Эрүүгийн болон Зөрчлийн хууль ирэх оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Монголын нийгмийг шоронжсон байсныг өөрчилж олон улсын жишигт хүрсэн сайн хууль болсон хэмээгдэж байгаа ч хуулийн хавтсыг лавшруулан сөхөөд алдааг нь харвал бас л нөхөж, засч баршгүй ашиг сонирхол нуугдаж байгааг академич, хуульч С.Нарангэрэл ил гаргаж иржээ.
Аливаа улсын Эрүүгийн хуулийг Үндсэн хуулиас бусдынх нь эцэг хууль гэж нэрлэдэг. Учир нь, энэ хуулиар Монголын ард түмний язгуур эрх ашигтай холбоотой, Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг гэмт халдлагаас хамгаалж, юуны өмнө хохирогчийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг. Хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр төр, өмчийн бүх хэлбэр, байгаль орчин, нийгмийн дэг журам, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг гэмт халдлагаас хамгаалдаг. Иймээс Эрүүгийн хуулийн үзэл баримтлал юуны өмнө хохирогчдын эрх ашгийг гэмт халдлагаас хамгаалж чадаагүй. Эрүүгийн хуулиар нэгдүгээрт, Монгол Улсад ямар хэргийг гэмт хэрэг гэж тооцох, хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэлбэр, хэмжээний ял ногдуулах вэ гэсэн хоёр үндсэн асуудлыг зохицуулдаг. Гэмт хэргийн үндсэн шинж, ялын тухай хуульчилсан тодорхойлолтууд нь шинжлэх ухааны үндэслэлттэй, уламжлалаа хадгалсан, дэлхий нийтийн жишигт хүрсэн байх шаардлагыг төсөл хангаж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Хууль зүйн сайд байхдаа салбараа самарчихсан хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийг дахиад самарчихлаа гэж зориуд онцлон хэлмээр байна. Энэ гишүүн төрсөн хүүхдээ бусдад хууль бусаар үрчлүүлж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хэвлэл мэдээллээр нэгэнт илэрхий болсон. Даган мөрдөж буй Эрүүгийн хуульд хүүхэд хууль бусаар үрчлүүлэхийг гэмт хэрэгт тооцсон. Гэтэл шинэ хуулиар гэмт хэрэг биш болгочихлоо. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө үйлдсэн хэргийг хууль тогтоогчийнхоо эрхийг хортойгоор урвуулан ашиглаж, гэмт хэрэг биш болгож байна. Иймд шинэ Эрүүгийн хуулийг батлуулахад зарим нэг гишүүн хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм гэжээ.
Хуулийн автор хэмээн өөрийг сурталчилж яваа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хуулийн салбарт хөтлөн оруулж өнөөдрийг албан тушаалд хүрэх замыг нь засч өгсөн буурал багш худлаа хэлэхгүй нь лавтай. Хэдийгээр шавьдаа хоцрогдсон хэмээн цоллуулж байсан ч хуулийн салбартаа толгой хуульчдын нэг хэвээр байгаа. Өнөөдрийн УИХ-д сууж байгаа хуульчдыг бүгдийг нь бэлтгэсэн хүн. Өнөөдөр энэ хүн ийм хуульч бэлтгэсэндээ харамсаж суугаа.
Энд Х.Нарангэрэл хуульчийн хэлсэн үгнээс дахин сануулахад хүүхэд хууль бусаар үрчлүүлэх гэмт хэрэг биш болж байна гэдэг байгаа. Үнэхээр ийм бол гарах үр дагавар нь ямар аймшигтай болохыг төсөөлөхөд ч бэрх. Мөн салбараа самарсан хүн Монгол Улсын Эрүүгийн хуулийг дахин самарлаа гэдэг. Хууль зүйн сайд Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн самарсан салбарын хөл толгойг олох гэж нэлээд асуудал болж байгаа гэж хэлж байсан. Тэгвэл дараагийн парламент, Хууль зүйн сайд мөн л самар хуулийг нь засах гэж бөөн ажил болох нь. Энэ хооронд эгэл жирийн олон мянган иргэн хохирно гэсэн үг. Хэт онолын ажил амьдралын практикгүй хүн салбар хариуцах, хууль боловсруулах чмар хор уршигтай болохыг энэ цаг хугацаа харуулж байна.
Хуульч хүн тэр дундаа мэргэшсэн хууль хуулийн цоорхой, хувь хүний ашиг сонирхол нуугдсан эсэхийг олж харна. Мөн Х.Тэмүүжинд аягатай хоолноосоо хуваан өгч байсан багшийнх нь хувьд хатуу үгээ ийнхүү удаа дараа дайж байгаа биз. Тэрээ өмнө нь “Би Х.Тэмүүжинг Монгол Улсын Их Сургуулийн багш болгосон, ажил амьдралын захад залгуулсан хүн мөнөөс мөн. Тэр бүү хэл магистрантурт сурч байхдаа над дээр орж ирээд “Багшаа би эхнэр хүүхдээ тэжээх цалин мөнгө байхгүй, хувийн компаниуд хуулийн зөвлөхөөр ажилладаг юм уу “ гэхээр нь “уг нь би чамайг магистрантур төгсөхөөр чинь багш болгоё гэж бодсон юм. Чи хэрвээ хувийн компанид ажиллаад явах юм бол эргээд багш болоход хэцүү байх болно. Тийм учраас миний хувийн жижиг төсөл байдаг. Тэрнийхээ цалинг би чамд өгье” гэж хэлээд жил гаран өөрийнхөө цалингаар цалинжуулж байсан юм” гэсэн байдаг. Ингэж амьдралынх нь замыг засч өөрийн хүүхэд шиг хандаж байсан багш руу хатуу үгээр нулимж байгаа Х.Тэмүүжин хуульд өөрийн ашиг сонирхлыг оруулах, цаашлаад юу ч хийж магадгүй хүн бололтой.
