antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 14 comments

Засаг даргын орлогч Б.Ханбаатарт хүчирхийлүүлсэн эмэгтэйн ээж захидал илгээжээ

нийтлэсэн Admin

hohirogchiineejТөв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар ажилтан бүсгүйг хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан билээ. Төрийн албан хаагч ёс бус авирлаж эмэгтэйн биед аймшигтай хохирол учруулсан үйлдэл нь олон нийтийг цочроогоод байгаа юм. Тэгвэл даргадаа зодуулсан эмэгтэйн ээж хэвлэл мэдээллийхэнд хандаж захидал илгээжээ.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг В. Бадамсүрэн гэдэг.
Энэхүү гэмт хэрэг гарснаас хойш 3 сар шахам хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд мэдээллийн хэрэгслээр янз бүрийн үнэн худал мэдээллүүд цацагдсаар ирсэн бөгөөд өнөөдөр миний бие охиныхоо талаар зарим нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж үзэн ийнхүү хандаж байна. Миний охины талаар сайн муу янз бүрийн өнцгөөс мэдээлэл цацагдсаар өнөөг хүрсэн ба сайны хажуугаар саар гэдэг хүний зовлонг далимдуулан хоолоо олж иддэг зарим хүмүүс байгаад би туйлын их харамсаж байна. Мөн хийсэн нүгэлт хар хэргээ гуйвуулах гэсэн  муйхар бодлоор иймэрхүү сөрөг мэдээлэл цацаж байгаа нь ичгэвтэртэй үйлдэл юм. Нэн тэргүүнд зарим  нэг худал мэдээллүүдийг залруулж олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж эх хүний хувьд шийдлээ.
1. Миний охин Ханбаатартай огт амрагийн харилцаа байгаагүй

2. Тухайн хэрэг гардаг өдөр ямар ч найр болоогүй байсан. Мөн охиныг минь архиар шахсан болов ч уугаагүй эрүүл байсан
 3.  Охиныг минь бие эрхтэн, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаар нь хохироочихоод зогсохгүй дээр нь 2 хүнтэй зэрэг явдаг биеэ үнэлэгч мэтээр олон нийтэд ойлгуулах гэж оролдож байгаа нь нэр төрийг нь хүртэл үгүй хийх гэсэн үйлдэл юм.

 Миний охин  өрх толгойлсон эмэгтэй ба өөрийн 3 настай охины хамт түрээсийн байранд амьдарч төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, алба амиа тэжээж байсан жирийн л албан хаагч юм. Хэрэв хүйтэн цэвдэг сэтгэлтэй тэдгээр албан тушаалтнууд миний охиныг худлаа дуудаж, ийнхүү аймшигтай байдлаар эрүүл мэндийг нь хохироогоогүй бол өнөөдөр бусдын л адил төрдөө зүтгээд ажил үүргээ гүйцэтгэж байх байсан. Гэвч Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ханбаатар, Тамгын газрын дарга Ариунболд нар дуудан аваачиж, хэрцгий авирлан эрүүл мэндээр нь насан туршид нь хохироосон бузар хэрэг үйлдсэн. Энэхүү хэргийн үнэн мөнийг шүүх, цагдаагийн байгууллага олж, гэмт этгээдэд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаа. Тамгын газрын дарга асан Ариунболд нь өнөөг хүртэл ямар ч буруугүй “гэрч” гэх нэр зүүн эрх чөлөөтэй явж байгаад туйлын их гайхаж байгаагаа хэлэх ёстой. Учир нь тэр л миний охиныг зүгээр ажлаа хийж байхад нь дахин дахин дуудаж гэмт этгээдийн гарт авчирч өгсөн. Хэрэв тэгээгүй байсан бол ийм хэрэг явдал гарах байсан гэж үү? Үүнд эх хүний хувьд маш их гомдолтой байна. Ямар нэгэн санаа зорилго өвөрлөн худлаа хэлж  дуудсан нь илт.

