antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 21 comments

Хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оржээ

нийтлэсэн Admin

huuhdiin_mungu_c1h1ich3_brbgv7e7_okih34stЗасгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Ард түмэн. (December 15, 2015 3:40:21 pm )

    Ингээд хүүхдийг ялгаварлан гадуурхаж эхэллээ.Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хэрвээ ядуу хүмүүсийн амьдралд тусалж байгаа юм бол хүүхдийн мөнгө гэж нэрлэхээ болих хэрэгтэй

  • zochin (December 15, 2015 3:42:33 pm )

    bolimoor yumaa icheesee!!!

  • irgen (December 15, 2015 5:08:06 pm )

    Эдийн засгийн хэмнэлт нь зөвхөн хүүхэд хөгшид дээр л явагдах юм
    Дарга нар нь коце уухаа багасгаж машин унахаа больчихооч тэгвэл улсын төсөв их хэмнэгдэнэ дээ

  • irgen (December 15, 2015 5:08:54 pm )

    Эдийн засгийн хэмнэлт нь зөвхөн хүүхэд хөгшид дээр л явагдах юм
    Дарга нар нь кофе уухаа багасгаж машин унахаа больчихооч тэгвэл улсын төсөв их хэмнэгдэнэ дээ

  • зочин (December 15, 2015 5:11:29 pm )

    Хүүхдийнхээ мөнгийг хүүхэддээ л зарцуулж байгаа ш дээ ер нь ичихгүй юм аа энэ Гишүүд өөрсдийнхөө зардлыг багасгаач ард түмнийхээ талхны мөнгөнөөс хумсалхаа л бодох юм

  • Зочин (December 15, 2015 5:58:17 pm )

    УИХ-ын гишууд ур хуухэдгуй л юм байхдаа! Ард тумнийг доромжлохоо болимоорсондоо!? Тэд еерсдийнхее тансаглалаас татгалзчих сэтгэл зурхгуй амьтад, тэдний нэгнийх нь гар утас болон АтС-ийн утсаар ярих менге нь гэхэд л хэдэн зуун мянгаар тогтохгуй хэдэн арван саяар яригддаг байхад, хуухдээс харамлаж, еерсдийгее хуухдээс дээгуур тавьсан хамгийн еедгуй амсьгаанууд!!!

  • zochin (December 15, 2015 6:00:07 pm )

    төрийн дээд удирдлага өөрсдөө хэрэглээгээ багасгаачээ ичээчээ

  • bi mongol (December 15, 2015 6:09:19 pm )

    uursduu uchnuun ter bumaar ni idchiheed ireedui bolson ur huuhduudees hedhen tugrug haramlaj bdag ichij amidraasai ene ardchilal ideed hanahgui bolhooro huuhdiin munguruu hantsuigaa shamlaj dairch bgaan bna ldaa novshiin ene hog zulumnuud hurdan buugaasai

  • Anonymous (December 15, 2015 8:31:10 pm )

    Zailtsiin be ingexeese ichdeggvil ym bxda vr xvvxedde zartsuulj eswel xadgalamj neej xadgalj bga etseg exchvvd zunduul bii shde uursduusu ym xasaxgui xewtjiij xvvxdin mungiig tataad bxda yadin

  • Anonymous (December 15, 2015 8:45:54 pm )

    Tinshde ee ymarch amjirgaatai ail bsan ch ene mongig ni ogohgvi enter gesen yma boliochee busad ornihon hogshid hvvhedee demjin hairlaj bhad manaihan gej archaagvi nowshnuud arail dendvv bna shvv

  • зочин (December 15, 2015 8:55:47 pm )

    энэ чинь монгол хүүхэд бүрт олгогдох мөнгө үү? ядуучуудад өгөх мөнгө үү? боломжтой айлын хүүхэд, хүүхэд биш юм уу?хуцаараа халтрууд аа?

  • Anonymous (December 15, 2015 9:25:36 pm )

    Bitgii huuhdiig ylgavrlan gaduurhaacn huuhdiin erh zurcnigduj bnooo

  • Anonymous (December 15, 2015 9:36:40 pm )

    Arai arai dendvv yumaa ard tvmnee dendvv doromjloh yumaa yasam ichdeggvi yum be yu helhee medehgvi yumaa

  • Anonymous (December 15, 2015 9:40:20 pm )

    Eronhiilogch ni ard tvmnee dormjilj bhad door ni ajilladag 76 iregdiinhee halaasiig uhah ni arga bj uu eronhiilogch geh hvn chini ard tvmnee uchiraa medehgvi oriloj hashgirsan yumnuud ndag yum sh dee gej helsen shvv dee

  • Anonymous (December 16, 2015 9:21:59 am )

    Хүүхдийн мөнгө танаж гадуурхах арай дэндсэн асуудал АН хүүхэд гадуурхсанаараа сонгуульд өөрсдөндөө ялагдал авчирч байгаа юм ашгүй,нийгмийн халам,үйлчилгээний байгууллагууд нь өөрсдөө үнэн ч шударга ажиллах уу,өөрсдийн найз нөхөд ах дүү хамаатан садан бүгд л хүүхдийн хорин мянгад хамрагдах байхдаа

  • Зочин (December 16, 2015 10:35:58 am )

    Хүүхэд л бол хүүхэд. Аяганы алаг гаргахгүй л байвал баярлана. Хүүхдийнхээ ирээдүйг бодож хадгаламж нээн хийдэг. Ингээд ирээдүй нь бүрхэг бүүр бүрхэг болоод байх юмдаа.

  • Anonymous (December 16, 2015 12:18:05 pm )

    хүүхэд бол хүүхэд шүү дээ заваан юмнууд идэх мөнгөө хүүхдийн карманаас суйлж байгаа нь

  • gggggggggggggg (December 16, 2015 12:59:33 pm )

    яасан сонин юм бэ ийм юм бол хүүхдийн мөнгө гэж нэрлээд яадын хэлэх ч үг алга өөдгүй юмаа

  • irgen (December 16, 2015 2:37:51 pm )

    huuhdin mungu awch bsan humusin amjirgani tuwshin tsana chin burtgeltei bj l bgashde ilu chiregdel bolgool bhin hereg yu bgan zawtail ulsin zanda

  • zochin (December 17, 2015 1:56:45 pm )

    EBS n BUTEN ENCHIN , tetgebriin emeeteigee amidardag hkuuhkdiig bayn 20 d orno genee Arai ch dee ene 3 terliin, 54 asuulttai sudalgaa gedgiig ybuulsan gej echigder TV eer sonsloo Ene AN han boliochee 13 ond ERDENEE iim sudalgaa ybuulj mash ihk menge zarsan gej eeree yrilaa YYnii ur dun chini ingej l dugnej bna ENE ZG, UIHK g l taraahk hkeregtei

  • Anonymous (December 21, 2015 1:22:33 pm )

    ӨРГӨДЛИЙН ХУГАЦАА ХЭДЭН ХҮРТЭЛ ЮМ БЭ ТОДОРХОЙ БИЧЭЭЧЭЭ

antalya rent a car