С.Сартуул
Times.mn
Холбоотой мэдээ
-
зоч (December 17, 2015 3:11:32 pm )
Тэмүүжин балланаа баллана бараг хар тамхичинч байж байж магад. ямар л хүн хар тамхичин завхай хүүхэнтэй заваараад байж байв гэж. ийм юмнаас ямар эрүүл ухаан гарч хууль гаргадаг юм.
-
zochin (December 17, 2015 3:29:49 pm )
temuujin geh mongoliin maani ih haanii nertei ene hyatad mongol n medegdehgu luivarchin buhel buten neg salbariig samarch hayachaad bhad yagaad arga hemjee avdaggui yum be deerees n har tamhichin uuruu hed ue multarsan joohon ohinii tolgoig erguulsen shar semjilsen muu novsh
-
зочин (December 17, 2015 8:16:30 pm )
төрсөн дүү ч билүү, ах нь билүүдээ хүн амины хэрэгтэй гэж сонссон.., Тэгээд зогсохгүй олон тэрбум төгрөгөөр шорон бариулж эхэлсэнхүн ш дээ..,
-
Zochin (December 18, 2015 7:42:12 am )
Temuujin bol hun chanargui novshiin hun,Yaj ch bodson sain bagshiin buynaar uud zeregt hursen .ergeed bagshiigaa yu gej bailaa daa.Hogiin hun Temuujin
-
Zochin (December 18, 2015 7:43:37 am )
Narangerel bagshiig mongoliin ard tumen ,seheetnuud hundetgej hairlaj yvdag shu.Amjilt huseye
-
zochin (December 18, 2015 12:14:49 pm )
Narangerl bagshiig hundelj yvdag shuu mundag bagsh shuu amjilt husey
-
zochin (December 18, 2015 12:18:24 pm )
Ene Temuujin har tamhi tatdag baihuu yvalddag huuhen ni hurtel har tamhichin yshkaa baih jisheenii…
-
Оюун (December 18, 2015 12:21:40 pm )
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэж энэ дээ. Баянгол дүүргээс анх УИХ-д Тэмүүжин нэрээ дэвшүүлэхдээ “Би аль ч намыг дагаж гуйваж, шарвахгүй. Зөвхөн ард түмнийхээ төлөө гэсэн өөрийн үзэл бодлоор зөвхөн бие дааж ажиллах болно. Надад мөнгө төгрөг, эд хөрөнгө гээд байх юм байхгүй. Сонгогчид та бүхэн намайг дэмжиж хүн бүр 1000 төгрөг хандив болгон өгвөл би баярлаад зогсохгүй та нөхдийн төлөө л зүтгэх болно гээд уйлах шахам гуйж хандив цуглуулж яваад УИХ-д гишүүнээр сонгогдсон. Би ч хандив цуглуулж өгч л байсан. Гэтэл УИХ-д сонгогдсон цагаас хойш бидэнд бараагаа харуулаагүй. Хүний мөсөөд хөлийн чигчий хуруунаа дор амьтан даа.
-
Зочин (December 18, 2015 12:29:08 pm )
Эхнэр хүүхдээ тэжээх мөнгөгүй явж байхдаа Цагдаа болох гэж хүсэлт гаргаж байсан гэж сонссон. Даанч тэр үеийн мундаг хурандаа нар цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэдгийг нь хэлээд явуулсан гэдэг үг байдаг. Үнэнч байж мэдэх.
-
Бат (December 18, 2015 12:32:27 pm )
Төрсөн хүүхдээ хууль бусаад хүнд өгч, ачлалт багш нулимаж байгаа энэ нөхөрт хүний мөс чанар гэж өчүүхэнч байдаггүй бололтой. Тэгээд бас нэг яамыг самарчихаад би сайд байсан хүн гээд байгаа. Угаадасыг нь ахиухан өгөөд, уяаг нь жаахан уртасгачихвал, урж мэдэхээр гөлөг байна даа. Дахин саналаа өгөхгүй л байх хэрэгтэй юм байна даа
-
Зочин (December 19, 2015 2:57:49 pm )
Барын БАМБАРЫГ бага дээр нь дарж авахгуй бол бариулнаа гэдэг унэн угшуу!!! Наад ТЭМУУЖИН гэдэг чинь МУИС-д багшилсан нэртэй олон аавын хуухдийн толгой угааж байсан этгээд байнашуудээ! С.Нарангэрэл гуай бол унэхээр нэртэй шударга хуульч, яав ч худал хэлэхгуй!!! Тиймээс Тэмуужинг УИХ-д дахин сонгох нь буу хэл ХУУЛИЙН мэргэжлээр багшлах, нотариатаар ажиллах болоод ер нь хууль зуйн таолаар уйл ажиллагаа явуулахыг нь хориглох хэрэгтэй! Угуй бол наад мал чинь яаж ч баллаж мэдэх ДУРАК байна!!!?
11 Comments