Тэрээр 1 дүгээр эмнэлэгт миний охиныг авчирч өгөхдөө “зам дээрээс оллоо, танихгүй ийм нэг хүн хэвтэж байсан” гэж хэлснийг нь бодохоор хэлэх үг ч олдохгүй л сууна. Тиймдээ ч зохих шийтгэлээ амсана  гэдэгт итгэж байна. Өнөөдрийн байдлаар түүний эрүүл мэндийн байдал дахин хагалгаанд орох шаардлагатай ба гэмтлийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж үрэвсэл үүссэн, шээс нь задгайрч барьж чадахгүй байдалтай бусдын асрамжинд хагалгаанд орох хугацаагаа хүлээж  байна. Бид чадах ядахаараа эмчилгээ сувилгаанд нь анхаарч байгаа боловч эмчилгээний зардлаа төлж чадаагүйн улмаас эмнэлэгээсээ арга буюу гарсан. Зөвхөн эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөг зарцуулаад байгаа ба бусад нэмэлт зардалаа тооцвол  жирийн малчин өрхөд маш хүнд тусч байна. Бусад жирийн л иргэдийн адил хөрөнгө мөнгөггүй бид бусдаас зээл авч, урд хормойгоо, хойд хормойгоороо нөхсөөр цаашид санхүүгийн хүндхэн байдалд орсон. Ийм байдалд хүргэсэн гэмт этгээдийн ар гэрт хандан туслалцаа үзүүлэхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй цагийг өнгөрөөсөөр өдийг хүрлээ. Хэцүү хүнд үед бид өөрсдийн бололцоотой бүхий л аргаар охиноо эмчлүүлэх зардлыг олж, өр тавьсаар өдийг хүрсэн ба цаашид энэ байдлаараа явах боломжгүй боллоо.Хэдийгээр өрх бүр л санхүүгийн энэ хүнд нөхцөлд хэцүү байгаа ч олон түмэн та бүхнээсээ охиныхоо цаашдын эрүүл мэнд, эмчилгээг тасалдуулахгүйн тулд дэмжлэг, туслалцаа гуйхаас өөр аргагүй болоод өнөөдөр хандаж байнаа. Өнгөрсөн хугацаанд сайн эмч нарын буянд миний охин үхлээс амь мултарч, хөл дээрээ гишгэх, үрээ харах хувьтай байгаад нь баярлаж байгаагаа юуг нь нуух вэ. Та бүхэн бага ч болов санхүү, сэтгэлийн дэм үзүүлэн туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна. Энэхүү аймшигтай хэрэг явдлын дараа УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эмнэлэгт биечлэн ирж сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж, охины минь үүрсэн зовлонг бага ч болов нимгэлэхэд тусалсан УИХ-ын гишүүн Оюунгэрэл, Эрдэнэчимэг нартаа эмэгтэй хүн, эх хүний хувьд гүн талархсанаа үүгээр дамжуулан илэрхийлье. Мөн ГССҮТ-н эмч Гантулга, УНТЭ-н эмч Саранцэцэг болон нийт эмч сувилагч нартаа баярлалаа. Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа хандаж хэлэхэд энэ төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль бус үйлдэлд цэг тавих цаг нь болсон ба дахин хичнээн аав, ээжийн хүү, охид гэмт халдлага, хүчирхийлэлд өртөж болохыг хэн ч үгүйсгэх аргаггүй ба ийм эрсдэл бодитой байгаад анхаарч өгнө үү. Төрийн жирийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гэмт халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирч байхад түүний гэр бүлийн гишүүдээс өөр хэнд ч хамаагүй мэт хохироод үлддэг жишиг бий болох вий хэмээн эмзэглэж байгаагаа хэлэх нь зүйтэй байхаа. Тэгээд бидэнд тохиолдсон ийм гашуун зүйл дахин хэний ч гэр бүлд бүү тохиогоосой гэж би хүсэж байна.  Миний үр эргээд ажиллаж хөдөлмөрлөх чадвартай болохоороо бусдын л адил эх орондоо хийж бүтээх, гэр бүлээ тэжээх, төрийн албандаа зүтгэх, тэр сайхан мөч ирээсэй гэж туйлын их хүсэж байгааг олон түмэн минь ойлгон хүлээн авна бизээ.Та бүхнээсээ дахин хүсэхэд хүний тус багаддаггүй гэдэг шиг бага ч болов санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Хандивын данс хаан банк: 5030496142 В. Бадамсүрэн ээж

