөж байна.

  • зоч (December 17, 2015 3:29:29 pm )

    АН та нарын үед хятадууд орж ирсэн, 2 удаагаа сонгогдоход чинь одоо бүүр хүрээгээ тэлж байна, та нарыг ахиж хэзээ ч сонгохгүй

  • би (December 17, 2015 3:31:59 pm )

    Тиймээ шуналын туламнууд л эх орноо худалдана.Гэвч ийм юм хийлгэхгүй баймаар байна ш дээ. Хууль хяналт байна уу улс анхаараачээ

  • novsh (December 17, 2015 4:00:38 pm )

    AN gej uneheer novshnuud yumaa dald orj uhetsgeegeesei

    • Anonymous (December 17, 2015 5:44:19 pm )

      heleh muu ug ch alga te

  • Монгол Дайчин (December 17, 2015 5:11:10 pm )

    Хэлэх муу үг олдохгүй байна. Хөгийн новшнууд. Хийж байгаа ажил чинь ийм л юм байгаа л даа.

  • Shvvgch (December 17, 2015 6:09:08 pm )

    Bosoh tsag irsen hydatuutiin gar hul blson hulgaicn nariig doloon ver zalhaaayaaa

  • Irgen (December 17, 2015 10:57:46 pm )

    Ardchilsan namii zerleguud iim l shunliin tulamnuuda iim buzar bulai ym hiij bj dahin sogogdoh geed sanal luivirdadag obmaagii har mashintaigaa zuuraldaad bh iljirch ylzarsan tolgoitoi shunliin tulamnuud yma odoo ahiad tord garagval mongol oron ugui bolno ard tumen seremjleg tun!!!!!

antalya rent a car