antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2015 5 comments

Төрийн өмчийг шамшигдуулах хоёрдугаар их “аян”

нийтлэсэн Admin

145031443756720ac5664af

Өмч хувьчлалын их аян айсуй. Төрийн болон төрийн өмчит газар, барилга, байшин байгууламжуудыг бараг л бүгдийг нь хуьчилж, төрийн мэдлийг үгүй хийхэд бэлэн боллоо.

УИХ-аас 2016 онд төрийн өмчийг хувьчлах хуулийн төслийг баталж, Засгийн газарт төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий обьектыг хувьчлах эрхийг нь олгосон. Уг хуулийн төсөлд хуулийн төсөлд нийт 20 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэйгээр арилжихаар төлөвлөжээ. Эдгээрт дулааны цахилгаан станцууд, Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Хөтөлийн цемент шохой гэх зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг багтаажээ. Ингэхдээ тэд нийгмийн салбарын хувьчлал нэрийн дор бүх төрийн өмчит эмнэлэг, их дээд сургуулиудыг хүртэл хувьчлахаар бэлтгэж хувьчлах жагсаалтандаа оруулсан байсан.

Үүнийг нь зарим гишүүд эсэргүүцэж хувчьлах жагсаалтаас хасуулсан юм. Тиймээс ирэх жил төрийн болон төрийн өмчит 20 гаруй компани, обьектуудыг хувьчилна.

Тэгвэл энэхүү хувьчлал нийслэл дээр ч гэсэн өрнөхөөр төлөвлөгдөөд байна. Тодруулбал, хотын өмчийн барилга, байгууламжуудыг мөн л ирэх онд хувьчлахаар зэхэж эхэлжээ. Үндсэндээ ардчилсан засаг ялсан учраас хувьчлал хийгдэнэ гэсэн зарчимаар л асуудалд хандаж байна. Нийслэл маш олон хувьчлалыг хийхээр төлөвлөжээ. Үүнийг тун удахгүй ИТХ-аар хэлэлцэж нэг тийш болгоно. Хамгийн аюултай нь хувьчлах жагсаалтад Хүүхдийн байгууллагууд багтаад байгаа юм. Саяхан Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Шалтгаан нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хувьчлахгүй гэж даргатай ам зөрснөөс болж өргөдлөө бичсэн. Ийнхүү АН-ынхан өмч хувьчлалын хоёрдугаар давалгааг эхлүүлэх гэж улайрч байна. Тэд УИХ-аар төрийн өмчит компани болон аж ахуйн нэгжүүдийг хувьчлуулахаар батлуулсан. Одоо нийслэл хотын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон барилга байгууламжуудыг ийнхүү хувьчлуулахаар зэхэж байгаа бололтой.

Эрх баригчид “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 34 дүгээр тогтоол, “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээ” нэрийн дор төрийн өмчийг хувьдаа авах хоёр дахь том давалгаагаа эхлүүлэх нь ээ. Ингэхдээ  төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн зарим газрыг хувьчилж, үлдсэн заримыг дуудлага худалдаагаар зарах юм гэнэ. Улсын эдийн засаг сүйрсэн, ард иргэдийн амьдрал доройтсон өнөөгийн нөхцөлд мөнгөтэй, эрх мэдэл бүхий нөхдүүд л өмч хувьчлалд хожих болно. Анх удаа төрийн эрхэнд гарсан 1996-2000 онд өмч хувьчлал явуулах нэрийдлээр улс орны өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хаман авсан. Тэгвэл хоёр дахь удаагаа төрийн эрхэнд гарсан 2012-2016 онд мөн л төрийн өмчийг хувьчлах их аяныг эхлүүлээд байна. Барууны үзэлтэй улстөрийн намууд хувийн өмчийг шүтэх хандлагатай байдаг. Гэвч АН-ынханы хувьчлалын зорилго нь өнгөн талдаа онол барьсан боловч үнэн чанартаа өөрсдөө л ашиг хонжоо олох гэсэн өчүүхэн санаа агуулдагыг та бид харахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочин (December 17, 2015 10:56:17 am )