Төрийн банк: 311000089875 В. Бадамсүрэн ээж

Холбоо барих утас: 94444212, 88191432, 89764443


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • busgui (December 15, 2015 2:51:32 pm )

    Minii mongoliin ard tumen min tuslamjiin garaa sungatsgaay

  • zocin (December 15, 2015 3:19:38 pm )

    tuslatsgaay

  • зочин (December 15, 2015 4:02:57 pm )

    Эмэгтэй хүнийг ийм аймаар болгодог энэ яргачинг адилхан гэдсийг нь цувуулах хэрэгтэй

    • Зочин (December 15, 2015 5:44:08 pm )

      Тэг,тэг!!Гэдсийг нь цувуулахаасаа емне 2темсегийг нь сугалаад шодойг нь угаар нь мухарлаж тайр!!! Дараа нь гэдсийг нь цувуулна биз!

  • narsand bolgood ugnu bizde muu bandiig (December 15, 2015 4:32:33 pm )

    ….

  • ТӨМӨРЧУЛУУН (December 15, 2015 6:32:21 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Gambaa (December 15, 2015 6:50:18 pm )

    Ene bandiig 100 tseregeer bogsdvvl

  • Irgen (December 15, 2015 8:59:45 pm )

    Ter 2 yrgachinaar mungu tugrugiig ni garguulaachee ymar davartsan turiin alban haagchid ni hun iim bolhochood mungu tugrugiig ni gargaj ugduggui yum bur gadaad yvj emchluuleh zardaliig ni garguulj sain emchluul ter 2iin buh hurungiig zar bolohgui bol namaas ni garguul yum davartsan 2 turiin nuur barisan yrgachid ve

  • Anonymous (December 15, 2015 11:15:35 pm )

    Uudgui mu novsh ve emegtei hunees garagui yum shig mongol ulas butsad tsaaziin huulitai boluul taarna

  • irgen (December 15, 2015 11:54:07 pm )

    Bugd tsuslax xeregtei shuu.
    mun ter 2 eriin ner baastsan novshnuudiig mash xatuu shiitgex yostoi

  • иргэн (December 16, 2015 10:18:19 am )

    Ханбаатар,Ариунболд нарын гэр орон мал хөрөнгө өөр юул байна тэрийг нь хураан авч энэ бүсгүйн эмчилгээнд зар,АН-д ийм малнууд олон байгаа тэгээд бичиг мэдэх хүн байхгүй болохоор дарга болгодог өнөөх нь ийм л малнаас дор байна.мал ч ингэхгүй шүү дээ,тэр Ариунболд нь яагаад гадуур байгаа юм бэ,АН-ын хуулийнханд мөнгө өгөө биздээ.энэ 2-ыг шоронд хорисоор байгаад Амарсайхан шиг устгах ёстой.Ёстой ийм хүмүүсийг хорьж алахад гарзгүй дээ.

  • irgen (December 16, 2015 10:46:30 am )

    Ene 2 yargaching nam ni yaj shiitgehiig ard tumen harj huleej bna. Busguin emchilgeenii buh zardaliig ed hurungii ni zarj baigaad ch bolov garguulah yostoi. Muu yargachid uilee uzej uhliin muugaar uheesei.

  • zochin (December 16, 2015 1:50:32 pm )

    khervee khoyor khamiig neg bolgoj salgan mungu khussan murdun baitsaagchiig shalgaj togtookhgui zakhialagch ni gerch boltson kheveeree baigaad baival burkhan bugdiig ni gesgeene ard bitgii kharamaarai khunii zovlongoor khuns khiigch khog shaaruudaa.

  • zochin (December 16, 2015 1:51:27 pm )

    ard ni bitgii kharamsaarai

antalya rent a car