antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 Comments are off

“Ноёд Констракшн” Барилгын ТОП-1 компаниар шалгарлаа

нийтлэсэн Admin

12043146_783750401735949_4890082144988651726_nМонголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс санаачлан зохион байгуулдаг “GrandExpo-2015”  үндэсний бизнес фестиваль амжилттай болж, олон нийтийн интернэт санал асуулгаар тодорсон Үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 12 дугаар сарын 10-нд шагналаа гардууллаа.

Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан барилга, хот байгуулалтын салбарын санал асуулга нэлээд өрсөлдөөнтэй болжээ. Хамгийн гол нь чанартай бөгөөд хямд орон сууцаар иргэдээ хангах чиглэлд амжилттай ажиллаж чадсан үндэслэлээр “Ноёд Констракшн” ХХК нь “GrandЕxpo-2015” наадмын Барилга хот байгуулалтын салбарын ТОП таван барилгын компанийн нэгд шалгарсан байна. Топ5 барилгын компанийн 2-р байрт “Жигүүр Гранд” групп, 3-р байрт “Хурд” групп, 4-р байрт “Алтай констракшн”, 5-р байрт “Эко Констракшн” ХХК тус, тус шалгарчээ.

“Ноёд Констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт эхний ээлжинд 540 айлын орон сууц бүхий “Таравлин” хотхоны бүтээн байгуулалтын ажлаа амжилттай гүйцэтгэж, хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажилдаа ирэх 2016 онд орохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Д.Билгүүн

Ugluu-logo2015


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car