Хүн бүр өөрийн ажил, мэргэжлээс үүдсэн сонирхол, цуглуулгатай байдаг. Үүний нэг нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Б.Ганхүү юм. Түүнийг 2009 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гал унтраах ангийн захирагчаар ажиллаж байхад гал түймэр их гардаг байжээ. Түнхэлийн төвөөс түймэрт явсан хүмүүсийнхээ хоол, хүнсийг цуглуулаад явж байхдаа гудманд нэг жаахан хүү галын тоглоомон машинаар тоглож байхтай таарч зарахыг гуйжээ. Хүү ч дуртай зөвшөөрч дэлгүүрээс цагдаагийн машин авахуулсан байна. Ингээд замаасаа чихэр, жимс авч өгөөд хүүгийн эцэг эх дээр очиж “Бид хоёр ийм наймаа хийлээ. Та хоёр зөвшөөрөх үү” гэж асуухад “Өө, наадахыг чинь эгч нь солонгосоос өгч явуулсан, эвдэрхий юм” гэжээ. Ингэж түүний мэргэжилтэйгээ холбоотой машин цуглуулах хобби эхэлсэн түүхтэй.
Б.Ганхүү энэ албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн. Одоо түүний цуглуулгад Оросын сүүлийн үеийн төмөр 69, фургон, газел маркийн 50 орчим гал унтраах албаны машин бий. Түүнийг ийн машин цуглуулаад эхлэнгүүт хамт олон, найз нөхөд нь хаа явсан газраасаа галын машин авчирч өгдөг болжээ. Тэрээр 2012-2014 онд ОХУ-д Иргэний хамгаалалтын академид суралцаад буцахдаа 20 гаруй төмөр машинтай ирсэн байна. Хүн хоббиноосоо мөнгө харамладаггүй юм билээ. Миний цуглуулгад 600-1200 рублийн үнэтэй машин” бий гэж байв. Үүний хажуугаар мэргэжилтэйгээ холбоотой онгоц, марк хүртэл цуглуулдаг болсон аж. Түүний хамгийн үнэтэй, хамгийн жижиг төмөр машиныг хадам ах нь Японоос 300 ам.доллараар авчирч өгсөн байна. Мөн хоёр хүү нь ч аавыхнаа хоббийнд дуртай. Тэд ч бас уралдааны машин цуглуулдаг гэсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
донгио гар (December 15, 2015 1:41:12 pm )
тэнэг гар минь ажилаа хийгээч, хүүхэд шиг тоглоомын машин цуглуулаад, хөдөө мал маллаж байгаад ирсэн гаруу даа, юмтай хог чинь
-
Зооүз (December 15, 2015 5:43:22 pm )
Чамд ямар хамаа байнаа айн. Ажил хийгээд явж байгаа хүн чамд гай болоогүй л байх шүү. Машин цуглууллаа гээд ажлаа орхино гэсэн үг биш биздээ.
-
Zochin (January 09, 2016 12:13:54 am )
Yagaad ene hunii tuhai medehgui baij,demii ug yarina be? ataarhaad ter uu? Hiisen zuiltei heleh ugtei mundag hun shuu. Medehgui baij duugai baij sur.
-
-
hobby (December 15, 2015 2:01:58 pm )
hobby hezee ch ajil hiihed saad bolohgui bhaa. er ni bol erunhiilugch ch gesen bagadaa mal mallaj bsan gedeg shvv kkk
-
Баагий (December 15, 2015 3:05:01 pm )
Сайхан цуглуулага байна. Энэ стресстэй нийгэмд жаахан ч гэсэн сэргэх арга мөн байна. Амжилт хүсье.
-
Zochin (January 09, 2016 12:12:18 am )
Helsnee hiideg, yumand setgeleesee handdag,eh ornyhoo tuluu zohiloh zurhtei, uneheer mundag ah shuu, Moscow-n 2012-2014 ony suraltsagchid tuuniig mednee. Yamartai ch hooson yaridag hun bish.
6 Comments