    АН-ынханы ганц хийж чаддаг ажил нь хувьчлал нэрээр төрийн өмчийг идэх явдал

  • Anonymous (December 17, 2015 2:50:14 pm )

    Манайхаас бусад оронд зарим нэг түүхийн дурсгалтай байшин барилгаа сэргээн засварлаж ашигласаар бдаг.Манайх хуучны л гэвэл муу, нураах хэрэгтэй гэдэг сонин сэтгэхүй ялангуяа төрд бий болжээ.Урлан бүтээх төв, Дуурь, драмын театр, Засгийн ордон, Ордны хойд талын 2 арктай байр,МУИС-ийн барилга г.мэт олон баганат барилгуудаа нураахгүйгээр шинэчлэн засварлаж авч үлдэх хэрэгтэй санагддаг. Хуучны гэх эдгээр барилга сүүлийн үеийн чанаргүй барилгаас ч илүү чанартай гэдгийг олон жил эзэмшсэн хүмүүс нь хэлээд батлаад байхад яагаад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргадаг нь эргэлзээ төрүүлэх асуудал. 1990 -өөд оны хувьчлалаар бид юу хожсон. Сайхан үйлдвэрүүдээ хэдхэн хүний гарт өгч ажилгүйчүүдийн армийг л бий болгосон.Төрийн өмчит компаниуд яагаад ашиггүй ажиллаад бна.Заавал хувьчлах шаардлага бий юу.,Тэрний оронд ууж идэж, устгаж нураахаа болиод шинэчлэн сайжруулвал яасан юм бэ хотын дарга улсын баатараа

  • Anonymous (December 17, 2015 3:11:49 pm )

    Улсын хөгжил түүх,соёлоо хэр авч үлдсэн,ард түмэн нь эх орондоо хэр аз жаргалтай амьдарч байгаагаар нь хэмжигдннэ шүү дээ. Түүнээс биш олон өндөр харш барьснаар биш гэдгийг төр засгийнхан ойлгоосой. Ард бид төр шиг төртэй, эцэг өвгөдөөс өвлүүлсэн газар нутагтаа амар тайван амьдрахийг л хүсэж байна.

  • зочин (December 17, 2015 5:30:02 pm )

    эхний өмч хувьчлал монголчуудад юу өгөв? олон зуун мянган хүн ажилгүй болж эх орондоо амьдрах аргагүй болж гадаадад эдийн засгийн цагаач болж хувирав. олон ясли цэцэрлэг хувьд очиж зориулалтаа өөрчлөн хүүхэдээ асрах хамгаалах газаргүй болж одоо цэцэрлэг байхгүй гэж төр нь царай алдаж сууна. дахин хувьчлал явуулах гэж байхаар хичнээн хүн ажилладаг газрыг ямар зориулалт, нөхцлөөр хувьчлаад хэдэн хүн ажилтай байлгаж байгааг шалгаж чадаагүй бол чаддаг хүнд нь шилүүлэх ажлыг хийгээч одоо зориулалтаараа хувьд очоод өсөж дэгжиж байгаа нь архины үйлдвэр л байгаа нь нууц биш. хувьчлана гээд байгаа обьектыг харахад улсыг хямаруулах, доройтуулахаас өөр юманд хүрэхгүй зөвхөн хувьдаа завших гэсэн цөөн хүний хүслээс цаашгүй болох нь илэрхий харагдаж байна.

  • ИРГЭН (December 17, 2015 7:01:24 pm )

    НЭГ УДААГИЙН ЗҮҮ ТАРИУРЫН УЛСЫН ҮЙЛДВЭРИЙГ ТАТАН БУУЛГАЖ БАЙНА. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИН ГЭЭД БАЙСАН .ОЛОН УДААГИЙН БУЦАЛГАДАГ ШПРИЦНЭЭС САЛЖ БАЙСАН ЦАГ САЯХАН

antalya rent a car